38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэлд хамрууллаа

zurag byrt“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд малын бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах ажлыг сумдын МЭҮТасагтай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Аймгийн хэмжээгээр нийт 72,6 мянган толгой мал ээмэгжүүлэхээс 79 хувь буюу 45 мянган толгой үхэр, 84 хувь буюу 13 мянган толгой бог мал ээмэгжүүлэн 38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэл мэдээллийн системийн хяналтын офлайн, онлайн программд бүртгээд байна. Малын бүртгэлийн чиглэлээр ХХААЯамтай хамтран жил болгон сургалт зохион байгуулан сумдын бүртгэл мэдээллийн мэргэжилтнүүдийг хамруулан ажиллаж байна.

Энэхүү программыг нэвтрүүлснээр дараах үр дүнгүүд гарах юм. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тусламжтайгаар судалгаа шинжилгээ хялбар хийх Малын гарал үүсэл тогтоох Ашиг шимийн гарц чанар тодорхойлох Үүлдэр угсааг сайжруулах Малын хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх Ангилал болон кодчилолын мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ Мал, амьтан тэдгээрийн гаралтай, түүхий эд бүтээгдэхүүний чанарт бүртгэлээр хяналт тавих Шилжилт хөдөлгөөнийг хянах Малыг эмчлэх, урьдчилан сэргийлэх Байршлаас үл хамааран мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүлээн авах зэрэг олон талын ач холбогдолтой http://www.interactive.mn/projects/animal-registration/
Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s