Бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг
1.ХХААГ-ын дарга:
Газрын зорилт, алсын хараа, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймгийн засаг даргыг мэргэжлийн, зөвлөгөө болон бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар тухайн газрын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх
2.Хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, сургалт, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн.
Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, тайлан мэдээ нэгтгэн гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах үндсэн үүрэг хүлээнэ.
3.Бичиг хэрэг, архивийн эрхлэгч.
Байгууллагын даргыг албан үүргээ хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, байгууллагын архив, бичиг хэргийг журмын дагуу эрхлэн хөтлөх, архивлан хадгалах. Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативийг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангах
4.Нягтлан бодогч
Төсвийн тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай,Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомж болон холбогдох заавар журмыг байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах
5.Бусад үйлчилгээний ажилчид
Төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйчилгээний албан хаагчид хамаарна.