Өвөлжилтийн бэлтгэл 2016-09-15

14315650_1209031509153921_1072917363_oМонгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 тоот  тогтоол “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”, ХХААХҮСайдын 2016 оны 01 тоот, Улсын онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 06 -ны хурлын тэмдэглэл, “Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын 2016 оны 01 тоот, Аймгийн Засаг даргын  2016 оны 03 албан даалгавар”-ыг хэрэгжүүлэхээр зохион байгуулан сумдад чиглэл өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээгээр  өвөлжилт өнөтэй  сайхан орж мал төллөлт,  төл бойжилт хаваржилт хэвийн байснаар 2016 онд оны эхний 138,9 мянган толгой хээлтэгчээс 123,9 мянган  толгой төл хүлээн авч бойжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу аймаг Аюулгүйн нөөцөнд 28 тонн өвс, 4 тонн малын тэжээл, сумд тус бүр 50 тонн байгалийн хадлан, 30 тонн малын тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран хадлан, тэжээлийн техник хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 138 ш бага оврийн тракторийг малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр олгосноор нь хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэж.
Тус аймаг 2015 онд Аймгийн засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100 тонн өвс бэлтгэж  нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй  байна.  Мөн 6 сая төгрөгийн 21 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ий нөөцөд гэрээний үндсэн дээр зарцуулаагүй хадгалагдаж байна.
Сумдууд  2015 онд  бэлтгэсэн  нөөц хур өвс  Дархан суманд 40 тонн өвс, 7 тонн тэжээл, Орхон сум 16 тонн өвс, Хонгор сумын 69,2 тонн өвс, Шарын гол суманд 10 тонн тэжээл  зарцуулаагүй байгаа ба МУЗГ-ын 322 дугаар  тогтоолын дагуу  даалгаврыг гүйцээж нөөц бэлтгэхээр ажиллаж байна.

Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу аюулгүйн нөөц бүрдүүлэлт

Д/д

 

Сумын нэр 322 дугаар тогтоолын дагуу шаардлагатай Нөөцөнд байгаа /урд жилийн бэлтгэсэн/ 2016 онд нөөцөд нэмж бэлтгэх
Өвс /тн/ Тэжээл /тн/ Өвс /тн/ Тэжээл /тн/ Өвс Тэжээл
1 Аймаг 28 4 100 22
2 Дархан 50 30 40 7 10 23
3 Орхон 50 30 16,06 34 30
4 Хонгор 50 30 69,2 30
5 Шарын гол 50 30 10 50 20
Дүн 228 124 225,3 39 94 103

2016-2017 онд  аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлсэнээр 659,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Эдгээр  малд  шаардагдах байгалийн хадлан, тэжээлийг тооцож үзвэл 63,2 мянган тонн өвс, 9,8 мянган тонн хүчит тэжээл бэлтгэх тооцоог гаргаж сумдад албан даалгавар болгон хүргүүлснээр малчид, фермерүүд хадлангаа ид бэлтгэж байна.
Аймгийн хэмжээгээр 9 дүгээр сарын 14-ны байдлаар нийт авах хадлангийн 47.1  хувь буюу 29,8 мянган тонн хадлан, 227.3 тонн үйлдвэрийн тэжээл, 5.1 тонн давс, хужир, шүү  бэлтгээд байна.
Ургацын урьдчилсан балансаар нийт 11.7 мянган га-д үр тариа тариалснаас 18,8 мянган  тонн  буюу га-аас 16.2 цн ургац хураан авах тооцоотой байна. Үүнээс 1.8 мянган тонныг нь ирэх оны тариалалтад, 2.5 мянган тонн-ыг нь үрийн улсын нөөцөд, 11.4 мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Мөн 605.7 га-аас 7.5 мянган тонн буюу га-аас 125.3 цн төмс, 1279.9 га-аас 17.7 мянган тонн  буюу га-аас 138.67 цн хүнсний ногоо, 1.8 мянган тонн тосны ургамал, 105 тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан тооцоог гаргалаа.
Нийт 13516.1 га-д уриншийн 1 дүгээр боловсруулалт, 11903.3 га-д уриншийн 2 дугаар боловсруулалт, 3049.2 га талбайд уриншийн 3 дугаар боловсруулалтыг хийгээд байгаа бөгөөд үүнээс химийн буюу тэг элдэншүүлэлтээр 5080 га-д буюу нийт боловсруулсан уриншийн 37.5 хувийг эзлэж байна.
Ургац хураалтын ажилд  үр тарианы 42 комбайн, ангилангийн 14 жатка, шуудын 42 жатка, төмс хүнсний ногооны 17 хураагч техник ажиллаж байна. Энэхүү техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл хураалтыг цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 17-21 хоногт хийж гүйцэтгэхээр байна.
Аймгийн ургацын штабыг шинэчлэн байгуулж, ургац хураалт болон хадлангийн мэдээг нэгтгэх, цаг агаарын мэдээг тариаланч, малчдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас өгч буй мэдээллээр 9, 10 саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбогдуулан ургац хураалтын ажлыг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс ургац хураалтад оюутан залуусыг идэвхтэй оролцуулахаар ХХААХҮ-н сайдын уриалга болон аймгийн засаг даргын албан тоотын хамт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 их дээд сургууль, коллеж, МСҮТөвд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 380 гаруй оюутанууд намрын ургац хураалтын ажилд ажиллаж байна.
Улаан буудай, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил эхлээд байна. 09 дугаар сарын 15-ны байдлаар  буудайн 1250 га талбай ангилан хадалт хийж 349 га-г цайруулан, шууд хураалтаар 450 га  нийт 799 га-аас 1580 тонн буюу га-аас 19.8 цн, төмс 125 га-аас 1350 тонн буюу га-аас 108 цн, хүнсний ногоо 389 га-аас 3590.5 тонн буюу га-аас 92.3 цн ургац хурааж нийт гүйцэтгэл 7.1 хувь байна.

 Хүнс, хөдөө аж ахуйн газар

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s