Сэлэнгэ аймгийн Орхон суманд ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулсан Сэлэнгэ-үржлийн цөм сүргийн аж ахуй түшиглэн нарийн, нарийвтар ноост хонины үр авах, үр үйлдвэрлэх үзүүлэх сургалтад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Зохимол хээлтүүлгийн давуу тал:
1. Шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагддаг.
2. Арвин ашиг шимт үр төлийн чанараар баталгаажсан хээлтүүлэгч малын үрээр олон тооны эх малыг хээлтүүлэх боломжтой.
3. Бэлгийн замаар халдварладаг бруцеллёз, лейкоз, сүрьеэ, вибриоз зэрэг олон тооны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
4. Малын чанарыг богино хугацаанд сайжруулах боломж бүрдүүлдэг.
Сэлэнгэ аймагт нийт 14537 толгой хангай, ерөө, орхон үүлдрийн хонь тооллогдсоны дотор Сэлэнгэ-цөм сүргийн аж ахуй 1400 толгойг үржүүлж, хээлтүүлэгч бойжуулан борлуулдаг байна.
Мөн Малын удмын сангийн үндэсний төвөөс бог мал үржүүлгийн техникч бэлтгэх зохиомол хээлтүүлгийн сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулж байна.