МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2016.01.04/

Дархан-Уул аймгийн өвөлжилт цаг уурын мэдээ бүх сумдын нутгаар цасан бүрхүүлтэй шөнөдөө -22-26 хэм, өдөртөө -13-22 хэм хүйтэн байлаа. Цасан бүрхүүл тогтсоны улмаас цасны зузаан 1-10 см нягт нь 0,02-0,26 гр/см3 байна.
Өвөлжилт цаг агаар харьцангуй дулаавтар байгаа боловч үе үе цасан шуурга шуурч цаашид шөнөдөө хүйтний эрч чангарч байна.
Одоогийн байдлаар зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрсэн гэх мэдээлэл сумдаас ирүүлээгүй байна. Малчинд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 30 хувийг хэрэглэсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газар, сумдын ЗДТГазар болон МЭҮТасгуудтай хамтран Гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөн дээр ажиллаж нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлээд байна. Мөн Дархан-Уул аймгийн газрын зураглал дээр отор нүүдэл хийж буй малын тоо болон цас их унасан үед хаагдаж болзошгүй зам, даваа гүвээний байршлыг зурганд оруулж тодотгоод байна.
ХХААЯам болон Аймгийн ОБГ-т 7 хоног бүрийн 4 дэх өдрүүдэд сумдаас өвөлжилтийн мэдээллийг шинэчлэл авч хүргүүлж байна.
2015 оны 12 дугаар сард аймгийн хэмжээгээр малын тооллого явагдаж урьдчилсан байдлаар дүн мэдээгээ гаргаад байна. Аймгийн хэмжээгээр 288,0 толгой мал тоологдсон нь өмнөх жилийн малаас 36,2 мянган толгой мал буюу 11,2 хувиар буурсан байна.
Малын төрлөөр нь авч үзвэл тэмээ 16 толгой, хонь 24,0 мянган толгой, ямаа 13,0 мянган толгойгоор тус тус буурч адуу 0,6 мянган толгой, үхэр 0,3 мянган толгойгоор өссөн байна. Сумдаар авч үзвэл Аймгийн дүнгээр малын тоо буурсан боловч Дархан, Орхон сумдын адуу, үхэр, Шарын гол сумын үхэр сүрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Өвөлжилтийн байдалтай холбогдуулан ХХААЯ-ны удирдамжын дагуу Аймгийн Засаг даргын 95 тоот Захирамжийн дагуу Бэлчээрийн зориулалттай худгийн тооллого бүртгэлийг 4 суманд явууллаа. Тооллогоор нийт 112 худаг бүртгэгдсэнээс 10 худгийг акталж орон нутгын өмчөөс чөлөөлөх тооцоо гаргаад байна.
Улсын ОБЕГ-аас санал авсаны дагуу 4 суманд шаардлагтай байгаа өвс тэжээлийн захиалга авч ОБГ-т хүргүүллээ. Үүнд: Дархан сум 956 өрх 190 тн өвс, Орхон сум 70 өрх 200 тн өвс, 10 тн тэжээл, Хонгор сум 125 өрх 50 тн өвс, Шарын гол 423 өрх 100 тн өвс тус тус шаардлагатай байна.

Сурталчилгаа