Өвөлжилтийн бэлтгэл

13866662_549837218531506_1940899677_n (2)“Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Монгол Улсын  Засгын газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  2016 оны 322 дугаар тогтоол, Улсын Мал эмнэлэг, Үржлийн газрын 2016 оны 01 тоот “Албан даалгавар”-ыг  хэрэгжүүлэхээр  зохион байгуулан сумдад чиглэл өгx  ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр өвөлжилт өнөтэй орж эх мал жилбэ сайтай төллөснөөр 2016 онд оны эхний нийт 138,9 мянган хээлтэгчээс 123929   толгой төл хүлээн авч  бойжиж байна.

Засгын газрын тогтоолын дагуу аймаг 28 тонн өвс, 4 тонн малын тэжээл, сумд тус бүр 50 тонн байгалийн өвс, 30 тонн малын тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөн байна.

Тус аймаг 2015 онд Аймгийн засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100 тонн өвс бэлтгэн нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй нөөцөнд байна.

Мөн 6 сая төгрөгийн 21 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХКомпаний нөөцөнд гэрээний үндсэн дээр зарцуулаагүй хадгалагдаж байна.

Аймгийн хэмжээгээр 2016-2017 оны өвөл хавар нийт гарсан төлөө нэмээд хонин толгойд шилжүүлсэнээр нийт 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Эдгээр малд шаардагдах хадлан тэжээлийг тооцож үзвэл 63,3 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх тооцоо гарсаныг даалгавар болгон сумдад албан тоотоор хүргүүлээд байна.

Энэ жилийн өвөлжилт өнөтэй сайхан орсон хавар зун хур бороо ихтэй байгалийн хадлангийн гарц бэлчээрийн ургац  сайн байна.

ХХААЯ-наас хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр 138 ширхэг трактор олгосны дагуу техник тоног төхөөрөмж нэмэгдсэн байна.

Сумдын  удирдлагууд мал өвөлжих, отор нүүдэл хийх сум нутаг,  өвөлжөөгөө эртнээс анхаарч гэрээ хэлцэл хийх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх  төлөвлөгөөт арга хэмжээг цаг тухай бүрт зохион байгуулснаар 8 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилга өссөн дүнгээр 220,6 мянган толгой мал, паразит өвчнөөс сэргийлэх туулгалт 230,4 мянган толгой, угаалганд 198,6 мянган толгой мал тус тус хамрагдсан байна.

Цаашид анхаарах асуудлууд:

  • ЗГ-ын 322 дугаар тогтоолын сумд тус бүр 50 тонн байгалийн өвс, 30 тонн малын тэжээл бэлтгэх .
  • Хаврын урьдчилан сэргийлэх тарилгын санхүүжилтэнд нийт санхүүжүүлвэл зохих 82, 4 сая төгрөгнөөс 60,0 сая төгрөгийг орон нутгийн нэгжүүдэд олгосон ба үлдэгдэл 22,4 сая төгрөгний санхүүжилтийг даруй олгох хэрэгтэй байна.
  • МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын даргын 01 тоот албан даалгаврын хүрээнд бүх бог малыг угаалга, туулгалтанд хамруулах, өвөлжөө, хашааны ариутгалыг сайтар зохион байгуулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
  • Сумдын удирдлагууд мал өвөлжих, отор нүүдэл хийх сум нутаг, өвөлжөөгөө эртнээс анхаарч гэрээ хэлцэл хийх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s