МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Тус аймгийн Хонгор суманд гарсан хонины цэцэг өвчний голомтыг цомхтгох ажлын хүрээнд цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгыг 2 дахь удаагаа зохион байгуулж ажиллаа. Эхний удаа  Хонгор сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа 541 өрхийн 93979 толгой малыг тарилгад хамрууллаа. Хоёр дахь удаа Дархан, Орхон, Шарын гол сумдын өвөл вакцинд хамрагдаагүй хонинд цэцэг өвчнөөс сэргийлэх өргөн вакцинжуулалтыг зохион байгуулснаар 292 өрхийн 44600 толгой малыг хамруулсан байна. Цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгад өссөн дүнгээр 138579 толгой малыг хамруулж ОХУ-д үйлдвэрлэсэн 140,0 мянган тун вакцин зарцууллаа. Энэ ажилд ХХААГ, сумдын МЭҮТасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийн 22 малын эмч 60 гаруй туслах ажилтан дайчлагдан ажиллаж богино хугацаанд аймгийн нийт хонин сүргийг урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулсан байна. Дээрх арга хэмжээнд сумдын Засаг дарга нарын нөөц сангаас зөвхөн шатахууны зардалд 2,6 сая төгрөг зарцуулсан дүнтэй байна. Өвөл таригдсан 93,9 мянган толгой малын тарилгын үйлчилгээний хөлс болох 14096,5 мянган төгрөгийн МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас авч, орон нутгийн нэгжүүдэд санхүүжилтийг нь бүрэн олголоо.

Энэ жилийн шинээр гарсан   хургыг цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулах ажлыг 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, нийтдээ 63.5мянган толгой хургыг 14 хоногийн зайтай 2 удаа тарилгад бүрэн хамруулсан байна. Аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын үзүүлэх сургууль”-ийг аймгийн ОБГазартай хамтран ХХААГ, Хонгор сумын хэмжээнд 05-р сарын 23-26-ны хооронд зохион байгуулж ажиллаа. Үзүүлэх сургуулийн хүрээнд ХХАА-н албаны бэлэн байдал, Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин, газар хөдлөлт, гал түймрээр цагийн байдал өгч мэргэжлийн албадыг хэрхэн ажиллах талаар тэнхимийн болон хээрийн сургалтуудыг хийснээс гадна Хонгор сумын Хар модотын гуунд байгаа цэцэг өвчний голомт бүхий 5 хот айлын өвөлжөө хашаа, ил задгай талбайд дахин ариутгал халдваргүйтгэлийг Хай-кофын 1:200 харьцаагаар тусгай зориулалтын Фотон автомашинаар, сумын төвийн иргэн З.Алтансувдын 2-р голомт бүхий өвөлжөө хашаанд мөн халдваргүйтгэл хийсэн байна. Дээрх 2 голомтод нийтдээ 12,5 мянган метр квадрат талбайг халдваргүйтгэл хийсэн байна.

Халдварт өвчин: Мал эмнэлгийн  урьдчилан сэргийлэхтөлөвлөгөөт арга хэмжээнүүдийг  товлолын дагуу зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн   байдлаар үхрийн боом, цусан халдварт, дуут хавдар, хурга ишигний шөвөг яр, дотрын халдварт хордлого, нохойн галзуу, гахайн мялзан, цусан халдварт-иж балнад зэрэг 8 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад  давхардсан тоогоор  263.1 мянган толгой малыг хамруулсан байна. Энэ арга хэмжээнд  297.2 л шингэн, 148.7 мянган тун хуурай вакцин зарцуулсан дүнтэй  байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд   байгалын голомтот боом, галзуу, дуут хавдар, мялзан, цусан халдварт зэрэг мал амьтны халдварт өвчин гараагүй тайван байна. Хаврын  урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт арга хэмжээний үйлчилгээний хөлсөнд зориулж  орон нутгийн төсвөөс 55.0 сая төгрөгийг хувийн хэвшлийн нэгжүүдэд санхүүжүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн төр захиргааны байгууллага, багийн Засаг дарга нар болон хувийн хэвшлийн нэгжүүд, мал бүхий иргэдийн хамтын хүчээр зохион байгуулсан ба сумын Засаг дарга нар нөөц сангаас 1,5 сая төгрөгний дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Паразит өвчин: 2017 онд  аймгийн хэмжээнд  Паразит өвчнөөс сэргийлэх  угаалга, туулгалт, боловсруулалтад мал сүргийг бүрэн хамруулах талаар аймгийн Засаг даргын албан даалгавар гаргуулан сумдад хүргүүлж хэрэгжилтийг нь зохон байгуулан ажиллаж байна. Одоогийн  байдлаар цагаан хорхойтох өвчний эсрэг тулгалтад  6580  адуу, 196,8  мянган хонь, ямаа, 1,3 мянган нохой хамрагдсан байна.  Эктопаразитийн     эсрэг боловсруулалтад / ивомек / 27,9 мянган үхэр, 230,8  мянган бог малыг хамруулсан дүнтэй байна. Урьдчилан сэргийлэх угаалгад 205,6 мянган толгой хонь, ямаа, 6,8 мянган толгой үхэр   тус тус хамруулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд паразит өвчний гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,2 хувиар буурч,паразит өвчний шалтгаанаар зүй бусын хорогдол гараагүй байна.

Лабораторийн шинжилгээ:Хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж дөрвөн сумын 1050 гаруй хуц, ухна, буханд шинжилгээ  хийсэн байна. Оношлогоо шинжилгээний лабораторид Дархан нэхий ХК-ны  66148 ш боловсруулсан арьс ширнээс  29 удаа  1560 гаруй годон дээж, Эко ноос ХХК-ны 20,2 тн  ноосноос  5 удаа  10 кг ноосны дээж, аж ахуй нэгж, иргэдийн Олон улсын худалдааны төв,   хүнсний дэлгүүр, төмөр замын сүлжээ дэлгүүрүүдэд нийтэд худалдан борлуулж байгаа сүүн, цагаан идээнээс169 дээж, мах, болон махан бүтээгдэхүүнээс 173 дээж авч баталгаажуулах шинжилгээг хийсэн байна. Оношлогооны лабораторид орон нутгаас 8 удаа ирүүлсэн 16 дээжинд холбогдох шинжилгээнүүдийг хийж, хариуг илгээсэнээс гадна 1230 ш ийлдсэнд наалдуулах, хавсарган холбох, нэвчин тунадасжих урвал, ЕЛИЗА-гийн оношлогоо хийсэн байна. Оношлогоо, шинжилгээний лаборатори нь  2 дахь удаагаа 3 жилийн хугацаатай итгэмжлэлд хамрагдаж, итгэмжлэлийн гэрчилгээ авсан байна. Үүний үр дүнд   итгэмжлэлийн хүрээг өргөтгөж 66 нэр төрлийн шинжилгээг тус газрын Мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний лабораторид  хийх чадавхтай болгосон байна. Эдгээр шинжилгээ хийсний үр дүнд байгууллагын өөрийн орлогод 2207,2 мянган  төгрөг төвлөрүүлсэн байна.

Халдавргүйтгэл:Аймгийн Засаг даргын А/144 тоот захирамжаар “Мал эмнэлэг-ариун цэврийн сарын аян өрнүүлэх” тухай шийдвэр гаргуулж үхсэн малын сэг зэм устгах, өвөлжөө хашааны хөрзөн бууц татаж механик цэвэрлэгээ хийх, өвөлжөө хашаанд халдваргүйтгэл хийх, малын ноос, ноолуур, арьс шир авч хадгалах түүхий эдийн агуулахуудад зориудын халдваргүйтгэл хийх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллаа.

Мал эмнэлгийн “Ариун цэврийн  сарын аян”-ны хүрээнд 4 сумын хэмжээнд холбогдох эзэн бүхий 3421 толгой малын сэг, зам, жалга, судаг зэрэгт орхисон эзэнгүй 1683  толгой малын сэг зэмийг цуглуулж зориудын нүх ухан бэлтгэж, устгал хийсэн байна. Энэ ажилд сумын ЗДТГ, МЭҮТ-ийн мэргэжилтнүүд,багийн Засаг  дарга нар зэрэг төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийн малын эмч нар, цэргийн дүйцүүлэх албаны үүрэгтэнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 44 хүнийг  дайчлан ажиллуулсан байна. Үүнээс гадна Орхон сумын нутаг Хар усны тохойд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас 4 хэсэг газар үхсэн малын сэг машинаар буулгасан тухай иргэдийн мэдээллийн дагуу Орхон сумын ЗДТГ-аас ажлын хэсэг томилон 76 толгой бог малын сэг зэмийг зөөж устгаснаас гадна үхсэн малын имтэй чихийг эд мөрийн баримт болгон авч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р багийн малчин Буяка овогтой Жаргалсайханы мал болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг аван ажилласан байна.

Мөн мал бүхий иргэд, аж ахуй нэгжүүдийн мал, амьтдын өвөлжөө, хашаа, байр, малын хэвтэр бууцанд ариутгал хийх ажлыг зохион байгуулснаар  1354 гаруй  өрхийн 1596  өвөлжөө, хашаа, цагаан хашаа, төлийн пүнз, өвөлжөө орчмын ил задгай газрын  239,4 мянган мкв, 16 ш малын түүхий эд агуулахын 7,8 мянган мкв, Дархан тээвэр ХХК-ны харьяа шинэ, хуучин захын мах борлуулдаг лангуу, мах ачсан машины зогсоол, дайвар бүтээгдэхүүн авдаг мухлаг зэргийн 2,4 мянган мкв талбайд зориулалтын төхөөрөмж бүхий машинаар халдваргүйтгэл хийсэн  байна. Энэ арга хэмжээнд зориулж  400 кг хлорын шохой, экоцит 200 кг, Хай-кофе 80 кг-ыг  Ваймекон 80 кг-ыг тус тус  зарцуулсан байна.

 

Мал эмнэлгийн албаны дарга             Х.Хавсамет

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑