150 ш бага оврын тракторыг хуваариллаа.

F-250Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуйн бага оврын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Иргэний хуулийн 262 дугаар зүйл, Хүнс, хөдөө аж ахуйн /ХХАА/-н сайдын 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн А/99 дугаар тушаал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоол, Аймгийн  иргэдийн төлөөлөгчдыг хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүр нь 5.000.000  төгрөгний үнэ бүхий, анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторыг зээлээр, хүүгүй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэдэд захиалгын дарааллын дагуу олгож байна.  Худалдан авагч нь тракторын үнийг 4 жилийн хугацаанд 4 хуваан хэсэгчлэн төлөх үүргийг хүлээх юм. Аймгийн Засаг даргын батласан хуваарийн дагуу Хонгор-50, Орхон-30, Шарын гол-30, Дархан-25, аймгийн ХХААГ-15 ширхэгийг тус тус хуваарилсан болно.

Мөн энэхүү FT-250 бага оврын дугуйт тракторыг Хэнтий, Дорнодоос бусад бүх аймагт дээрх нөхцөлөөр иргэдэд худалдсан болно.

Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургууд.

“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургуудаас.
13009655_222956431400130_577712825_o
“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургууд.” -ийг үргэлжлүүлэн унш

“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.

13010079_222956064733500_756045004_oХаврын тариалалтын өмнө зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.
Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуй нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник, бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм.  ““Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Ургац хураалтын дүн гарлаа

Untitled

Үр тариа, төмс хүнсний ногооны хураалт бүрэн дуусаад байна. Энэ онд аймгийн хэмжээнд 14457 га-д буудай, 200 га-д гурвалжин будаа, 4809 га-д тосны ургамал, 528 га-д төмс, 935.2 га-д хүнсний ногоо, 132 га талбайд малын тэжээлийн ургамлын тариалалт хийсэн байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж урьдчилсан байдлаар 14.4 мянган га-д үр тариа тариалснаас 3841.5 га ургац алдаж 10349.1 га-аас 7552.9 тонн буюу га-аас 7.3 цн улаан буудай, төмс 2100 тонн, хүнсний ногоо 5618.1 тонн, 672.6 тонн тосны ургамал хураан авахаар тооцоолсон. “Ургац хураалтын дүн гарлаа” -ийг үргэлжлүүлэн унш

Ургацын урьдчилсан баланс

22604Ургацын урьдчилсан баланс гаргах ажлыг сумдын МЭҮТасагтай хамтран зохион байгууллаа. Энэхүү балансаар 14.4 мянган га-д буудай тариалж үүнээс 1210 га малын тэжээлд шилжиж, 2631.5 га ургац алдаж нийт 10349,1 га-аас 7552,9 тонн буюу 7,3 цн/га ургац хураан авах төлөвтэй байна. Төмс 440,5 га талбайд тариалсанаас 141,94 га талбай ургац алдаж 298,62 га талбайгаас 2100,63 тонн, хүнсний ногоо 954,48 га тариалснаас 328,21 га ургац алдаж 626,27 га-аас 5618,09 тонн, тосны ургамал 4809 га-д тариалсанаас 1446 га ургац алдаж 3363 га-аас 672,6 тонн ургац хураан авах урьдчилсан тооцоог гарсан байна.

Намрын ургац хураалтад 38 комбайн, төмс хүнсний ногооны 26 хураагч техник ажиллахаар засварын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 33.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

18826.6 га-д тариалалт хийгээд байна.

6 дугаар сарын 09 ны байдлаар буудай 14235.6 га буюу 114.4%, төмс 528 га буюу 84.4%, хүнсний ногоо 815 га буюу 61.4% малын тэжээл 128 га буюу 36.6 хувь, рапс 3120 га буюу 104 хувийн гүйцэтгэлтэй нийт 18826.6 га-д тариалалт хийж 106.1 гүйцэтгэлтэй явж байна.

Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

UntitledХБНГУ-ын “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төсөлтэй хамтран үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд “Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл-төслийн 2014 оны үр тарианы таримлын туршилт, судалгааны ажлын үр дүн” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Уг семинараар таримлын сэлгээ, түүнд тэжээлийн таримлууд тариалах, буудайн шинэ гербицид болох “Purestar” болон ургамал хамгааллын ”Agcelence” технологи болон төслийн хүрээнд буудай, рапсын туршилт судалгааны ажлын үр дүнг танилцуулж, тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн онолын мэдлэгийг үйлдвэрлэл эрхлэгчидэд олголоо.

Тариаланчид хөрснийхөө үржил шимийг сайжруулахыг хүсч байна.

???????????????????????????????Хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед Сэлэнгэ аймагтай хамтран тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг 4 дүгээр сарын 14 ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцож Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 200-аад тариаланчид оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах замаар ургацыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон, цаашид төрөөс бордоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох талаар тариаланчид санал бодлоо илэрхийллээ. Зөвлөгөөний үеэр төмс, хүнсний ногоо тариалдаг тариаланчдын асуудал ч яригдсан бөгөөд засаг төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх боломжийг судална гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд илэрхийллээ.
Тариаланчид хөрсний үржил шим, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн асуудал үнэ борлуулалтын талаар өөр өөрсдийн санал бодлоо чөлөөтэй хэлж ойрын үед УИХ, ЗГ-аас хэлэлцэгдэх гэж буй Хүнс, хөдөө аж ахуйн салбарын болон газар тариалангийн салбарын гол гол эрх зүйн актууд болох томоохон бичиг баримтуудад тусгуулах асуудлуудаа нэгтгэн хүргүүлэхээр зөвлөгөөнөөс шийдвэрлэсэн байна.

ТӨСЛИЙН УРИЛГА

gazar3ТӨСЛИЙН УРИЛГА

Огноо: 2015-03.23
Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох
Тендер шалгаруулалтын дугаар:ТШ/15/ЧСЗ-01

Хүнс, Хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна.
Төслийн баримт бичгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас худалдан авна.
Төсөлд оролцогч төсөл сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу шаардагдах баримт бичиг, төслөө боловсруулан бэлтгэж ХХААГ-т 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор битүүмжилж хүлээлгэн өгнө.

ХАЯГ:
Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг Хүнс, хөдөө аж ахуйн газар 09 тоот өрөө Утас:70373637, факс: 70375148

1739,1 тн үр шаардлагатай

Үр тарианы хувьд 1739,1 тн үр шаардлагатай байгаа бөгөөд аж ахуй нэгжүүд 1183 тн үрийг нөөцөлж, дутагдаж байгаа 852.4 тн үрийн захиалгыг аж ахуйн нэгж, иргэн бүрээр гаргаж, нэгтгэн, ХХААЯаманд захиаллаа. Тариалалт, уринш боловсруулалтад шаардагдах шатах тослох материалын захиалгыг тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэдээс хүлээн авч, нийт 594,8 тн шатахууны тооцоог гаргаж ХХААЯаманд захиалаад байна. Аймгийн “Тариаланчдын зөвлөгөөн”-г 4-р сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ургацын урьдчилсан тооцоо

22604Энэ онд 10.8 мянган га-д үр тариа тариалснаас урьдчилсан байдлаар 14.7 мянган тонн буюу га-аас 13.6 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна. Үүнээс 1.0 мянган тонныг нь ирэх оны тариалалтад, 800 тонныг нь үрийн нөөцөд, 12.4 мянган тонныг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Төмс 6.4 мянган тонн, хүнсний ногоо 17.9 мянган тонн, 2.8 мянган тонн тосны ургамал, 319 тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан тооцоог гаргалаа. Урьдчилсан байдлаар үр тарианы ургац өмнөх оны гүйцэтгэлээс 3.1 мянган тонноор, хүнсний ногоо 3.4 мянган тонноор, тосны ургамал 1.2 мянган тонноор тус тус илүү, төмс 1.4 мянган тонноор бага ургац хураан авах урьдчилсан баланстай байна. Намрын ургац хураалтанд үр тарианы 34 комбайн, төмсний, хүнсний ногооны 19 хураагч техник ажиллахаар засварын ажил хийгдэж өнөөдрийн байдлаар засварын ажил 85 хувьтай байна. Уринш боловсруулалтыг 12216.8 га талбайд хийсэн мэдээтэй байна.

ҮХААЯамнаас Төмс, хүнсний ногооны техник, тоног төхөөрөмж олгож байна.

Төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, тоног төхөөрөмж олгож байна. Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэлийн хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй техникийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Чацарганы суулгац зээлээр олгох төслийн урилга

gazar3ТӨСЛИЙН УРИЛГА

Огноо: 2014-03.12

Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох

Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/ЧСЗ-05

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна.Төслийн баримт бичгийг, иргэн аж ахуй нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр Үйлдвэр, хөдөө  аж ахуйн яам болон аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас худалдан авна. Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

ХАЯГ: Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 дүгээр байр, Б корпус, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 дугаар өрөө. Утас:263408, Факс: 453121

Дархан-уул аймаг Дархан сум  8 дугаар байр Үйлдвэр хөдөө аж ахуйн газар 11 тоот өрөө. Утас: 70373637, Факс: 70375138

ТӨСЛИЙН УРИЛГА

dragonfly20111207-11977-n6ukl9ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР:

“Өвлийн Нарлаг хүлэмжийн барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” төсөл ТШ/14/01/14-2/ ЧБ
Төсөл сонгон шалгаруулалтын дугаар: ТШ/14/01/14-2/ ЧБ
Монгол улсын Засгийн газраас гаргасан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай ” тогтоолын дагуу Чингис бондноос санхүүжүүлэх “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах”
төслийн үргэлжлэл болгож Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 0.5 га хүртэлх талбайд Өвлийн Нарлаг хүлэмж байгуулах төсөлд Гүйцэтгэгчээр оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг сонирхлоо илэрхийлж, төслийн саналаа ирүүлэхийг урьж байна. Төслийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд нь албан бичгээр хүсэлтээ гарган, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр 50 000 (Тавин мянган ) төгрөгийг Худалдаа Хөгжлийн Банкин дахь “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн 457037298 тоот дансанд тушааж, ажлын даалгаврыг худалдан авна уу.
Төслийн саналын хоёр хувийг битүүмжлэн, 2014 оны 2-р сарын 15-ны өдрийн
17.00 цагаас өмнө MNNT Plaza-гийн 703 тоотод авчирч өгнө үү!
Төсөл хүлээн авах хаяг:
Монгол улс Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, MNNT Plaza,
703 тоот. Харилцах утас: 77446033, 99003191

ТӨСЛИЙН УРИЛГА

ТӨСЛИЙН УРИЛГА

Огноо : 2013-08.21

Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/13/ЧСЭ-02

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна.

Төслийн баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймаг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас /ҮХААГ/ худалдан авна. “ТӨСЛИЙН УРИЛГА” -ийг үргэлжлүүлэн унш

Фарм шоу 2013

farm show-2013 anons last

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын тариаланчдын холбоо, Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 8 дугаар сарын 15,16 өдрүүдэд Залуучууд театрын өмнөх талбайд “Фарм шоу 2013” арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. “Фарм шоу 2013” -ийг үргэлжлүүлэн унш

Тариалалтын мэдээ

Энэ онд 9593 га-д үр тариа, 3500 га-д тосны ургамал, 1131 га-д төмс, 1010.6 га-д хүнсний ногоо, 250 га-д малын тэжээлийн ургамал тариалж, 16631 тонн үр тариа, 3500 тн тосны ургамал тариалж, 12500 га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хаврын тариалалтанд 591 тн буудайн үр дутагдах тооцоо гарч, ТЭДСан, Улсын үрийн нөөцөөс нэг тонн үрийн буудайг 650.0-765.0 мянган төгрөгөөр үнэлж,  30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож байна.

“Тариалалтын мэдээ” -ийг үргэлжлүүлэн унш

Хөдөө аж ахуйн техник, технологийн “агротех монгол-2011” олон улсын үзэсгэлэн, худалдаа манай аймагт зохион байгуулагдана.


Урилга: Эрхэм хүндэт хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгч, нийлүүлэгч Таныг манай улсад зохион байгууллагдах Олон улсын “АГРОТЕХ МОНГОЛ-2011” үзэсгэлэнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан оролцохыг хүсэж урьж байна.
Зорилго: Монголын газар тариаланчдад байгаль экологид ээлтэй, зардал бага бүтээмж өндөр, хөрс хамгаалах, үржил шимийг сайжруулах орчин үеийн шинэ, дэвшилтэт технологид суурилсан төрөл бүрийн хүчин чадалтай үр тарианы комбайн, зүтгэх хүчний трактор, түүний угсраа болох хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, тоног төхөөрөмжийг танилцуулах, тэдэнд сонголт хийх болон худалдaаны гэрээ хэлцэл байгуулах боломж олгох.

“Хөдөө аж ахуйн техник, технологийн “агротех монгол-2011” олон улсын үзэсгэлэн, худалдаа манай аймагт зохион байгуулагдана.” -ийг үргэлжлүүлэн унш