“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 28-31 ӨДРҮҮДЭД БОЛНО.

Сар шинийн баярf8f93dedacfbd46doriginalыг угтсан “ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Залуучууд театрын байранд энэ сарын 28,29,30,31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дөрөв хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, Дархан нэрийн брэнд бараа, бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.

“ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.

“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ

2016оны 01 дүгээр сарын 28-аас 31-ны өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдана.

Уриалга: “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе”

Ерөнхий зохион байгуулагч: Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо

Хамтран зохион байгуулагчид:

Дархан-Уул аймгийн ЗДТГазар

Дархан сумын ЗДТГазар

Хүнс Хөдөө аж ахуйн газар

Стандартчилал хэмжил зүйн хэлтэс

Худалдаа аж үйлдвэрийн танхим

Хөдөлмөрийн хэлтэс

Мэдээлэл технологийн алба

Ивээн тэтгэгч: Мэдээллийн байгууллага DBS телевиз, ЛХА телевиз, NBS телевиз, RGB ТV

Нэг: Үзэсгэлэн худалдааны зорилго

Монголын цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас, хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх.

Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх

Хоёр: Хугацаа байрлал ба оролцогч мэдүүлэг өгөх журам

Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаа нь 2016 оны 01-р сарын 28-ны 14.00 цагт аймгийн Залуучууд театрт нээлтээ хийх бөгөөд 01-р сарын 31-ны 16.00цаг хүртэл үргэлжилэн явагдана.

Үзэсгэлэн худалдаанд бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, (өндөр градусын архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээс бусад), иргэд (хүнсний бүтээгдэхүүн худалдаалах иргэн МХГ, СХЗХ-с холбогдох зөвшөөрлийг авсан байх) чөлөөтэй оролцож болох бөгөөд 01-р сарын 18-27-ны дотор оролцох мэдүүлгээ Эмэгтэйчүүдийн ордонд өгч, бүртгүүлнэ.

Хураамж хоногт Компани 50.000 төг, Жижиг дунд үйлдвэрлэгчид, Хоршоо 20.000 төг, бүлэг, өрхийн үйлдвэрлэгч иргэн 10.000 төгрөг тус тус байна.

Гурав: Үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүний нэр төрөл:

Монгол үндэсний хувцас: (дээл,гутал,малгай,хантааз,өмд,цамц,бүс г.м)

Хэрэглэл: (хөөрөг, гаанс, хөөрөгний даалин,тамхины болон аяганы уут, хавтага,таваг, цар,бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараа г.м)

Хүнсний бүтээгдэхүүн: (Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, чихэр, жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа г.м/

Үндэсний үйлдвэрлэлийн болон импортын өргөн хэрэглээний бараа

Тус үзэсгэлэн худалдаанд өөрөө үйлдвэрлэсэн болон дотоодын үйлдвэрүүд, импортын бараа бүтээгдэхүүнээр оролцож болно.

Айраг, шимийн архи, сул согтоогч ундаа (вино, пиво) худалдаалж болно.

Дөрөв: Манлай бүтээгдэхүүн, үйлчилгээ шалгаруулахад харгалзах үзүүлэлтүүд:

Бүтээгдэхүүн нь чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ба зөөх, тээвэрлэхэд чанараа хадгалахаар өнгө, үзэмжтэй сав, баглаа, боодолтой эсэх

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ерөнхий технологи, жор,орц, үйлдвэрлэлийн нөхцөл, хэрэглээний онцлогийг тусгасан тодорхойлолт, боловсруулан бэлтгэсэн байдал нь сав, баглаа боодол, хаяг шошгонд тусгасан эсэх

Мэндлэх, хүндлэх ёс, үйлдвэрлэсэн болон худалдаалж байгаа бүтээгдэхүүн цагаан сартай холбогдсон бэлэгдэл, ерөөлийн үг хэллэгийг судалж, хэрэглэж хэвшсэн байдал

Хувцаслалт, үзэсгэлэнгийн байрлуулалт, үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний засалт, өөрийн байгууллагын онцлогийг харуулсан байдал

Бүтээгдэхүүнээ зохих хэмжээний хямдралтай худалдаалсан ба олон ахмад, өндөр настанд урамшуулалт бүтээгдэхүүн олгосон байдал

Тав: Бүтээгдэхүүн, үйлчилгээ шалгаруулах журам:

Үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг чанар, ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа байдал, мөн чанар, стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан байдал, тоо хэмжээ, нэр төрөл, сав баглаа боодол, харилцааны болон үйлчилгээний соёл, реклам сурталчилгаа, худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбогдсон бэлэг дэмбэрэл, ерөөлийн үг хэллэгийг судалж, хэрэглэж байгаа байдал зэргийг харгалзан шалгаруулж, шалгарсан байгууллага, иргэн, бүтээгдэхүүнд дараах шагналыг олгоно.

Гран при (Шилдэгийн шилдэг) оролцогч -1 (Гэрчилгээ, цом)

2015 оны “Манлай бүтээгдэхүүн” -10 (Өргөмжлөл, цом)

Дурсамж (оролцсон бүх байгууллага, иргэнд)

Шилдэг стэндтэй оролцогч -1 (Гэрчилгээ, цом)

Манлай бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээгээрээ шалгарсан байгууллага хамтолон, иргэнийг төв орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Зургаа: ”Цагаан сар-2016“ үзэсгэлэн худалдаанд оролцоход аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхаарах зүйл:

Хуваарилсан талбайдаа өөрийн байгууллагын имиджийг бий болгох, ширээ, тавиур, хаяг, реклам, чимэглэл, бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг өөрсдөө хариуцах.

Стэндэд хэрэглэгдэх лангуу, ширээ, сандал, бүтээлэг, гэрэлтүүлэг, зэргийг бүрэн бэлтгэж хямдралтай бүтээгдэхүүний хаяг шошгыг томоор бичиж байрлуулсан байх.

Хөргөх, халаах г.м тоног төхөөрөмж, залгуурын аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж, гэрлээ унтрааж явах.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч бараа бүтээгдэхүүнээ өөрийн хуваарьт талбайд 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт байрлуулж дууссан байна.

Үзэсгэлэнгийн үеийн цагийн хуваарийг чанд мөрдөж ажиллах

Бараа бүтээгдэхүүний үнийн хувьд дэлгүүр, захын үнээс хямд доогуур байхыг эрхэмлэнэ.

Зохион байгуулагч:
Аймгийн Засаг Даргын   Тамгын газар                                                                           Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо

Харилцах утас: 7037-7717,7037-3743,  9908-5261,99394303, 9937-8246

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s