“МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС – ХЭРЭГЛЭГЧДЭД” ЗӨВЛӨГӨӨН, ХУДАЛДАА-ҮЙЛЧИЛГЭЭ-БАРТЕР АРГА ХЭМЖЭЭ

malchidХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэл, малчдаас тавьсан санал хүсэлтийн дагуу мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт, малчдын орлогыг нэмэгдүүлэх, дундын зуучлалгүй хэрэглэгчдэд хүргэх зорилгоор аймгийн хэмжээнд “Малчид, үйлвэрлэгчдээс- хэрэглэгчдэд” худалдаа, үйлчилгээ, зөвлөгөөн бүхий  нэгдсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 09:00 цагт Залуучууд театрт эхэлж, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, орлогч дарга, ХБХ-ийн мэргэжилтэн нар нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд 2 хоног үргэлжлэн зохион байгуулагдсан арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчдээс хүнс, барааны  нийт  203 төрлийн бүтээгдэхүүнээр 53 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож нийт 23,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн.

Мөн 10 иргэн, аж ахуйн нэгжүүд 820,0 мян.төгрөгийн 13 төрлийн бараа, бүтээгдэхүүнээ харилцан  солилцох /бартер/-аар худалдаа үйлчилгээ  хийж, өөрсдийн үйл ажиллагааг сурталчиллаа.

Эрүүл мэндийн газар эмнэлгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд хүргэж, Монос эмийн сан эмийн борлуулалт хийж бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүллээ.

Иргэдийн дунд  үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг  сурталчлах, борлуулалтыг дэмжих зорилгоор идэвхижүүлэлтийн 2 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж 50 гаруй иргэд идэвхитэй оролцож, тэмцээнд амжилттай оролцсон иргэдийг бэлэг дурсгалын зүйлээр урамшууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хонгор, Дархан сумаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр гарал үүслийн гэрчилгээтэй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, цагаан идээг Хонгор, Орхон, Дархан сумдын 28 малчин өрх оролцож 28 ширхэг бод,  174 ширхэг богийн мах,130 литр сүү, 140 кг аарц, 40 кг ааруул, 28 кг өрөм, зөөхий худалдлаа.

Махны үнэ 1кг- нь 2500-4000 төгрөгөөр, сүү, цагаан идээг дундажаар 1кг-нь 1000-10000 төгрөгөөр  хэрэглэгчдэд худалдаалж  нийт 25,6 сая.төгрөгийн борлуулалтыг хийсэн. Мөн нако түлш 4 тн, гурилын үйлдвэрүүд 30 шуудай  хивгийг малчид, хэрэглэгчдэд  үйлдвэрийн үнээр борлууллаа. “Малчид, үйлдвэрлэгчдээс- хэрэглэгчдэд” үзэсгэлэн худалдаанд нийт 49,4 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид оролцсон малчдын малын махнаас нийт 20 дээж авч шинжилгээ хийж, ариун цэврийн гэрчилгээ олгож ажиллалаа. Мөн иргэдийн дунд  хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжийг сурталчлах, тус хэлтсүүдийн үйл ажиллагааг таниулах, малчдад өвөлжилтийн талаар малчдад өгөх зөвлөмж, эмийн зохистой хэрэглээний танилцуулга,  малчин өрхийн орлого зарлагын бүртгэлын дэвтэр, гарын авлага 5 төрлийн 200 ширхэг тараах материал тус тус тараагдаж хэрэглэгчдээс үнэлгээний асуумжийг 70 гаруй санал асуулгын хуудсаар авч нэгтгэлээ. Мөн өдөр хоол  үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж 130 гаруй төлөөлөгч нар оролцож, тухайн салбарт хэрэгжиж буй дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж санал солилцож уриалга, зөвлөмж гаргалаа.

Advertisements

About ХХААГ

админ
This entry was posted in Ерөнхий мэдээлэл. Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s