МАХНЫ ЭКСПОРТ-ДАРХАН-УУЛ АЙМАГТ

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж, махны экспортыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран улс руу халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах 1 тонныг 3000 ам.доллараар тооцож, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран 4000 тонн буюу 250 мянган хонины мах экспортлох гэрээ байгуулсан. 2017.06.19-нөөс үйл ажиллагааг эхлүүлж, өдөрт 1000 толгой төлөг төхөөрч, мах бэлтгэж, экспортын эхний ачилтыг 2017.06.30-ны өдөр хийсэн ба нээлтэд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, “Darkhan meat foods” ХХК-ийн захирал М.Энхбаатар, “Eco food trading” ХХК-ийн захирал А.Амирбек болон бусад албаны төлөөлөл оролцсон. Тус аж ахуйн нэгжүүд 2017 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл 80000 толгой төлөг буюу 1000 тн мах нийлүүлэхээр төлөвлөж, тураг махны жингээр нь 1 кг-ыг 4000 төгрөгөөр тооцож хүлээн авч байна. 2017.08.16-ны байдлаар 32784 толгой төлөг буюу 282 тн тураг мах үйлдвэрийн аргаар бэлтгэж, 200 тн-ыг Иран улс руу экспортлоод байна. Тушаасан төлөгний 40 орчим хувь буюу 13110 гаруй толгой төлөгийг Дархан-Уул аймгийн малчин, мал бүхий иргэдээс нийлүүлсэн байна. Тус үйлдвэр өдөрт 1000 толгой төлөг төхөөрч байгаа үлдэгдэл 47216 толгой төлөгийг 11-р сарын 1-ний өдөр хүртэл авах бөгөөд одоогийн байдлаар 10-р сарын 1-ний өдөр хүртэл мал тушаах дугаарлалт олгоод байна.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s