ТӨСЛИЙН УРИЛГА
Огноо : 2013-08.21
Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/13/ЧСЭ-02
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна.
Төслийн баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймаг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас /ҮХААГ/ худалдан авна.
Төсөлд ороцогч төсөл сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу шаардагдах баримт бичиг, төслөө боловсруулан бэлтгэж, суулгацын урьдчилгаа төлбөрийг төлж, харьяалах аймаг, нийслэлийн ҮХААГ-т 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжилж хүлээлгэн өгнө.
Аймаг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь ирсэн төслүүдийг шалгаруулж, төсөл шалгаруулсан үнэлгээний танилцуулга, хурлын протокол шийдвэрийн хамт 2013 оны 09 сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 тоот өрөөнд ируүлнэ.
Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.
ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 дүгээр байр, Б корпус, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 дугаар өрөө утас 263408,
факс: 453121,
Хаяг: Дархан Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Нарантолгой,ХХААЖДҮГ
Утас: 7037-3637