ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН БОЛЛОО.

“Хүнс, хөдөө аж ахуйн газар” нь 2016 онд “Тариаланчдын улсын” зөвлөгөөнийг ХХААЯ-тай хамтран аймагтаа амжилттай зохион байгуулж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компанийн төлөөллийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнд техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг 20 гаруй аж ахуйн нэгж  үйл ажиллагаагаа танилцуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах худалдан борлуулах ажлыг зохион байгууллаа.

2016 онд аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг 18.5 мянган га талбайд тариалж  40.7 мянган тонн ургац хураан авлаа. Үүнээс 18.9 мянган тонн үр тариа, 7.4 мянган тонн төмс, 14.3 мянган тонн хүнсний ногоо, 306 тонн тэжээлийн ургамал, 1408 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэхүү ургацыг өнгөрсөн онтой харьцуулахад буудай 13.4 мянган тонноор, төмс 4.5 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 мянган тонноор, тосны ургамал 800 тонноор илүү ургац хураасан дүнтэй байна. Хураан авсан ургац нь улсын хэмжээний нийт үр тарианы 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 17.6 хувь, тосны ургамлын 6.4 хувийг хангахуйц үзүүлэлт бөгөөд, аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 1.9 дахин, төмсөөр 1.6 дахин, хүнсний ногоогоор 2.6 дахин хангах боломжийг бүрдүүллээ. Газар тариалангийн ажлын үндсэн хэсэг болох уринш боловсруулах ажлыг 13516.1 га-д хийсэн амжилттай байна.

Мөн ХХААХҮ-ын сайд Аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолыг үндэслэн  бага оврын тракторын хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Орхон, Хонгор, Шарын гол сумын Засаг дарга нартай гэрээ байгуулан FOTON-250 маркын газар тариалангийн зориулалттай бага оврын нийт 139 тракторыг олгох ажлыг зохион байгууллаа. Сумдаар авч үзвэл Дархан суманд 60, Орхон суманд 29, Шарын гол суманд 19, Хонгор суманд 31 тракторыг гэрээ байгуулан олгож техник хангамжийг нэмэгдүүллээ.

Газар тариалангийн салбарт 2016 онд гаргасан амжилтыг үнэлэн Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Хонгор сумын үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч “Өглөгчийн хэрэм” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Орхон сумын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч Б.Жаргалсайхан нарыг шалгаруулсан байна.

Аймгийн хэмжээнд 2501 малчин, мал бүхий өрхөд 321,1 мянган толгой мал тоологдож, өмнөх оноос 12 хувь буюу 35800 толгойгоор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мал аж ахуй салбарын малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор  цэвэр, эрлийз нутгийн шилдэг омгийн малын тоо 24,7 хувь 80,1 мянган толгойд хүрсэн байна.

Мал, тэжээвэр амьтдын тооллогоор 1 аж ахуйн нэгж байгууллага, 48 өрхөд 1083 гахай, 2 аан, 147 өрхөд 17664 шувуу,  5 өрхөд 26 туулай, 3 аж ахуйн нэгж байгууллага, 81 өрхөд 1470 бүл зөгий бүлийг өсгөн үржүүлж байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын 2016 оны 114 тоот захирамжаар зохион байгуулж 10 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад өссөн дүнгээр 329,7 мянган толгой малыг хамруулж 54,8 сая төгрөгний үнэ бүхий 580 л шингэн, 132,0 мянган тун хуурай вакцин зарцуулж, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн орон нутгийн Мал эмнэлгийн нэгжүүдэд 82,4 сая төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгож төсвийн өргүй ажилласан байна. “Монгол мал”  Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад энэ жилийн 90,1 мянган толгой төлийг хамруулж, үйлчилгээний хөлсийг МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газраас авч нэгжүүдэд  бүрэн олголоо.Бруцеллёзын тарилга хийсэн дархлааны хүчдэлийг тодорхойлох зорилгоор Дархан сумын 21өрх, Хонгор сумын13 өрх,  нийтдээ 34 өрхийн 228 төл малаас санамсаргүй түүврийн аргаар  цусны дээж цуглуулж,  Роз-Бенгалын урвал тавихад Дархан суманд вакцины хүчдэл 84,6 хувь, Хонгор суманд 92,7 хувь, аймгийн дундаж  нь 88,6 хувтай байгаа нь хангалтай сайн байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд байгалийн голомтот боом, цусан халдварт, дуут хавдар, гахайн цусан халдварт-иж балнад, шөвөг яр зэрэг халдварт өвчин сүүлийн 5 жилд гараагүй байна. Халдварт өвчнөөс сэргийлэх төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилт 100,5 хувь байна.

Паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээг Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын 309, 367  тоот албан даалгаврын дагуу бог малыг угаалга, туулгалт, боловсруулалтад хамруулах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Паразит өвчнөөс сэргийлэх  угаалгад 250.0 мянган толгой мал хамруулахаас 328.4 мянган толгой малыг хамруулж төлөвлөгөөт ажлын хэрэгжилт 131.4 хувтай байна. Угаалгыг уламжлалт арга болох шумбуулахаас гадна тусгай төхөөрөмж бүхий Фотон машинаар шүршиж  угаасан болно. Энэ арга хэмжээнд хувийн мал эмнэлгийн нэгжүүд нийтдээ 980 л  мал угаах бэлдмэл зарцуулсан байна.

Бөөс, хачиг, ширхний эсрэг боловсруулалтад / ивомек /280.0 мянган толгой мал хамруулахаас  өссөн дүнгээр 328.4  мянган толгой малыг  хамруулж төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилт 117.2 хувь байна.

Паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтад  өссөн  дүнгээр  938.8  мянган  толгой малыг хамруулсан дүнтэй байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд аймгийн хэмжээнд үхрийн арьсны гуур, хамуу зэрэг өвчнөөс бүрэн эрүүлжиж, бусад паразит өвчнөөр өвчилсөн малын тоо толгой өмнөх оныхоос 21.6 хувиар буурсан байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас ирүүлсэн удирамжийн дагуу ариутгал халдваргүйтлийн “Сарын аян”-г зохион байгуулан ажиллалаа. Аяны хүрээнд 1385 өрхийн 1628 гаруй өвөлжөө, хашаа, гахай, тахианы байр, түүхий эдийн агуулах, зоорийн 280.4 мянган мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилт 103.8 хувь байна.

Хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, дөрвөн сумын 3927 толгой хуц, ухна, бух, эм хонь, эм ямаа, үнээг  хамруулан шинжилгээ  хийлээ. Шинжилсэн малаас бруцеллёз өвчин илэрээгүй байгааг уг өвчинтэй тэмцэх арга хэмжээний үр дүн гэж үзэж байна.

Үхрийн сүрьеэ, лейкоз  өвчний шинжилгээнд 12.0 мянган толгой,  ям өвчний харшил сорилын шинжилгээнд 8.0 мянган толгой адуу хамрагдаж, шинжилгээгээр эерэг дүн үзүүлсэн мал гараагүй байна.Харшил сорилын шинжилгээнд нийтдээ 2.4 л сүрьеэлүүр, 1.6 л ямлуур зарцуулсан байна.

Мал эмнэлгийн хэлтсийн оношлогоо шинжилгээний лабораторид аж ахуй нэгж, иргэдийн худалдан борлуулж байгаа мах, болон махан бүтээгдэхүүнээс 475 дээж,  сүү, сүүн бүтээгдэхүүний 275 дээж,нян судлалын шинжилгээнд 40 ш эмгэгт материал,  Дархан нэхий ХК-ын 42400 ш боловсруулсан арьс ширнээс  3880 годон дээж авч, баталгаажуулах шинжилгээг хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын дагуу “Улсын аварга малчин”-2,  “Хөдөлмөрийн аварга малчин”-1, “Аймгийн сайн малчин”-1, “Шилдэг фермер”-1, тус тус шалгараад байна.

Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгааг шинэчилэн гаргалаа. Аж ахуйн нэгжээр тооцвол 59 аж ахуйн нэгж байгууллага, 32 хувийн цех буюу салбар тус бүрээр нийт 105 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж,  нийт 1149 ажилтан ажиллуулж  байна. Үүнд:

Мах, махан бүтээгдэхүүний 24, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 10, үр тариа боловсруулах 6, савласан цэвэр ус үйлдвэрлэх 4, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 45, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр 7, өтгөрүүлсэн жүүс үйлдвэрлэх 2, ургамлын тос шахах, байгалийн самар цөмөх, архины үйлдвэр, ургамлын цай, шар буурцаган бүтээгдэхүүн, зөөлөн чихэр 1 тус тус үйл ажиллагаа явуулж  байна.

Дотоодын үйлдвэрлэлтээр хүнсний хэрэгцээг гурилаар 3 дахин их, ургамлын тосоор 81 хувь, саалинд хамрагдсан малын тоогоор 7431,7 мян.л буюу 64,2 хувийг  тус тус хангасан хангасан амжилттай байлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар, дундын уялдаа холбоог сайжруулах, хүнсний тухай хууль, дагалдан гарсан журмуудыг хэрэгжүүлэх, сурталчлах, үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 3 үзэсгэлэн худалдаа, 6 сургалт, 2 ажил мэргэжлийн уралдаан, 2 уулзалт, 1 зөвлөгөөн,  нээлттэй хаалганы өдөр, өдөрлөг  зэрэг арга хэмжээг  тус тус зохион байгуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон иргэдийг өргөнөөр хамруулж, нийт 3850 гаруй хүнд үйлчилгээ үзүүллээ.

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Төв, Хангайн бүсийн аварга тогооч шалгаруулах уралдаан болон хоол үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтанд нийт 18 тогооч хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн байна. Уралдаанд 10 тогооч оролцож, талх нарийн боовны төрөлд 1 алт, ресторан зоогийн газрын төрөлд хүрэл, тусгай байр, цэцэрлэг эмнэлэг сургуулийн төрөлд тусгай байр, Гран при төрөлд 1 тусгай байр, 1 тогооч ХХААЯ-ны нэрэмжит шагналаар тус тус шалгарлаа.

“Дархан хотын 55 жилийн ой”, “Дархан хотын баяр” Төвийн бүсийн түншлэл-2016, “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдааг орон нутагтаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж хэвшсэн зэрэг томоохон ажлын амжилтыг манай хамт олон 2016 онд гаргалаа.

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар бэлтгэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйлсэд оруулсан амжилтыг үнэлэн аймгийн нийт иргэд, нутгийн удирдлагын байгууллагуудын нэрийн өмнөөс талархаж, 2016 оны аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-оор шалгаруулсан байна.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑