Байгууллагын түүх

14568044_1240939855969479_8651289658021105678_nТус байгууллага нь 2005 оны 2 дугаар сарын 4-д аймгийн Засаг даргын 42 дугаар захирамжаар төрийн үйлчилгээний албан хаагчид болох 5,5 хүний орон тоотойгоор “Хүнс, хөдөө аж ахуйн газар” нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2 өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд урд өмнө ямар нэг байгууллагын уламжлал байгаагүйгээр онцлог байсан. 2007 оны намар Дархан сумын 8-р багт байрлалтай 2 давхар байрыг улсын төсвөөр худалдан авч, түрээсийн байрнаас гарч, өөрийн ажлын байртай болсон.

2009 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу “Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар” нэртэйгээр шинэчилэгдэж, төрийн албаны тухай хуулийн дагуу үндсэн албан хаагчид болох хүнсний, газар тариалангийн, мал эмнэлгийн, лабораторийн эрхлэгч, мал үржлийн мэргэжилтнүүд төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны албан хаагчид шилжиж, үндсэн үйл ажиллагаан дээр жижиг, дунд үйлдвэрийн асуудал нэмэгдэн орж ирж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба, Мал үржлийн алба, Мал эмнэлгийн алба гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ирсэн байна.

Мөн 2014 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар” болгон дахин өөрчлөгдөж, хүнд, хөнгөн үйлдвэрийн асуудал бүтэц, орон тоонд нэмэгдэн орж, жижиг, дунд үйлдвэрийн ажил Хөдөлмөрийн яамны харъяа шилжиж, үндсэн бүтцээс хасагдаж, 4 хэлтсийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа үргэлжүүлсэн байна.

Монгол улсад яамдын бүтцийн өөрчлөлтүүд орсноор 2015 оны 01 дүгээр сарын 12-ны 8-р тогтоолоор ”Хүнс, хөдөө аж ахуйн газар” гэсэн нэртэй болсон байна.

Тус газар нь 2017 онд дахин бүтэц,зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний,  Мал эмнэлгийн, Мал аж ахуйн гэсэн ажил, мэргэжлийн 3 алба, мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой, нийт 20 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 01-р сарын 01-нээс Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 267 дугаар тогтоолыг үндэслэн ХХААХҮСайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ны А-209 тоот тушаалын дагуу шинэ бүтэц зохион байгуулалтанд орж Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний алба гэсэн 3 алба, нийт 20 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 267 дугаар тогтоолын дагуу тус газрын Мал эмнэлгийн алба нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Газар болон өөрчлөгдөж бие даасан нутгийн захиргааны байгууллага болон өөрчлөгдөн ажиллаж байгаа болно.

Газрын удирдлагууд:

Зунайн Нэргүй 2005.02 сараас-2014.11 сар

Цоодол Энхжаргал / Үүрэг гүйцэтгэгч/ 2014.11 сараас – 2016.08 сар

Зунайн Нэргүй 2016.08 сараас- 2017.02 сар

Оюунбадам Чимэдцэрэн / Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,Газрын даргаар 2017.02.14–2019.05.01 /

Зунайн Нэргүй- Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019.05.01-нээс

Анхны ажилтан, албан хаагчид:

Зунайн Нэргүй

Сүнрэвжамцын Баасан

Наранцогтын Дэлгэр

Балжиннямын Оюунтөгс

Хавлааш Хавсамет

Байгууллагын дотоод бааз суурь

IMG_3199 copy1

  • 100mbps хурдтай дотоод сүлжээ, интернетийн холболттой.
  • 40 хүний багтаамжтай видео хурал хийх бололцоо бүхий сургалтын заал.