ҮХААЯамны ажлын хэсэг манай аймагт ажиллаа.

ted zuragҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Отгонболор, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Т.Энхтүвшин, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор хариуцсан мэргэжилтэн М.Цэрэндорж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаа, ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2014 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаа.

Ажлын зорилго: Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үнийг тогтворжуулах ажлыг зохицуулах, хүнсний буудай хүлээн авах, хадгалах элеваторт үнэлгээ хийж баталгаажуулах, буудай хүлээн авч байгаа байдалтай газар дээр нь танилцаж, төрийн байгууллагаас бизнес арилжааг дэмжих зорилготой.

Тус аймгийн хэмжээнд нийт 39700 тн төмөр элеватор, 54000 тн бетон элеватор, 12000 тн-ын хэвтээ агуулахад үр тариа хүлээн авах хүчин чадалтай Улаанбаатар гурил ХХК, Өег гурил ХХК, Барилтрейд ХХК, Өгөөж чанар ХХК, Өвөр-Усны эх ХХК, Дархан гурил тэжээл ХХК болон ТЭДСангийн элеваторын бэлтгэл ажилтай явж танилцлаа. Үүнд: элеваторын үндсэн тоног төхөөрөмж болох пүү, цэвэрлэх, хатаах, силост ачих, гадагш ачих, сэлгэх шугам, хоолойнууд, агааржуулалт, салхижуулах төхөөрөмж болон лабортори, ариутгал, халдваргүйжүүлэлт, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажилллагааг судалж, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажилласан байна.

zurag123131354

 

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s