Хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал
Шинээр батлагдсан хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, Аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 39 дүгээр тогтоолоор “Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөр, 40 дүгээр тогтоолоор “Хүнсний нөөц-сан бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх” журмыг батлуулж, шаардагдах хөрөнгийн тооцоог ИТХ-ийн тэргүүлэгчдэд танилцуулсан байна.
Аймгийн гол нэрийн хүнсний хэрэгцээг хангахаар мал төхөөрөх 1, мах боловсруулах 16, сүү сүүн бүтээгдэхүүний 10, гурилын 6, ургамлын тосны 1, талх, гурилан бүтээгдэхүүний 28, нөөшилсөн бүтээгдэхүүний 2, хэрчсэн гурилын 7, савласан цэвэр усны 4 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.
МХГ-ын хяналт, шалгалтанд хамрагдсан үйлдвэр, цехүүдэд Хүнсний тухай хуулийн хэрэгжилт дунджаар 72 %, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт дунджаар 73,5 %-тай байна.
Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнтэй мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд өөрийн нэрийн барааны цэгүүдэд зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, борлуулах шат дамжлагад хөргүүртэй тоног төхөөрөмж нэвтрүүлээд байна. Хүнсний үйлдвэрт тусгай зориулалтын 38 тээврийн машин, суудлын 35, ачааны 15 нийтдээ 91 машин ашиглагдаж байна.
Аймаг, сумдын жишсэн дундаж хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг “Хоол тэжээлийн физиологийн норм”-ын дагуу жил бүр тооцож, хангамжийг тодорхойлон ажиллаж байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлтээр мах, махан бүтээгдэхүүнээр 40-50%, гурилаар 12-13 дахин, ургамлын тосоор 4-5 дахин, талх, гурилан бүтээгдэхүүнээр 60% хангаж байна.
2007 оноос эхлэн хаврын улирлын хэрэгцээнд мах бэлтгэн нөөцөлж эхэлсэн бөгөөд 2007 онд 350 тн, 2008 онд 420 тн, 2011-2014 онд хаврын улирлын хэрэгцээт махны 50-55,0 хувь буюу 1000,0 тн махыг тус тус бэлтгэн, жилд дунджаар 70 гаруй хүнсний дэлгүүрээр борлуулж, хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
Мал төхөөрөх, мах боловсруулах “Дархан меат фүүдс” ХХК нь 2009-2011 онуудад ОХУ-д өссөн дүнгээр 4057 тн, 2012-2013 онд 380 тн мах экспортлоод байна.
Гурилын 6 үйлдвэр шинэ ургацын буудайнаас 25,0 мян.тн буудай нөөцөлж, гурилын 4 үйлдвэр 2014 эхний хагас жилд 57,0 мян.тн хүнсний улаанбуудай, 8,5 мян.тн гурилыг импортлохоор шийдвэрлүүлээд байна.
Дархан-Уул аймгийн гүний гаалийн хяналтын талбайгаар ОХУ-аас импортлосон 2586.75 т рапс, шар буурцагны түүхий тос, Польш улсаас импортлосон 119.5 т гахайн мах, өөх, 13.8 т хүнсний бүтээгдэхүүн, БНХАУ, Индонез улсаас импортлосон 55 т адборбент, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хяналт, шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тухай 31 дүгнэлт гаргасан байна.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирсэн 45 тээврийн хэрэгслээс 95.6% нь зориулалтын тээврийн хэрэгсэлээр, 4.4% нь шаардлага хангаагүй ердийн чингэлэгт тээвэрлэгдэн ирсэн байна.
Хүнсний үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүд:
- Жилдээ 40.0 мянга гаруй тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Өгөөж чанар”, “Таван нуур” ХХК-иуд,
- Жилдээ 1.5 мянган тонн хүнсний спирт, 1.0 мянган тонн архи үйлдвэрлэх хүчин чадалтай “Алтан Хүнс” групп,
- Хоногт 100 тонн ургамлын цэвэр тос, 36 тонн түүхий тос, 60 тонн малын тэжээл, 5 тонн савангийн түүхий эд үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол Алтан тос” ХХК,
- Хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай “Таван богд гурил” ХХК,
- Хоногт 400 толгой бод буюу 52 тонн тураг мах үйлдвэрлэх, жилдээ 1560 тонн тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай “Дархан Мийт Фүүдс” ХХК,
- Хоногт 7.5 тонн 7-10 төрлийн талх, 5.0 тонн 30-35 төрлийн нарийн боов, 3.0 тонн 15 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Дархан хүнс” ХХК,
- Хоногт 8000 ширхэг талх үйлдвэрлэх хүчин чадалтай “Поликом” ХХК-ийн “Жаргалан” хүнсний үйлдвэр
мэдээллээ шинэчилмээр юмаа
хэзээний поликом бэ