224 толгой үхэрт үзлэг ангилалт хийлээ.

14570295_1244080595655405_1459164802226736245_n2016 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүд Шарын гол сумын Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангалтын явцтай танилцлаа. Сумын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 78,8 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Сумын нөөцөд 30 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн.
2016 оны 10 дугаар сарын 6-ны байдлаар 82 хувь буюу 6752 тонн өвс, 250 тонн үйлдвэрийн тэжээл малчид бэлтгээд байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны А/120 тоот захирамжийн дагуу сумын МЭҮТ, МЭҮН-үүд хамтран ажлын хэсэг байгуулж, намрын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан дууссан байна.
Мөн 12 малчны 224 толгой үхэрт үзлэг ангилалт хийж, чанар, стандартын шаардлага хангасан үржлийн мал бүхий сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, хээлтүүлэгч малын хүрэлцээ, дутагдаж буй хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, үржлийн малын тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцлийг сайжруулах, тарга хүчийг бүрэн авахуулах, отор нүүдлийн судалгаанд хамрагдах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг малчдад өглөө.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s