224 толгой үхэрт үзлэг ангилалт хийлээ.

14570295_1244080595655405_1459164802226736245_n2016 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүд Шарын гол сумын Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангалтын явцтай танилцлаа. Сумын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 78,8 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Сумын нөөцөд 30 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн.
2016 оны 10 дугаар сарын 6-ны байдлаар 82 хувь буюу 6752 тонн өвс, 250 тонн үйлдвэрийн тэжээл малчид бэлтгээд байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны А/120 тоот захирамжийн дагуу сумын МЭҮТ, МЭҮН-үүд хамтран ажлын хэсэг байгуулж, намрын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан дууссан байна.
Мөн 12 малчны 224 толгой үхэрт үзлэг ангилалт хийж, чанар, стандартын шаардлага хангасан үржлийн мал бүхий сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, хээлтүүлэгч малын хүрэлцээ, дутагдаж буй хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, үржлийн малын тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцлийг сайжруулах, тарга хүчийг бүрэн авахуулах, отор нүүдлийн судалгаанд хамрагдах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг малчдад өглөө.

Сурталчилгаа

Нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/02 тоот албан даалгаврын дагуу Дархан хотын 55 жилийн ойг угтан “Намрын нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.

Аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

14483462_1220473321343073_2083573631_nЗДТГ-ын даргын баталсан аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явцтай танилцах ажлын удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын дарга, Үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, Тус газрын дарга, Хонгор сумын Засаг дарга, багийн дарга, холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Хонгор сумын Хурган цэг, 5-р бригад, Их, Бага сэртэн, Углуу, Тарвагатайн даваа, 4-р бригад, Цайдамын хөндий, Цайдам, Хонгор зэрэг газруудаар явж хадлан, тэжээл бэлтгэл болон ургац хураалтын явцтай газар дээр нь танилцлаа. Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 93,8 хувьтай хангагдсан байна.

“Нээлттэй хаалганы өдөр” нэгдсэн арга хэмжээ

14242494_561639550707357_715870062334256365_oМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Дархан хотын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр” нэгдсэн арга хэмжээнд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулж байна. Continue reading ““Нээлттэй хаалганы өдөр” нэгдсэн арга хэмжээ”

Өвөлжилтийн бэлтгэл 2016-09-15

14315650_1209031509153921_1072917363_oМонгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 тоот  тогтоол “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”, ХХААХҮСайдын 2016 оны 01 тоот, Улсын онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 06 -ны хурлын тэмдэглэл, “Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын 2016 оны 01 тоот, Аймгийн Засаг даргын  2016 оны 03 албан даалгавар”-ыг хэрэгжүүлэхээр зохион байгуулан сумдад чиглэл өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээгээр  өвөлжилт өнөтэй  сайхан орж мал төллөлт,  төл бойжилт хаваржилт хэвийн байснаар 2016 онд оны эхний 138,9 мянган толгой хээлтэгчээс 123,9 мянган  толгой төл хүлээн авч бойжиж байна. Continue reading “Өвөлжилтийн бэлтгэл 2016-09-15”

Өвөлжилтийн бэлтгэл

13866662_549837218531506_1940899677_n (2)“Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Монгол Улсын  Засгын газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  2016 оны 322 дугаар тогтоол, Улсын Мал эмнэлэг, Үржлийн газрын 2016 оны 01 тоот “Албан даалгавар”-ыг  хэрэгжүүлэхээр  зохион байгуулан сумдад чиглэл өгx  ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр өвөлжилт өнөтэй орж эх мал жилбэ сайтай төллөснөөр 2016 онд оны эхний нийт 138,9 мянган хээлтэгчээс 123929   толгой төл хүлээн авч  бойжиж байна. Continue reading “Өвөлжилтийн бэлтгэл”

150 ш бага оврын тракторыг хуваариллаа.

F-250Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуйн бага оврын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Иргэний хуулийн 262 дугаар зүйл, Хүнс, хөдөө аж ахуйн /ХХАА/-н сайдын 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн А/99 дугаар тушаал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоол, Аймгийн  иргэдийн төлөөлөгчдыг хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүр нь 5.000.000  төгрөгний үнэ бүхий, анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторыг зээлээр, хүүгүй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэдэд захиалгын дарааллын дагуу олгож байна.  Худалдан авагч нь тракторын үнийг 4 жилийн хугацаанд 4 хуваан хэсэгчлэн төлөх үүргийг хүлээх юм. Аймгийн Засаг даргын батласан хуваарийн дагуу Хонгор-50, Орхон-30, Шарын гол-30, Дархан-25, аймгийн ХХААГ-15 ширхэгийг тус тус хуваарилсан болно.

Мөн энэхүү FT-250 бага оврын дугуйт тракторыг Хэнтий, Дорнодоос бусад бүх аймагт дээрх нөхцөлөөр иргэдэд худалдсан болно.

“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.

13010079_222956064733500_756045004_oХаврын тариалалтын өмнө зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.
Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуй нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник, бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм.  Continue reading ““Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.”

“Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.

20160325_101425Аймгийн ИТХТ-ийн 2014 оны 27 дугаар тогтоолын хүрээнд “Хаврын нийтийн цэвэрлэгээ”-ний ажлыг 2016.03.25-ний өдөр тус газрын 11 ажилтан өөрийн байгууллагын ойр орчмын 50 м2 газрын хог цэвэрлэлээ. Мөн хуваарийн дагуу Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хийгдсэн цэвэрлэгээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Continue reading ““Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.”

Шилдэгүүдэд шагнал гардууллаа.

12687820_1065081896888610_6848007443186965626_nМанай аймгаас хөхөгчин Хонин жилийн “Улсын сайн малчин” , “Улсын тэргүүний тариаланч” тус тус 2, “Улсын тэргүүний фермер” тодорч. Эдгээр иргэддээ энэ сарын 6-ны өдөр ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс ХХААЯ-ны шагналыг гардуулж, аймгийн ИТХ, АЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн, “Залуучууд” театрын уран бүтээлчид морин хуурын эгшиг, уртын дуугаар мялаалга өргөлөө. Continue reading “Шилдэгүүдэд шагнал гардууллаа.”

“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 28-31 ӨДРҮҮДЭД БОЛНО.

Сар шинийн баярf8f93dedacfbd46doriginalыг угтсан “ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Залуучууд театрын байранд энэ сарын 28,29,30,31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дөрөв хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, Дархан нэрийн брэнд бараа, бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.

“ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.

“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ

2016оны 01 дүгээр сарын 28-аас 31-ны өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдана. Continue reading ““ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 28-31 ӨДРҮҮДЭД БОЛНО.”

Урьдчилсан дүнгээр 36.2 мянган толгойгоор буурсан байна.

11222175_956641034417409_424734967877192330_nҮндэсний статистикийн газраас жил бүр зохион байгуулдаг мал тооллого 12 дугаар сарын 07-ноос орон даяар нэгэн зэрэг эхлэн 17-ны өдөр дууссан.

Аймгийн хяналтын тооллогыг засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд явуулсан юм. Манай улсын эдийн засгийн гол салбаруудын нэг мал аж ахуйн салбарт малын тоо толгой өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт, бүтээгдэхүүний хэмжээг тооцох, МАА-н салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг энэхүү тооллогын үр дүнгээс гарган авдаг.

Манай аймагт урьдчилсан дүнгээр нийт 288.0 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс 73 тэмээ, 14.7 мянган адуу, 46.9 мянган үхэр, 143.6 мянган хонь, 82.7 мянган ямаа тоологджээ. Энэ нь 2014 оны мал тооллогын дүнтэй харьцуулбал энэ онд аймгийн мал 11.2 хувиар буюу 36.2 мянган толгойгоор буурсан тоо мэдээлэл гарсан байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/…/2014-04-08-…/498-2015-12-24-06-11-20

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” батлагдлаа.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбоотойгоор ХХААЯ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХААИС хамтран “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг дахин боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлууллаа.
Тогтоолыг харах: http://legalinfo.mn/annex/details/6968?lawid=11485

“Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Улаанбаатар х11224415_1004266459636821_8963873767362268038_nотод 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээнд манай аймгаас хүнсний салбараас “Монгол алтан тос” ХХК, “Дархан хүнс” ХХК, зөгий, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногооны чиглэлээр 3 сумын 36 үйлдвэрлэгч оролцож бүтээгдэхүүнээ сурталчилан худалдаалд оролцууллаа. Энэхүү арга хэмжээнээс “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Монгол алтан тос ХХК, “Шилдэг хоршоогоор” Орхон сумын Эрдэнэт зөгий хоршоо, “Шилдэг зохион байгуулалттай оролцогч сумаар” Орхон сум, “Шилдэг зохион байгуулалттай оролцсон аймаг”-аар манай аймаг шалгарч, амжилттай оролцлоо.

Бага оврын трактор олгох ажил зохион байгуулагдаж байна.

11109298_815898921791615_4679311560728436745_oӨвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна.
Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм.
Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу 1 сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл 4 саяыг дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хувааж өгөх боломжтой боллоо. Харин хадуур,тармуур болон анжисыг нийтэд нь 1,5 сая төгрөг төлөөд авах боломжтой юм.
Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахыг хүсвэл өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт мөн урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авчирч өгөөд техникээ авч болох юм.

Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбоо барих.

http://www.teds.mn/v/%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%BE-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D1%85

Хүнсний үйлдвэрүүдийн судалгааг шинэчилэн гаргалаа

Мэргэжлийн хяналтын газрын бүртгэлийн санд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэн үйлдвэрүүдийн судалгаанд үндэслэн аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 87 үйлдвэр, цехийн судалгааг 1-р улиралд шинэчилэн гаргасан байна. Үүнд: мал төхөөрөх 1, мах боловсруулах 7, бууз, баншны 16, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 11, гурилын 6, талх-гурилан бүтээгдэхүүний 28, хэрчсэн гурилын 7, ургамлын тосны 1, хүнсний ногоо боловсруулах 6, савласан цэвэр усны 4 үйлдвэр хамруулсан байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

DSCN7536Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Орхон сум, Дархан сумын Малчин багийн 3-н шар, Уужим булгийн нийт 100 гаруй малчид, тариаланчидтай салбарын чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрлээ.