МУЗГ-ын Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн уриан дор Улаанбаатар хотноо Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд ХХААХҮЯам, Монголын тогооч нарын нэгдсэн холбоо, Мастер тогоочдын холбоо хамтран 2017 оны 9-р сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Chinggis khaan challenge cup 2017 олон улсын тогооч нарын уралдаан, Улаанбаатарын цом 2017 Монгол тогооч нарын аварга шалгаруулах уралдаан, Мongolian culinary festival 2017 үзэсгэлэн тус тус зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дархан-Уул аймгийн тогооч мастеруудын холбоо, Дархан-Уул аймаг дахь Тогооч нарын холбооноос В.Доржбаатар, Г.Ганзул нар зохион байгуулалтын ажилд туслах үүрэгтэйгээр ажиллалаа.
Аймгийг төлөөлж орон нутгийн мэргэжлийн холбоодын шийдвэрээр уралдаанд 5 тогооч, 1 нарийн боовчин, нийт 6 хүнийг ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр хүсэлт гаргасныг тухайн албан байгууллагад уралдаан оролцуулах талаар хандсан. Үүнд:
1. Дархан-уул аймгийн Тогооч, мастеруудын холбооны тэргүүн, Монгол улсын мастер тогооч Ганзул
2. 2015, 2016 оны аймгийн аварга тогооч, хүрэл медаль, Төвийн бүсийн 2016 оны хүрэл медаль, Улсын аваргын 2016 оны тусгай байранд тус тус шалгарч, амжилт гаргасан Шарын гол ХК-ийн тогооч Дуламсүрэн овогтой Алтанцэцэг
3. Төвийн бүсийн 2016 оны хүрэл, Улсын аваргын 2016 оны тусгай байранд тус тус шалгарч, амжилт гаргасан Дархан хүнс ХК-ийн тогооч Валя овогтой Баярбилэг
4. Төвийн бүсийн 2017 оны мөнгөн медалиар шагнагдаж, амжилт гаргасан Жүр үр ХХК-ийн дархан салбарын ажилтан н. Ганзориг
5. 2015, 2016 оны аймгийн аварга тогооч, Төвийн бүсийн 2016 оны хүрэл, 2017 оны алтан медаль, Улсын аварга 2016 оны хошойгоор тус тус шалгарч, амжилт гаргасан Дархан нэхий ХК-ийн Гранд як рестораны ахлах тогооч Пүрэвсүрэн овогтой Болдбаатар
6. 2016 онд Улс болон Төвийн бүс, Аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаанаас тус тус шалгарч, хүрэл медалиар шагнагдаж, амжилт гаргасан ДДЦС-ын тогооч Жамбал овогтой Ганбаатар
7. Төвийн бүсийн 2016 оны хүрэл, Улсын аваргын 2016
оны тусгай байранд тус тус шалгарч, амжилт гаргасан 24-р цэцэрлэгийн тогооч Цэдэндорж овогтой Отгон
8. Төвийн бүсийн 2016 оны тусгай байранд шалгарч, амжилт гаргасан Шарын гол сумын 2-р сургууль дахь Оргинбадрах ХХК-ийн тогооч Сэмүүхэн овогтой Наранпэл
9. “Мongolian culinary festival 2017” үзэсгэлэнд Алтан хүнс групп ХХК-ийн Компорт ресторан
Дээрхээс 24-р цэцэрлэг, Шарын гол сумын 2-р сургууль дахь Оргинбадрах ХХК тогоочдоо оролцуулах боломжгүй гэсэн хариуг Тогоочийн холбоонд, Компорт хоолны үзэсгэлэн, бүтээгдэхүүний худалдаа гаргахаар тохирсон байсан ч тухайн өдөр нь оролцохгүй боллоо гэсэн хариуг утсаар мэдэгдснээр аймгийн хоолны үзэсгэлэн гаргах боломжгүй болсон байна.
“Улаанбаатарын цом 2017” Монгол тогооч нарын аварга шалгаруулах уралдаан 2017 оны 9-р сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Дархан нэхий ХК-ийн Гранд як рестораны ахлах тогооч П.Болдбаатар шалгарч, хүрэл медалиар шагнагдаж, Д.Алтанцэцэг, В.Баярбилэг, П.Болдбаатар, Ж.Ганбаатар нар Дархан-Уул аймгийн хоол үйлдвэрлэлийн нэрийн өмнөөс амжилттай оролцлоо.
“Chinggis khaan challenge cup 2017” олон улсын тогооч нарын уралдаан 2017 оны 9-р сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, манай тогооч нар амжилттай оролцлоо. Үүнд:
• ДДЦС-ын тогооч Жамбал овогтой Ганбаатар нь хонины махан хоолны төрөлд оролцож мөнгөн медаль, гахайн махан хоолны төрөлд оролцож, хүрэл медаль,
• Ижий эко хүнс ХХК-ийн Гранд як рестораны ахлах тогооч Пүрэвсүрэн овогтой Болдбаатар нь хонины махан төрөлд оролцож, мөнгөн медаль, загасны махан төрөлд оролцож, тусгай байр
• Дархан-уул аймгийн Тогооч, мастеруудын холбооны тэргүүн, Монгол улсын мастер тогооч Ганзул нь салатны төрөлд оролцож, хүрэл медаль
• Шарын гол ХК-ийн тогооч Дуламсүрэн овогтой Алтанцэцэг нь салатны төрөлд оролцож, тусгай байр, шувууны махан хоолны төрөлд оролцож, хүрэл медаль
• Дархан хүнс ХК-ийн тогооч Валя овогтой Баярбилэг салатны төрөлд оролцож, тусгай байр.
• Жүр үр ХХК-ийн Дархан салбарын ажилтан н. Ганзориг нарийн боовны төрөлд оролцож, мөнгөн медаль.
Нийтийн хоолны салбарт ажиллаж буй тогооч нар ур чадвараа сорьсон өөрсдийн хичээл зүтгэл уйгагүй хөдөлмөрөөр Аймаг, Бүсийн хэмжээний уралдаанд удаа дараа амжилттай оролцож, туршлага хуримтлуулан ажилласны үр дүнд Улсын болон Олон улсын уралдаанд амжилт гаргаж, нийт 3 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байрын шагналт байруудыг эзэллээ. Ингэснээр Дархан-Уул аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарын тогооч нарын ур чадварын түвшинг ахиулж, бусад тогооч нарт үлгэр дууриал болж, олон улсын хэмжээнд үнэлэгдлээ.
Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан “Чингис Хааны цом” олон улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд ач холбогдол өгч, тогооч нартаа дэмжлэг үзүүлэн оролцуулсан Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК, Дархан хүнс ХК, Шарын гол ХК, Ижий эко хүнс ХХК-ийн Гранд як ресторан, Жүр үр ХХК-ийн Дархан салбарын удирдлага, хамт олон болон тогооч нарын гэр бүлийнхэнд нь баярласнаа илэрхийлье.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар,
Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Тогооч мастеруудын холбоо,
Дархан-Уул аймаг дахь Тогоочийн холбоо