“Цагаан сар-2014” энэ сарын 23-26 хооронд зохион байгуулагдана.

hadag(1)“ЦАГААН САР-2014ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ

2014 оны 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч:  Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо

Хамтран зохион байгуулагчид:

v  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

v  Дархан-Уул аймгийн ЗДТГазар

v  Дархан сумын ЗДТГазар

v  ҮХААГазар

v  Стандартчилал хэмжил зүйн хэлтэс

v  Хөдөлмөрийн хэлтэс

v  Мэргэжлийн хяналтын газар

v  Боловсролын газар

v  Залуучууд театр

v  Цагдаагийн газар

v  Худалдаа аж үйлдвэрийн танхим

Ивээн тэтгэгч: Мэдээллийн байгууллага DBS телевиз, Лха телевиз, ТВ-12 телевиз

Нэг: Үзэсгэлэн худалдааны зорилго

v  Монголын цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас,хэрэглэл,хүнсний бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх

v  Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх

Хоёр: Хугацаа байрлал ба оролцогч мэдүүлэг өгөх журам

Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаа нь 2014 оны 1-р сарын 23-ны 13.00 цагт Залуучууд театрт нээгдэх бөгөөд 1-р сарын 26-ны 16.00 цаг хүртэл үргэлжилэн явагдана.

Үзэсгэлэн худалдаанд бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, (архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээс бусад), иргэд (хүнсний бүтээгдэхүүн зарах иргэн МХГ, СХЗХ-с холбогдох зөвшөөрлийг авсан байх)чөлөөтэй оролцож болох бөгөөд 1-р сарын 15-22-ны дотор оролцох мэдүүлгээ эмэгтэйчүүдийн ордонд  өгч, бүртгүүлнэ.

Хураамж  хоногт компани  50000 төг, жижиг үйлдвэрлэгчид, хоршоо  30000 төг, бүлэг, хувь хүн 10000 төг тус тус байна.

Гурав:Үзэсгэлэн худалдаанд оролцох  бараа бүтээгдэхүүний нэр төрөл:

3.1  Монгол үндэсний хувцас:/дээл,гутал,малгай,хантааз,өмд,цамц,бүс г.м/

3.2  Хэрэглэл: /хөөрөг,гаанс,хөөрөгний  даалин,тамхины болон аяганы уут, хавтага,таваг, цар,бусад гэр ахуйн хэрэглэл,бэлэг дурсгалын бараа г.м/

3.3  Хүнсний бүтээгдэхүүн:/Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн,чихэр,жимс,хүнсний ногоо,төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа г.м/

3.4  Үндэсний үйлдвэрлэлийн болон импортын өргөн хэрэглээний бараа.

3.5  Тус үзэсгэлэн худалдаанд өөрөөүйлдвэрлэсэн болон дотоодын үйлдвэрүүд, импортын бараа бүтээгдэхүүнээр оролцож болно.

Дөрөв: Манлай бүтээгдэхүүн,үйлчилгээ шалгаруулахад харгалзах үзүүлэлтүүд:

4.1  Бүтээгдэхүүн нь чанартай,эрүүл ахуйн шаардлага хангасан, худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ба зөөх, тээвэрлэхэд чанараа хадгалахаар өнгө,үзэмжтэй сав, баглаа, боодолтой эсэх

4.2  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ерөнхий технологи, жор,орц, үйлдвэрлэлийн нөхцөл, хэрэглээний онцлогийг тусгасан тодорхойлолт, боловсруулан бэлтгэсэн байдал нь сав, баглаа боодол, хаяг шошгонд тусгасан эсэх

4.3  Мэндлэх, хүндлэх ёс,үйлдвэрлэсэн болон худалдаалж байгаа бүтээгдэхүүн цагаан сартай холбогдсон бэлэгдэл, ерөөлийн үг хэллэгийг  судалж,  хэрэглэж  хэвшсэн байдал

4.4  Хувцаслалт,үзэсгэлэнгийн байрлуулалт, үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний засалт, өөрийн байгууллагын онцлогийг харуулсан байдал

Тав: Бүтээгдэхүүн,үйлчилгээ шалгаруулах журам:

Үзэсгэлэн худалдаанд оролцсон,өөрсдөөүйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг чанар,ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт,хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа байдал, мөн чанар,стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан байдал, тоо хэмжээ,нэр төрөл, сав баглаа боодол, харилцааны болон үйлчилгээний соёл,реклам сурталчилгаа, худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбогдсон бэлэг дэмбэрэл,ерөөлийн үг хэллэгийг судалж, хэрэглэж байгаа байдал зэргийг харгалзан шалгаруулж, шалгарсан байгууллага, иргэн, бүтээгдэхүүнд дараах шагналыг олгоно.

  1. Гран при (Шилдэгийн шилдэг) оролцогч -1 (Гэрчилгээ, цом)
  2. 2014 оны “Манлай бүтээгдэхүүн” -10  (Өргөмжлөл, цом)
  3. Нэрэмжит шагнал -9 (зохион байгуулагчдын шагнал)
  4. Дурсамж  -100 (оролцсон бүх байгууллага, иргэнд)
  5. Шилдэг стэнд  -1

Манлай бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээгээрээ шалгарсан байгууллага хамт олон, иргэнийг төв орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  сурталчилна.

Зургаа:”Цагаан сар-2014үзэсгэлэн худалдаанд оролцоход аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхаарах зүйл:

6.1  Хуваарилсан талбайдаа өөрийн байгууллагын имиджийг бий болгох, тавиур, хаяг, реклам, чимэглэл,бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг өөрсдөө хариуцах.

6.2   Стэндэд хэрэглэгдэх лангуу,ширээ, сандал, бүтээлэг, гэрэлтүүлэг, зэргийг бүрэн бэлтгэж ирэх.

6.3  Хөргөх, халаах г.м тоног төхөөрөмж, залгуурын аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж,гэрлээ унтрааж явах.

Харилцах утас 7037-7717,7037-3743, 99085261,99378246

Зохион байгуулагч ажлын хэсэг

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s