Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ҮХААЯ, МХААХҮХ болон бусад холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 5 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд тус аймгийн бүх сумдад сургалт зохион байгуулна. Орон нутагт ажиллах дээрх ажлын хэсгийн зорилго нь малчдын хоршоог хөгжүүлэх талаар төр засгаас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг хөдөөгийн малчид, иргэдэд сурталчлах, хоршоо биржийн арилжаандхэрхэн оролцох, түүхий эдийн урамшуулал олгох зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж, малчдад нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх юм.