Ургац хураалтын дүн гарлаа

Untitled

Үр тариа, төмс хүнсний ногооны хураалт бүрэн дуусаад байна. Энэ онд аймгийн хэмжээнд 14457 га-д буудай, 200 га-д гурвалжин будаа, 4809 га-д тосны ургамал, 528 га-д төмс, 935.2 га-д хүнсний ногоо, 132 га талбайд малын тэжээлийн ургамлын тариалалт хийсэн байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж урьдчилсан байдлаар 14.4 мянган га-д үр тариа тариалснаас 3841.5 га ургац алдаж 10349.1 га-аас 7552.9 тонн буюу га-аас 7.3 цн улаан буудай, төмс 2100 тонн, хүнсний ногоо 5618.1 тонн, 672.6 тонн тосны ургамал хураан авахаар тооцоолсон.

Ургац хураалтын мэдээгээр буудайн нийт тариалсан талбайн 2659.9 га буюу 18.3 хувь ургац алдаж, 13.4 хувь буюу 1937.9 га-г малын тэжээлд шилжүүлэн, 09 дүгээр сарын 22-нд их хэмжээний усархаг бороо, цас орсоны улмаас 3730.4 га-г буюу 25.8 хувийг цасанд даруулан налж хураах боломжгүй болсон.

Аймгийн хэмжээнд буудай нийт 6128.5 га-аас 3729 тонн, малын тэжээл 1937,8 тонн, төмс 2931.8 тонн, хүнсний ногоо 4696.3 тонн, рапс 609.6 тонн ургац хураан авсан мэдээтэй байна. Үр тарианы нийт хураах талбайн 59.2 хувь, тосны ургамал 63.6 хувийг хурааж, төмс, хүнсний ногооны хувьд бүрэн хурааж дууссан байна.

Хураан авсан ургац нь аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 40.4 хувь, төмсөөр 59.6 хувь, хүнсний ногоогоор 64.7 хувиар хангах боломжийг бүрдүүллээ.

Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад буудай 11.4 мянган тонноор, төмс 4.1 мянган тонноор, хүнсний ногоо 10.8 мянган тонноор, тосны ургамал 3.5 мянган тонноор буурч, малын тэжээл 956 тонноор өссөн дүнтэй байна. Уринш боловсруулалтыг 12500 га хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 10957.1 га-д буюу 87.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s