МАНАЙ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО

img_4562Найрамдлаар овоглосон Дархан хотод нийтдээ 300 гаруй тогооч хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэд өнөөдөр /2016.12.09/ шинэ жилийнхээ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион явууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга урилгаар оролцож хамт олноо хошуучлан ажилласан зарим тогоочдыг Найрамдлын Дархан тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан юм. Монгол улсын аварга тогооч шалгаруулах уралдаан 12 дугаар сарын эхээр болж тогооч нар ур чадвараараа өрсөлдсөн байна. Тус уралдаанд Дархан-Уул аймгаас нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож Орчин үеийн монгол хоолны төрөлд Дархан зочид буудлын ерөнхий тогооч Пүрэвсүрэнгийн Болдбаатар шалгарч Монгол улсын аварга тогооч болжээ.  Монгол улсад мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд манай аймагт нийтдээ 26-н мастер тогооч байдаг ажээ. Дашрамд дурдахад Монгол улсын хэмжээнд хамгийн олон мастер тогоочтой аймаг бол Дархан-Уул аймаг билээ. Дархан-Уул аймгийн Тогооч нарын холбооноос залуу тогоочдыг чадавхижуулах олон төрлийн сургалтыг шат дараатайгаар зохион явуулсаар иржээ.

Advertisements

About ХХААГ

админ
This entry was posted in Хүнс. Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s