Тариалалтын мэдээ

Энэ онд 9593 га-д үр тариа, 3500 га-д тосны ургамал, 1131 га-д төмс, 1010.6 га-д хүнсний ногоо, 250 га-д малын тэжээлийн ургамал тариалж, 16631 тонн үр тариа, 3500 тн тосны ургамал тариалж, 12500 га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хаврын тариалалтанд 591 тн буудайн үр дутагдах тооцоо гарч, ТЭДСан, Улсын үрийн нөөцөөс нэг тонн үрийн буудайг 650.0-765.0 мянган төгрөгөөр үнэлж,  30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож байна.

Тариалалтанд шаардагдах 173.9 тонн шатахууныг аж ахуйн нэгж, иргэдийн захиалгын дагуу 50 хувийн урьдчилгаатай олгох ажлыг зохион байгуулж, ТЭДСантай гэрээ байгуулан зээлээр шатахуун авч тариалалт хийж эхлээд байна.

Энэ оны тариалалтанд зүтгэх хүчний трактор 74, үрлэгч 85, чиргүүл дүүжин техник 172 ажиллах бөгөөд техник засврын ажил бүрэн хийгдэж, 420 га талбайд тэгшилгээ, чийг хаалт хийж, 6650 га талбайд огтонотой тэмцэх ажлыг зохион байгууллаа.

5 дугаар сарын 21-ний байдлаар үр тариа 8500 га-д буюу нийт тариалах талбайн 88.6%, төмс, 450 га-д буюу 39.8%, хүнсний ногоо 350 га-д буюу 34.6%-д тариалалт хийж тариалалтын явц 60.1 хувьтай байна.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s