Аймгийн Засаг дарга, Малын Удмын сангийн үндэсний төвтэй 2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд нийт 10 ажил төлөвлөсөн бөгөөд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, сумдын мал зүйчэдтэй хамтран 4 сумын малчдын буханд үзлэг, ангилалтийг явуулаад байна. Орхон, Хонгор, Шарын гол сумдын нийт 226 бухыг хамруулан үржлийн малын шаардлага, стандарт хангасан 78 бухыг гэрчилгээжүүлээд байна. Үржлийн малын шаардлага хангаагүй, жишигт тэнцээгүй бухыг үржлээс хасах чиглэлийг малчдад өгсөн бөгөөд цаашид хээлтүүлэгчийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулахаар мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна. smart smart smart smart smart smart Related