Улаанбуудайн урамшуулалын материал хүлээн авч байна.

Хүнсний буудайн урамшуулалд хамрагдахад

бүрдүүлэх материал

ХХААХҮ-ийн сайд сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний буудайд урамшуулал олгоход баримтлах журам”-ын дагуу тухайн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын үрийн нөөцийн газар, дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсад хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж,  иргэд буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болно.

Буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах этгээд дараах баримт материалыг заавал бүрдүүлнэ.

  1. Дотоодын гурилын үйлдвэр, Улсын нөөцийн газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харъяа салбаруудад MNS 97-2004 стандартын шаардлага хангасан хүнсний буудай нийлүүлсэн тухай цэвэр жингээр тооцоо нийлсэн акт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, байгуулсан гэрээ
  2. Буудай хүлээн авсан гурилын үйлдвэрүүдийн татварын байгууллагын тодорхойлолт
  3. Гурилын үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгжийн гэрчилгээ, ажлын байрны дүгнэлт, тохиролын гэрчилгээ
  4. Буудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалах татварын албаны тодорхойлолт
  5. Аж ахуйн нэгж, иргэдийн тухайн онд тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ, урамшуулалд хамрагдах талаархи Сумын засаг даргын тодорхойлолт
  6. Буудайн урамшуулалд хамрагдах этгээд нь аж ахуйн нэгж бол гэрчилгээний баталгаажсан хуулбарыг иргэн бол иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбарыг хавсаргана
  7. Урамшуулалд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд журмын хавсралтанд заасан өргөдлийн маягтын дагуу албан ёсны хүсэлтээ гаргана

Урамшуулалд хамрагдах иргэд, аж ахуйн нэгж, байгуулагууд дээрх журмын дагуу бүрдүүлсэн материалыг аймгийн ХХААГ-т 12-р сарын 15-ны дотор албан тоотоор хүргүүлнэ. ХХААГ нь материалыг хянаж нэгтгэн үндсэн материалын хамт ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд 12 дугаар сарын 20-ны дотор албан тоотоор ирүүлнэ.

Хүнсний буудайнд урамшуулал

олгох журмын хавсралт

 

Аж ахуйн нэгж, иргэдээс хүнсний буудайн

урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах маягт

 

201…оны……сарын…..ны өдөр

1 Аймаг, сумын нэр  
2 Аж ахуйн нэгж, иргэний нэр  
3 Захирлын овог, нэр болон регистерийн дугаар (иргэн бол зөвхөн регистерийн дугаар)  
4 Хаяг, утас  
5 Урамшууллын мөнгө хүлээн авах Банкны нэр, дансны дугаар  
6 Тариалсан талбай /га/  
7 Хураан авсан ургац /тн/  
8 Урамшуулалд хамрагдах буудайн хэмжээ /тн/  

 

Эрх бүхий албан тушаалтны нэр (эсвэл хүсэлт гаргач иргэний нэр)

 

Гарын үсэг:

 

Тамга:

 

 

 

Жич: Журмын 12.1-12.6 дахь хэсэгт заасан баримт материалуудыг энэхүү хүсэлтэд хавсарган ирүүлэхийг анхаарна уу

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s