6 нэр төрлийн тарилгад нийт 201,4 мянган толгой малыг хамрууллаа.

20140120_105927copyМал амьтдын халдварт өвчнөөс сэргийлэх 6 нэр төрлийн /боом, сахуу, дуут хавдар, цусан халдвар, гахайн цусан халдвар, гахайн мялзан вакцин / тарилгад өссөн дүнгээр 201,4 мянган толгой малыг хамрууллаа. Вакцинд хамрагдсан эсэхэд сумдын МЭҮТ, МХГ, ҮХААГазрын МЭХэлтэс хяналт тавьж ажиллаж байна. Явц, үр дүнгийн мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаж байна. Малын өвөлжөө хашааны ариутгал халдваргүйтгэлд нийтдээ 1360 өрхийн 2460 өвөлжөө, хаваржаа, өтөг бууц, хашаа саравч, малын тоног хэрэгсэл нийт 206,0 мянган метр квадрат талбайд хийсэн дүнтэй байна.Паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтанд өссөн дүнгээр 680,4 мянган толгой малыг хамруулсан байна.

Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээнд 320 дээж эмгэгт материал ирснээс 12 тахиа шувууны дээж, 1 гахайн дээж, 307 хагас боловсруулсан арьсны дээжинд боом шинжилгээ, бруцеллёзын шинжилгээнд 1665 толгой малын дээжийг тус тус хамруулснаас 1 бух бруцеллёз өвчтэй гарсан байна.

Цаашид шинээр төрсөн торойг бүрэн хамруулахад шаардагдах гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хангалттай хэмжээгээр цаг хугацаанд нь татан авах, вакцины тандалт шинжилгээг хийх, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин дутагдалтай байгаа тул нэмж нөөц бүрдүүлж, эрсдэл өндөртэй газрын мал сүргийг бүрэн хамруулах шаардлагатай байна.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s