ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн А/67. тоот тушаалаар батлав.

 
ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
 
1.      Тодорхойлолт: Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2.      Үүсгэгч: Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Цэцгийн вирус нь тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй байдаг.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Цэцгийн үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын биемахбод, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгална. Тухайлбал 2-40С–д 2 жил хүртэлх, өвчилж эдгэрсэн малын бие дэхь хуурай тав хогжруу, тунгалагийн булчирхайд –5–100С–д 4–5 жилийн турш халдварлах чанараа алдахгүй. Мөн өвчилж эдгэрсэн малын үс, ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2–6 сарын турш идэвхээ алдахгүй. Харин 1%-ийн карболын хүчлийн уусмалд хэдэн минутын дотор идэвхээ алдана.
3.      Халдвар дамжих механизм: Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэргэсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Харин өвчлөөд эдгэрсэн хонь, ямаа нь вирусийг төдийлөн удаан хугацаагаар тээхгүй. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүйгээр өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий. Мөн нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.
4.      Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 21 хүртэл хоног байна. Цэцгээр өвчилж буй хонь, ямааны биеийн халуун 410С хүрч 1–5 өдрийн турш үргэлжилнэ. Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон  цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя болон сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ. Цэцгийн булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 1–2 хоноод улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно. Хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын халуун нэмэгдэнэ. 1–3 хоногийн дараа гүвдрүү тунгалаг, шаравтар өнгөтэй  шингэнтэй болно. Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав болон 5–6 хоноод хуурна.  Өвчтэй хонь, ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна. Цэцгээр өвчилсөн хонь, ямаанд уушигны болон ходоод гэдэсний үрэвсэл байнга тохиолдоно. Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтснээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед тууралт, гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсны ихээхэн талбайг гэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна. Гүвдрүү орчмын арьс үхжиж яршаад эдгэрэхдээ сорви үлдээнэ. Үүнийг монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хурга, ишгэнд тохиолдоно. Хоёрдогч халдвараар хүндэрснээс үхлийн хувь өндөр байна. Хээлтэй хонь цэцгээр өвчилсөн үед халдвар ихсээр дамжиж хээл хаях, үхсэн төл гарах шинж илэрнэ. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл, хорогдол 5–10 % иас хэтрэхгүй. Харин өвчний эмнэл шинж тэмдэг богино хугацаанд  олон тооны малд илрэх үед вирусын хоруу чанар ихсэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдохоос гадна 4–өөс доош сарын бойжилттой төлийн үхэл 100%-д хүрч болно.
5.      Эмгэг бие бүтцийн хувиралт: Гол хувиралт арьс, амьсгалын замын салст бүрхүүл, тэжээл боловсруулах замд илэрнэ. Зууван хэлбэртэй жижиг гүвдрүүнүүд үс, ноос багатай хэсэгт тод харагдана. Гүвдрүү орчмын арьс хавагнасан байх ба хаван толгойн нүүрний хэсэг, нүдний орчимд тод илэрнэ. Гүвдрүүний нимгэн тавыг хуулахад улаандуу өнгөтэй суурь үлдэнэ. Арьсны үхжсэн хэсэгт сорви үлдэх бөгөөд арьсны нөсөө арилсан байна. Хүүрийг задлахад яр нь арьсны доорхи эслэгт хүрч идээлсэн, хүүр маш өмхий үнэртэй байна. Дотор эрхтнүүдээс уушгинд өвөрмөц хувиралт ажиглагдах бөгөөд гадарга дээр 1 см хүртэл хэмжээтэй дугуй юм уу олон талт хэлбэртэй цайвар саарал юм уу хар хүрэн өнгөтэй голомтууд байдаг. Мөн хамрын салст бүрхүүлд цус ихдэлт, хаван, цайвар өнгөтэй голомтууд байх ба шархлаа, яр үүссэн байна. Тунгалгийн зангилаа томорч хавагнасан, улаан өнгөтэй болсон байдаг.
6.      Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.5–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, БХ–ПГУ, бодит хугацааны ПГУ, эмгэг эд судлалын арга ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Шөвөг яр, цахлай, арьсны элдэв үрэвсэл, хамуу зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7.      Эмчилгээ: Байхгүй.
8.      Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Хонь, ямааны цэцэг өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
8.1       Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хорио цээрийн арга хэмжээнд шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэлийг зохион байгуулж дайчлан ажиллуулах ;
8.1.2 Хорио цээрийн дэглэм тогтоосон үед хорио цээрийн бүс тогтоох, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, анхааруулга тэмдэг байрлуулах, ил өвчтэй малыг устгах, булшлах, хүн, тээврийн хэрэгсэл, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх ;
8.1.2 Зайлшгүй шаардлагаар нядласан, устгасан малын нөхөн олговор болон өвчинтэй тэмцэхэд гарах бусад зардлын асуудлыг Монгол улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох тогтоомжуудаар зохицуулах;
8.1.3       Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн малыг устгасан юм уу үхсэн, сэргийлэх вакцины таригдснаас хойш 21 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, хэвтэр бууц, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2. Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
 
8.1.4       Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавих;
8.1.5       Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.1.6       Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
8.2              Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
 
8.2.1       Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.2.2       Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж ил өвчтэй малыг ялгаж тусгаарлан устгалтанд хамруулах;
8.2.3       Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
8.2.4       Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;
8.2.5       Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
8.2.6       Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.2.7       Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.2.8       Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
8.2.9       Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх;
8.3             Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
 
8.3.1       Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.3.2       Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.3.3       Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын э‎мчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
8.3.4       Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй мал байсан хашаа байрны бууц, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх;
8.3.5       Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлав.
Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s