Дархан-Уул аймгийн Тогооч нарын холбоо, Шарын гол сумын ЗДТГазар хамтран “Тогооч нар хоолны үзэсгэлэн, өдөрлөг”-ийг 2014 оны 03-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 18 тогоочийн бүтээл гарч, бүтээгдэхүүнээ сурталчилж, амталгаа явуулсан нь Шарын гол суманд анх удаа зохион байгуулсан ажил болсон байна.
Нээлтийн арга хэмжээнд Шарын гол сумын Засаг дарга Амарсанаа, мэргэжилтэн Ариунаа, аймгийн ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, Тогооч нарын холбооны тэргүүн Ч.Зунгарай, тэргүүлэгч гишүүн Отгончимэг, нарийн бичиг З.Чулуунцэцэг, Монгол улсын мастер тогооч Г.Ганзул, В. Доржбаатар нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр иргэдээс гарсан, санал хүсэлт
1. Сургалт зохион байгуулах, семинарт хамруулах хэрэгтэй. Тогооч нар мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэлтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг хүүхдийн хоолны талаар сургалтанд хамруулах
2. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, лабораторийн шинжилгээний хяналтыг хангах
3. Хил гаалиар орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд онцгой анхаарах
4. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, монгол хүнсний ногоогоо хэрэглэж байх, хүнсний ногооны хадгалалт хамгаалалтанд анхаарах
5. Сахартай буюу чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй хүнд зориулсан хүнс сумдад нийлүүлэх эсвэл салбар нээх
6. Хүнсний бүх материалыг хятадаас авахгүй байх
7. Шарын гол сумын хоол үйлдвэрлэлийн салбарт анхаарч эхэлсэн нь сайшаалтай байна.