Шүлхий өвчний тандалт шинжилгээг зохион байгуулав.

shijМалын гоц халдварт шүлхий өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах, төвийн бүсийн аймгуудыг тухайн өвчнөөс эрүүлийг нотлох зорилготой тандалт шинжилгээг холбогдох удирдамж зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Тандалт хийх ажлын 2 хэсэг байгуулж 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.  Тандалт хийх явцад тухайн суманд ажил үйлчилгээ эрхэлж байгаа хувийн мал эмнэлэгийн нэгжүүдийн малын эмч нарыг татан оролцууллаа.Тандалт хийх ажлыг баг нь тандалтын талаар тухайн сумын Засаг дарга нарт ажлаа танилцуулж сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнг тандалтын ажилд хамт авч явсан болно.
Тандах ажлыг удирдамжийн дагуу сум тус бүрээс дээж авахаар гарахдаа сумын төвийн байршлыг тогтоон, сумын төвөөс хамгийн алслагдсан багийн төвийг сонгон эпидемиологийн нэгж гэж авч үзэн эхлэх цэгийг тэмдэглэж 2 тийш эсрэг зүгт тааралдсан малчин өрхөөс эхлэн дээжүүдийг цуглуулан авлаа.
Сонгогдсон сум болох Хонгор, Орхон, Дархан сумдын 60 өрх айлын үхэр, хонь, ямааны нийт 1200 цусны дээж авлаа. Үүнд: үнээ-270, тугал-270, хонь-180, хурга-172, ямаа-158, ишиг-150 толгой малыг хамрууллаа.
Айл өрхөд шинжилгээнд авсан дээжийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөлөө. Мөн газар зүйн байршлын солбицолыг GPS багажын заалтаар айл өрх бүрээр тогтоон тэмдэглэж авсан.
Тандалтад хамруулсан өрхүүдийн өрхийн эзний нэр, байгаа газар нутгийн нэр, малын зүс, хүйс, нас, ээмэгний дугаар, авсан цусны дээжийн дугаар бүхий бүртгэлийг хөтөлж байв.
IDEXX-NSP оношлуурын арга зүйн зааварын дагуу ЭЛИЗА урвалыг тавиж үр дүнг тайлангийн хамт УМЭАЦТЛ-д хүргүүллээ.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s