Аймгийн мал төллөлт, төл бойжилтын мэдээ 2020 оны 04 дугаар сарын 23-ны байдлаар Оны эхний төллөвөл зохих 165,3 мянган эх мал төллөхөөс 79,6 хувь буюу 131,6 мянган хээлтэгч төллөөд байна. Үүнд: 7 ингэ, 2484 гүү, 11438 үнээ, 69500 эм хонь, 48212 эм ямаа төллөж, нийт 132061 төл /ботго 7, унага 2484 тугал 11438, хурга 69685, ишиг 48447/ төл хүлээн авч 100 хувь бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол нийт 216 толгой мал үүнээс адуу 30, үхэр 49, хонь 92, ямаа 45 буюу нийт малын 0,06 хувь хорогдсон байна. smart smart Related