Мөн аймгуудын Хүнс, Хөдөө аж ахуйн газруудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулан, зөвлөмж, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгуудтай байгуулсан гэрээний биелэлтийг тооцон, үйл ажиллагааны үр дүнгээр сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгуудаас Шарын гол сумын МЭҮТ, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс Шар эх сүрэг ХХК, Арвин сүрэг үржих ХХК-иудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Зөвлөгөөнд оролцогчдоос 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр зөвлөмж гаргасан байна.