Манай үйлчилгээ
Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, Засгийн газрын болон засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ХХАА-н төсвийн Ерөнхийлөн захирагч болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнс, хөдөө аж ахуйн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулж, цаг үеэ олсон, шуурхай мэдээ мэдээлэл, бүх талаар дэмжлэг үзүүлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараахь үйлчилгээг өдөр тутамдаа үзүүлж байна.
Үүнд:
1.Хөдөө аж ахуйн нэвтрүүлэлт
- зөвлөлгөө
- сургалт
- мэдээлэл
- технологи дамжуулалт
2.Малын зохиомол хээлтүүлгийн салбар
- Бод, бог малын зохиомол хээлтүүлэг
3.Салбарын чиглэлээр иргэдэд мэдээлэл, зөвлөлгөө өгөх
Малчин, мал бүхий этгээдэд арьс ширний урамшуулал олгох ажлыг зохион байгуулах
- Шийдвэрлэх хугацаа, хэлбэр: Жилд 2 удаа материал хүлээн авна. 2 дугаар сарын 15, 7 дугаар сарын 15-ны дотор тайлан тушаасан байна.
- Үйлчилгээг авахад анхаарах зүйлс: МУЗГ-ын 2013 оны 394 дугаар тогтоолын дагуу материалыг бүрдүүлсэн байна.
Малчин, мал бүхий этгээдэд ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулах
- Шийдвэрлэх хугацаа, хэлбэр: Жил бүрийн 9 дугаар сарын 01-ны дотор тайлан тушаасан байна.
- Үйлчилгээг авахад анхаарах зүйлс: МУЗГ-ын 2019 оны 343 дугаар тогтоолын дагуу материалыг бүрдүүлсэн байна.
- Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт
№ | Бүрдүүлэх материал жагсаалт | Тайлбар |
1 | Паспортын хуулбар | Сумдын Хөдөө аж ахуйн тасаг нэгтгэлийг хугацаанд ирүүлэх. |
2 | Малын А данс | |
3 | Үндэсний үйлдвэрт тушаасан арьс, шир, ноосны падаан | |
4 | Гарал үүслийн бичиг | |
5 | Малаа ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлтэд хамруулсан байх |
Малын ялган тэмдэглэх хэрэгслийн захиалга авах
- Сумдын хөдөө аж ахуйн тасаг дээр захиалгыг нэгтгэх.
- Малчдын ялган тэмдэглээний хэрэгслийн захиалгыг Хүнс, хөдөө аж ахуйн газраас ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлснээр Тэргүүн сүрэг ХХК нь малын ээмэг, бахь нийлүүлнэ.
- Үнэ: Бод -1210 /1 ширхэг үнэ/, Бог -1100 /1 ширхэг үнэ/
Малын зохиомол хээлтүүлгийн захиалга авч хамтран ажиллах
- Шийдвэрлэх хугацаа, хэлбэр: Жилдээ
- Үйлчилгээг авахад анхаарах зүйлс: ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан зоо техникч ажиллана.
- Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт
Зохиомол хээлтүүлгийн техникч
№ | Бүрдүүлэх материал жагсаалт | Тайлбар |
1 | Б.Отгонгэрэл | 99344498 |
Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний мэдээлэл
№ | Овог, нэр | Албан тушаал | Ажлын утас | Өрөөний№ |
1 | Сүнрэвжамц Баасан | Мал үржлийн албаны мэргэжилтэн | 99741741 | 17 |