Өргөдөл гомдол

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.

Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  1. Газрын өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
  2. Өргөдөлд заасан асуудлыг  судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс  хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Газрын дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдолд хариу өгөх

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн: Ш.Сэлэнгэ
Цагийн хуваарь:  08:00 – 17:00  (12:00-13:00 Цайны цаг)

И-майл хаяг: sh.selenge2014@gmail.com

Утас: 99281593

6 thoughts on “Өргөдөл гомдол

  1. Сайн байцгаана уу танайхан мэдээлэлүүдээ шинэчлээчээ. Мөн хотод зах зээлийн үнээс хямд үйлдвэр дээрээс нь худалдаалдаг махыг тусгай цэг байгуулан, ямар нэгэн ченжийн гар хүрэлгүй худалдаалж байна. Дархан-Уул аймагт иймэрхүү ажлыг ХХААЖДҮГазар зохион байгуулах ёстой гэж бодож байна. Цагаан сар дөхсөн энэ үед хүмүүст хэрэгтэй, бодит ажлуудыг хийх хэрэгтэй шүүдээ.

    1. 1 сарын 23-26-ний өдрүүдэд “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”-г Залуучуул театрт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр Дархан суманд 5 байршилд нөөцийн махыг гулууз хэлбэрээр борлуулахаар төлөвлөж байна.
      Хамтран ажилласан танд баярлалаа

      1. Хариу мэдээлэл өгсөнд баярлалаа та бүгдийн ажилд амжилт хүсье.

  2. Маш муу үйл ажиллагаатай, намын томилгоо болон мэргэжлийн бус хүмүүс дүүрсэн газар шалгах газар нь шалгуулахаар өргөдөл гомдол хаана гаргах вэ? Аудит оруулах хэрэгтэй шинэ газрын дарга яг юу хийсэн бэ? гээд олон асуудал байнаа хувиараа бизнес эрхлэгч хүний хувьд гомдол материалаа бүрдүүлж байгаа холбогдох хүмүүс нь надтай холбогдоорой. Одоогоор 10 аад хүн байна. Mail: ganaa_78@gmail.com.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s