Мал эмнэлгийн алба

Бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг

1.Мал эмнэлгийн албаны дарга бөгөөд халдварт, паразит өвчин, тархвар судлал , мэүт, мэнэгжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Мал эмнэлгийн талаар гарсан төр, засгийн бодлого,  хууль  тогтоомж, журам, дүрэм, заавар болон төрийн ба орон нутгийн эрх бүхий дээд байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх замаар аймгийн мал сүргийн эрүүл мэндийг хамгаалахад оршино.

 2.   Лабораторийн эрхлэгч бөгөөд ийлдэс судлал, халдваргүй өвчин, мэдээлэл  хариуцсан мэргэжилтэн

Мал эмнэлгийн  чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, бусад  эрх зүйн баримт  бичгийг хэрэгжүүлж ажиллах,  нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мал, амьтны өвчинг илрүүлэх, оношлох шинжилгээ хийж, онош тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үнэлэлт өгөх мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийж, хянан магадлагаа гарган  баталгаажуулах.

 3.    Нян судлаач бөгөөд малын эм , биобэлдмэл, эмийн сан хариуцсан их эмч

Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мал, амьтны нян, вирусээр үүсэх өвчний оношлох шинжилгээ хийх, өвчнийг оношлох,малын эмийн сан,  вакцин, эм хангамжийг зохистой хуваарилах, хэрэгжилтийг хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

4.    Ариутгал халдваргүйтэл, ариун цэвэр, магадлан шинжилгээний их эмч

Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх

 5.    Лаборант бага эмч

Лабораторийн шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх,бэлтгэл хангах

Сурталчилгаа

Blog at WordPress.com.

Up ↑