“Нээлттэй хаалганы өдөр” нэгдсэн арга хэмжээ

14242494_561639550707357_715870062334256365_oМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Дархан хотын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр” нэгдсэн арга хэмжээнд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулж байна.
Сумдад ажиллах хугацаа:
2016 оны 09 дүгээр сарын 14-16 ны өдрүүдэд Шарын гол , Орхон, Хонгор суманд, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Дархан суманд зохион байгуулагдана.
“Нээлттэй хаалга өдөр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах чиглэлээр ажил, үйлчилгээг ард, иргэд хүргэж ажиллаж байна.
1. Ард, иргэдийг салбарын чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр хангах.
2. Салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг ном, гарын авлагаар хангах.
3. ХАА-н салбарын бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх.
4. Сүүтэй монгол аян, Хүнсний аюулгүй сав дэд хөтөлбөрийг иргэдэд сурталчлах таниулах, ажлыг зохион байгуулах.
5. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд салбарын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх.
6. Дархан хотын баяр-Дархан төвийн бүсийн түншлэл 2016 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах талаар иргэдэд мэдээлэл өгөх, оролцох иргэдийг бүртгэх.
7. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдаанд хүнс үйлдвэрлэгч болон төмс, хүнсний ногоо тариалагчдыг зохион байгуулж, оролцуулах.
8. Малчдад ноосны урамшууллын материалын тулгалт хийж, зөвлөгөө, чиглэл өгөх.
9. Малчин, мал бүхий өрхийн баталгааны тэмдэг тараах ажлыг зохион байгуулах
10. Сумдын мэргэжилтнүүдтэй уулзаж Геоботаник ХХК-тай хамтран хийсэн бэлчээр, усжуулалтын чиглэлийн төлөв байдлын үнэлгээ авах,санал солилцох.
11. Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг сурталчлах, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжилгээ хийх захиалга авах.
12. Орон нутгийн мал эмнэлгийн нэгжийн үйчилгээг сурталчлах.
13. Хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулах.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s