Үйл ажиллагааны стратеги
ХХААГ-ын үйл ажиллагааны стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, ЗГ, ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хүнс, ХАА-н төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдвэр, хөдөө аж ахуйн талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулж цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд оршино.
Байгууллагын алсын хараа
Бүсийн хөгжлийн чадавхид түшиглэсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах салбарыг хөгжүүлэх.
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжих хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг хангах үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.
- Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
- Хүн амын эрүүл, аюлгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх
- Төрийн үйлчилгээний удирдлага, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх
Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны чиглэл
- Удирдлагын орчин үеийн дэвшилтэд арга, барил, туршлагыг нэвтрүүлэх.
- Хүнсний үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах.
- Үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн, эрчимжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэглээний аюулгүй байдлыг хангах.
- Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх болон бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, усжуулах арга хэмжээг өргөжүүлэн, уст цэгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах.
- Мал сүргийн бүтэц, сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
- Малчдыг хоршоолох хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.