ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ, ЖИМС, ЖИМСГЭНЭ ТАРИАЛАЛТ СУРГАЛТ

Хаврын тариалалтын ажил эхлэж байгаатай холбогдуулан “Таримал тэжээлийн ургамал, жимс, жимсгэнэ тариалалт” сэдэвт сургалтыг УГТХүрээлэнтэй хамтран зохион байгуулж 30 гаруй иргэн, малчид, фермерүүдийг хамрууллаа. Уг сургалтад Д.Оюунгэрэл, Доктор Ph УГТХ-ийн жимс, чимэглэлийн ургамлын секторын эрхлэгч, Э.Дорлигсүрэн, Докторант УГТХ-ийн таримал ургамлын генетик нөөцийн секторын ЭШАжилтан нар “Малын тэжээлийн ургамал тариалах технологи, ганд тэсвэртэй ургамлууд”, “Жимс, жимсгэнэ тариалах технологи, нутагшсан сортууд” сэдвүүдээр хичээл заалаа. Мөн тус газраас МАА-н салбарт ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх, хуванцар сав баглаа боодлын тэмдэг, тэмдэглэгээний чиглэлээр мэдээлэл сурталчилгаа явуулж, санал солилцож, гарын авлага материал олголоо.

МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

img_2484Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох,зорилготой.
Энэ жилийн тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилнэ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”өнөөдөр /2016.12.07/ эхэллээ. “МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.” -ийг үргэлжлүүлэн унш

Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ний Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ний Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан сумын 5 сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид хамрагдлаа.
Сургалтын зорилго нь :
1. Сүү үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг хамруулан технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх.
2. Сүү үйлдвэрлэгч нарын түвшинд үр ашиг тооцох, түүний зохион байгуулалтын менежмент, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг дэмжих замаар сүү үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.
3. Сүүний фермийн бүтээмж, сүүний чанар, боловсруулалтыг сайжруулснаар сүүний импортыг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр дадлага, сургалт зохион байгуулагдлаа.

Зохимол хээлтүүлгийн сургалт зохион байгуулагдлаа.

14907171_1266389303424534_4821785986752019434_nСэлэнгэ аймгийн Орхон суманд ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулсан Сэлэнгэ-үржлийн цөм сүргийн аж ахуй түшиглэн нарийн, нарийвтар ноост хонины үр авах, үр үйлдвэрлэх үзүүлэх сургалтад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Зохимол хээлтүүлгийн давуу тал:
1. Шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагддаг. “Зохимол хээлтүүлгийн сургалт зохион байгуулагдлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Царгас тариалах сургалт боллоо.

14528372_1101294496584610_1465151756_nСолонгос улсын “KOPIA” төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран “ЦАРГАС ТАРИАЛАХ БОЛОН ЦАРГАСААР МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ”- сэдэвт сургалтыг зохион байгуулж 30 гаруй малчдыг хамруулж, МААЭШХүрээлэнгийн царгас тариалсан талбайн хураалтын үйл ажиллагаатай танилцууллаа.

“Ноосны урамшуулал олгох бодлогын хэрэгжилт, үр дүн цаашидын зорилтыг танилцууллаа.

13413112_1147096958687103_2322294650490084136_nМонголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, ХХААЯамны Мал Хамгаалах Сан, Аж үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран “Ноосны урамшуулал олгох бодлогын хэрэгжилт, үр дүн цаашидын зорилт” сэдэвт сургалтыг зохион байгуулж 4 сумын малчид, хоршоод болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 20 гаруй төлөөллийг хамруулж “ЭКО НООС”-ын үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн МНБҮХолбооны шагналаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гончигсүрэн, Т.Энхтуяа, “Хонгорын бахархал” хоршоо, Хөнгөн аж үйлдвэрийн 80 жилийн ойн медалиар Хонгор сумын “Шийрийн шугуй”, Орхон сумын “Гурван сэртэн булаг”, “Мөнх арвин дэлгэрэх” хоршоод тус тус шагнагдсан байна.

Малын тэжээлийн ургамал тариаллах технологи сургалт

13412986_1147098798686919_9012629087898628092_nМонгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын ХХААБайгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны Техник туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд “Малын тэжээлийн ургамал тариаллах технологи”, Хятад улсын таримал тэжээлийн ургамал төрөл зүйл сэдэвт сертификаттай 2 өдрийн сургалт, танилцах аялалыг зохион байгуулан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 50 гаруй төлөөлөл оролцон УГТЭШХүрээлэнгийн туршилтын талбай , Шинэ орчин трейд ХХКомпаний өвлийн хүлэмж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын газар тариалангийн “Бумбат таван толгой ”ХХКомпаний үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн сургалтаар тэжээлийн үйлдвэрийн талаар Хятад Улсын мэдээлэл сонсов.

Залуу малчид уулзалт, зөвлөгөөн-2016

DSCN8385“Аймгийн Залуу малчдын уулзалт, зөвлөгөөн-2016”-г энэ оны 5 дугаар сарын 10-ны өдөр ”Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбоо” “Төрийн банк”, “ХААН банк” –тай хамтран 4 сумын 18-35 насны 40 гаруй малчдыг хамруулан зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр “Нийгмийн даатгалын хэлтэс”, “Онцгой байдлын газар”, “Цагдаагийн газар”, “Мэргэжлийн хяналтын газар”, “Хөдөлмөрийн хэлтэс”, “Дархан нэхий ХК”, Эко-ноос ХХКомпаниуд малчдад холбоотой хууль эрх зүйн мэдээллийг танилцуулж, гарын авлага, зөвлөмж боловсруулан тараалаа. “Төрөөс, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Сайн малчин дунд хугацааны үндэсний хөтөлбөр”, “Мал эмнэлгийн үйлчилгээ”, “Газар тариалангийн шинэчилсэн хууль”, “Малчдын хоршооны талаар”, “Ахуйн хэрэглээний сав баглаа боодол аюулгүй байдал”, “Ноос, арьс, ширний анхан шатны тордолт”-ын чиглэлээр өргөн хүрээтэй мэдээ, мэдээлэлээр хангаж, ажилласан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил боллоо.
Хүнс, хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн технологийн зөвлөмжүүдийг малчдад хүргэж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Мөн ХААН, Төрийн банкууд малчдын зээлтэй холбогдолтой мэдээлэл, Нийгмийн даатгалын хэлтэс нь эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шинэчлэсэн хуулиар мэдээллийг тус тус хийж, малчдад газар дээр нь үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Төлийн мэдээ

12974399_1107158002680999_1330476659927803637_nДархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны 4 дугаар сарын 06-ны байдлаар Оны эхний 138,9 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 36 хувь буюу 49627 мянган эх мал төллөж 99,8 хувь бойжиж байна. Сумдаар авч үзвэл: Дархан сум 8368 толгой, Хонгор сум 27301 толгой, Орхон сум 8424 толгой, Шарын гол сум 5557 толгой төл бойжиж байна.
Том малын зүй бусын хорогдол 0,2 хувь буюу 498 толгой, хээлтэгч малын 0,08 хувь буюу 121 толгой мал хорогдсон дүнтэй байна.

Малчдад өгөх хандивыг хүлээж авлаа.

Хөдөлмөрийн са20160218_151724йдын 2016 оны 02 сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслах үйл ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн нийт 93 багш, ажилтан, ажилчид, 28 ангийн 430 оюутан, сурагчдын 513550 төгрөг, Уул Уурхай Эрчим Хүчний политехник коллежийн багш, ажилтан, ажилчид, суралцагч нар 320900 төгрөг , малын элгэвч, нэмнээ 70 ш, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутан, сурагчдаас нэмнээ 56 ш, элгэвч 117 ш, бээлий 78 ш, хивэг 24 шуудайг хандивласныг хүлээж авлаа. Энэхүү хандивыг нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа малчдад хүргэх ажлыг зохион байгуулна.  “Малчдад өгөх хандивыг хүлээж авлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

zovlomj nyyrМанай малчид мал маллагааны арвин баялаг туршлагатай, амьдралын хат, малч ухааны бяд суусан хүмүүс билээ. Сүүлийн жилүүдэд малчид нэлээд залуужиж мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүний нөөцийн чадавхи сайжирч байгааг тэмдэглэж байна. Цагийн хатууг гэтлэн давахад тань чин сэтгэлийн дэм болгон эрдэмтэн мэргэжилтүүд, туршлагатай ахмад ажилтан, малчидтай хамтран бэлтгэсэн энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Нэг. Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар

а.Эрүүл мэндийн талаар
• Хүн бүр өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарах;
• Цаг агаарын бэрхшээл, отор нүүдлийн үед дулаан хувцаслаж осгох, хөлдөхөөс сэргийлэх; “МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ” -ийг үргэлжлүүлэн унш

МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2016.01.04/

Дархан-Уул аймгийн өвөлжилт цаг уурын мэдээ бүх сумдын нутгаар цасан бүрхүүлтэй шөнөдөө -22-26 хэм, өдөртөө -13-22 хэм хүйтэн байлаа. Цасан бүрхүүл тогтсоны улмаас цасны зузаан 1-10 см нягт нь 0,02-0,26 гр/см3 байна.
Өвөлжилт цаг агаар харьцангуй дулаавтар байгаа боловч үе үе цасан шуурга шуурч цаашид шөнөдөө хүйтний эрч чангарч байна.
Одоогийн байдлаар зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрсэн гэх мэдээлэл сумдаас ирүүлээгүй байна. Малчинд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 30 хувийг хэрэглэсэн байна.
“МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2016.01.04/” -ийг үргэлжлүүлэн унш

Худгийн тооллогыг зохион байгууллаа.

10294972_1040517582678375_7105548256119533912_o2000 оноос хойш тус аймагт Улсын төсөв, орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сан, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр барьж байгуулах, сэргээн засварласан инженерийн хийцтэй бэлчээрийн зориулалттай худгуудын ашиглалтгүй байгаа худгийг орон нутгийн өмчлөлөөс чөлөөлөх тухай ХХААЯ-ны чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын 2015 оны А/335 дугаар захирамжаар худгийн тооллого хийх ажлын хэсэг томилогдсон болно. Уг ажлын хэсэгт аймгийн орон нутгийн өмчийн алба, Аудитын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГазар, 4 сумын Засаг дарга нар томилогдон ажиллалаа. Тооллогоор орон нутагт байгаа худгуудыг эзэмшүүлэх, ашиглалт хамгаалалтыг сайжуурлах, ажиллахгүй байгаа болон эдвэрсэн худгуудыг орон нутгийн өмчөөс чөлөөлөх ажлыг зохион байгууллан ажиллаж газар дээр нь үзэж танилцан зургаар баталгаажуулж сумдад заавар, чиглэл зөвлөмжийг өглөө. Тооллогын дүнгээр Хонгор сум 47, Орхон сум 18, Шарын гол 17, Дархан сум 30 нийт 112 худгийг тооллогод хамруулснаас  нийт 13 худгийг орон нутгийн өмчөөс чөлөөлөх санал ирүүлсэн байна. Сумдаар авч үзвэл Хонгор сум 5, Орхон сум 1, Шарын гол 5, Дархан сум 2 худгийг орон нутгийн өмчөөс чөлөөлүүлэх санал тус тус ирүүлсэн байна. Үүний дагуу ажлын хэсэг хуралдаад Шарын гол сумын 5 худгийн 1 худгийг шүүх, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, Дархан сумын 2 худгийг сэргээн засварлах худгийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Хадлангийн 86,8 хувийг бэлтгэсэн байна.

12189938_1014833445246789_2341503691550518013_nАймгийн хэмжээнд 2015 оны хавар оны эхний төллөх 152,7 мянган эх мал төллөхөөс 93,1 хувьтай төллөн 142,2 мянган толгой төл хүлээн авч,
2015-2016 онд 4 сумын 17 багийн 2517 малтай өрхөд /хонин толгойд шилжүүлсэн/-ээр 704,1 мянган толгой мал өвөлжиж хаваржихаар зохион байгуулалт хийгээд байна. Эдгээр малд шаардагдах өвс, тэжээлийг тооцож үзвэл 67,6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс 58729,5 тонн өвс бэлтгэсэн нь авбал зохих хадлангийн 86,8 хувийг бэлтгэсэн байна.
МУЗГ-ын 2015 оны 292 тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын нөөц сангаас 18,5 сая төгрөг шийдвэрлэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Баттулгатай 100 тонн өвс бэлтгэх гэрээ хийсний үндсэн дээр 9 удаагийн татан авалтаар 5000 боодол өвсийг Нөөцийн газрын саравчинд байршуулж дуусаад байна. Мөн тогтоолын дагуу Дархан сум өвс 40 тн, тэжээл 12 тн, Хонгор сум 100 тн өвс, Орхон сум 20 тн өвс, Шарын гол сум 40 тн өвс, 10 тн тэжээл тус тус нөөцөллөө.

2015 ОНЫ МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТ ХАВАРЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ

DSC08084“Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засийн газрын 2014 оны 241 дүгээр  тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгын газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот, Аймгийн Засаг даргын 03 дугаар “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. “2015 ОНЫ МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТ ХАВАРЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ” -ийг үргэлжлүүлэн унш

38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэлд хамрууллаа

zurag byrt“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд малын бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах ажлыг сумдын МЭҮТасагтай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Аймгийн хэмжээгээр нийт 72,6 мянган толгой мал ээмэгжүүлэхээс 79 хувь буюу 45 мянган толгой үхэр, 84 хувь буюу 13 мянган толгой бог мал ээмэгжүүлэн 38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэл мэдээллийн системийн хяналтын офлайн, онлайн программд бүртгээд байна. Малын бүртгэлийн чиглэлээр ХХААЯамтай хамтран жил болгон сургалт зохион байгуулан сумдын бүртгэл мэдээллийн мэргэжилтнүүдийг хамруулан ажиллаж байна. “38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэлд хамрууллаа” -ийг үргэлжлүүлэн унш

Зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

11054262_931738226889645_2103569502713147089_o2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тус газрын сургалтын танхимд “МАЛЫН ГЕНЕТИК ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨХ” сургалт, хэлэлцүүлгийг ХХААЯамны Малын удмын сангийн үндэсний төв, Глабол коммунитес ОУБ-тай хамтран зохион байгуулж, 4 сумын 20 гаруй малчид, фермерийг хамруулж, мал аж ахуйг эрчимжүүлэх шаардлага, хэрэгцээ, малын нөхөн үржихүйн биологи, биотехнологийн дэвшлийг ашиглан малын генетик чадавхийг сайжруулах болон ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа явуулж, санал солицож, онол арга зүйн удирдлагаар хангаж ажиллаа. Хэлэлцүүлгээс гарсан малчдын саналыг ХХААЯамны Малын удмын сангийн үндэсний төвд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.