2015 ОНЫ МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТ ХАВАРЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ

DSC08084“Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засийн газрын 2014 оны 241 дүгээр  тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгын газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот, Аймгийн Засаг даргын 03 дугаар “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Засаг даргын орлогч, өвөлжилтийн бэлтгэл хангуулах аймгийн комиссын даргаар батлуулсан удирдамжийн дагуу 4 суманд 5 удаа явж өвөлжилт, хаваржилт болон мал төллөлтийн байдалтай газар дээр нь танилцаж заавар, чиглэл өглөө.

Өвөлжилт, хаваржилтын  байдалтай холбогдуулан аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссийн шийдвэрээр  3 дугаар сарын 9-өөс 11-ны хооронд Аймгийн нөөцөд байсан 2800 боодол буюу 56 тонн өвсийг сумдад 1 боодлыг нь 1500 төгрөгөөр тооцон олгох ажлыг зохион байгуулсан боловч өвсний хэмжээ бага байсан тул малчдын хүсэлтийн дагуу бүрэн олгож хүрээгүй.

Тус аймгийн хэмжээнд хаваржилт гандуу,  салхи шуурга ихтэй, шөнөдөө хүйтэн сэрүүн, хур тунадасгүй байгаа учраас ногооны гарц муу  мал аж ахуйн хаваржилт, төл бойжилтод хүндрэлтэй байна.  Сумдын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлэг үржлийн тасгуудтай хамтран  хаваржилтын байдалтай танилцаж малчдаар 2 удаа  явж ажиллаад байна.   6 дугаар сарын 4-ны байдлаар аймгийн хэмжээгээр оны эхний төллөх 152,7 мянган  эх   мал төллөхөөс 135,8 мянган толгой   хээлтэгч  мал төллөж, төллөлт 89,0 хувьтай байна. Мал төллөлтийг сумдаар авч үзвэл:

Дархан сум-86%

Хонгор сум-94,6%

Орхон сум -77,9%

Шарын гол-79,1%-тай байна.

Том малын хорогдлын мэдээг 7 хоног бүр шинэчлэн авч байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 927 толгой том мал хорогдсон нь нийт мал сүргийн 0,2 хувийг эзэлж байна.

Цаашид: Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг 25 заалттай боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эртнээс зохион байгуулахаар ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд цаг хүндэрсэн үед хэрэглэх нөөц өвс бэлтгэх гэрээг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар сэвд могойт” ХХКомпанитай хийгээд байна. Нөөцийн өвсийг 10 дугаар сарын 1-ны дотор Нөөцийн хашаанд байршуулсан байхаар гэрээнд тусгасан.

Цаг агаарын байдал гандуу, хур бороо орохгүй байгаа нь малын бэлчээр, хадланд муугаар нөлөөлж болзошгүй байгаа тул аймаг, сумд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эртнээс зөв, оновчтой төлөвлөж бэлтгэл ажлыг хангахгүй бол 2015-2016 оны өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

Иймд малчдын хувийн бэлтгэл,  хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэх малын өвөлжөө, худаг усны дулаалгыг эртнээс эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг чухал үзүүлэлт нь малын ариутгал халдваргүйжүүлэлт, угаалга, тарилга, туулгалт цаг үеийн технологийн болон урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад малаа бүрэн хамруулах хэрэгтэй байна.

 

Мөн Сэлэнгэ  аймгийн хил залгаа сумдад хадлан бэлтгэх, мал оторлуулах, өвөлжүүлэх гэрээг эртнээс хийхэд манай сумын ЗДТГазар анхаарах хэрэгтэй байна.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s