“Уран үйлчин” Улсын уралдааны Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анхны жилдээ 2017 оны 05-р сарын 28-ны өдөр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-тай хамтран ХХААГ–ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.
Оёдолчин үйлчин нарын үйл ажиллагааг сурталчлах, үнэлэмжийг дээшлүүлэх, орон нутгийн болон дотоод гадаадын зах зээлд таниулах, сор бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн ХОХБХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, ХХААГ–ын дарга О.Чимэдцэрэн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй нийт 40 гаруй оёдолчид оролцсоноос тэмцээнд 28 үйлчин бүртгүүлж авьяасаа сорилоо.
Уралдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 3, 4 саруудад мэдээллийг хүргэн бүртгэж, урьдчилан цамц оёх даалгавар, тэмцээний үеэр монгол дээлний товч шилбэ хадах уралдаан болж нийт оролцогчдоос аймгийн “Аварга уран үйлчин”-ээр оёдолчин Э.Сэлэнгэ шалгарч ZUKI маркийн оёдлын машин 500,0 мянган төгрөг, “Тэргүүн аварга”-аар оёдолчин Б.Солонго шалгарч ZUKI маркийн оёдлын машин 300,0 мянган төгрөг, “Дэд аварга”-аар оёдолчин Г.Оюунгэрэл шалгарч ZUKI маркийн оёдлын машин 100,0 мянган төгрөгөөр тус тус шагнагдлаа.