Эхний ээлжинд 16821 боодол өвс шаардлагатай

20150309_165417“Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгын газрын гишүүн,Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот, Аймгийн Засаг даргын 03 дугаар “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Continue reading “Эхний ээлжинд 16821 боодол өвс шаардлагатай”

Дархан сумын аюулгүйн нөөцөд 2013 онд бүрдүүлсэн өвсийг гарган малчдад нийлүүлэхээр боллоо.

11000053_1607444019478571_3363892457480285603_nДархан сумын аюулгүйн нөөцөнд 2013 онд бүрдүүлсэн өвсийг гарган малчдад нийлүүлэхээр болжээ. Зах зээлд нэг боодол өвс 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол нөөцийн өвсийг боодлыг нь 1500 төгрөгөөр авах боломжтой. Худалдан авахыг хүссэн малчид, мал бүхий иргэд захиалгаа ирэх 3-р сарын 04-ний өдрөөс өмнө Дархан сумын ЗДТГ-т өгөх хэрэгтэй. Мөн 88546168, 70375920 дугаарын утсаар холбоо барих боломжтой юм.

Мал аж ахуйн өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцлаа.

hongor sum (2)“Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот, Аймгийн Засаг даргын 03 дугаар “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Continue reading “Мал аж ахуйн өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцлаа.”

58,1 мянган тн байгалийн хадлан бэлтгэх шаардлагатай.

1ch7rb6gd3savr4ba8hb97i7tlХөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоол, ҮХААС-ын 01 албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2013 оны аймгийн Засаг даргын нөөц сангаар бүрдүүлсэн 2800 боодол өвсийг Улсын нөөцийн газарт болон сумдад бэлтгэн хадгалагдаж байгаа 150.4 тн өвсний нөөц байна.

Энэ онд Хонгор Орхон сумдын ИТХ-ийн хурлын шийдвэрийн дагуу 2013 оны ноосны урамшуулалд хамрагдсан малчдын хувь хүний орлогын албан татварын суутгалаас 2014 оны өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг нэмж бүрдүүлэх төлөвлөгөө гаргаад байна.

2014-2015 онд аймгийн мал, сүргийг өвөлжүүлж, хаваржуулахад шаардагдах тэжээлийн хэрэгцээг тооцон, тэжээл бэлтгэх даалгаврыг сумдад хүргүүллээ. Аймгийн хэмжээнд 605,6 мянган тоо толгой мал өвөлжиж, хаваржихад шаардагдах 58.1 мянган тн хадлан, 9.08 мянган тн хүчит тэжээл бэлтгэнэ.

НООСНЫ НЭГДЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД

Үйлдвэрийн нэр Эдгээр компани төлөөлөгч нар ноос авч байгаа тул 2014 онд үнэмлэхээ сунгуулсан, тус аймгийн падаантай бол ноосоо тушааж болно.
1 Түмэн цагаан эсгий ХХК
2 Дөрөө нуурын шим ХХК
3 Ноос ирээдүй ХХК
4 Эрдэнэт хивс ХХК
5 Дархан бурхант эсгий ХХК
6 Эко ноос ХХК
7 Анжела фелтинг ХХК
8 Жи эс ф ХХК

Тайлбар: Сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт малчдын бүрдүүлж өгөх материал Continue reading “НООСНЫ НЭГДЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД”

Шарын гол сумын Малчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

20140627_130930Шарын гол сумын Малчдын зөвлөгөөнийг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас санаачлан 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд сумдын нутгийн удирдлага болонҮХААГ-ын Захиргаа удирдлагын хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, тус байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилго, малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүний ач холбогдол, хүнсний аюулгүй байдлыг хангахад малчдын үүрэг оролцоо, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, малчдад ноос, арьс ширний урамшуулал, тамга олголтын талаарх мэдээллүүдийг хийж, тэдний сонирхсон асуултад хариулж санал хүсэлтийг авч ажиллалаа.

Уг арга хэмжээнд нийт 63 малчин оролцож, 31 ширхэг малчны тамгыг гардуулан, Улсын бүртгэлийн хэлтэст материалаа бүрдүүлэн өгч Жижиг, дунд үйлдвэрлэгчээр бүртгүүлэн гэрчилгээг авах, Хувь хүний орлогын албан татварын төлөлтийн иргэний цэнхэр дэвтэр нээлгэх зэрэг ажлуудыг сурталчиллаа.

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГОГДЛОО.

DSC08594Монгол улсын Засгийн газрын 2013 оны394 дүгээр тогтоолоор арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2014 онд Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид сонгогдлоо. Үүнд: Continue reading “АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГОГДЛОО.”

Мал төллөлтийн мэдээ

2014 оны 6 дугаар сарын 04-ны байдлаар Оны эхний хээлтэгч малын 90.4 буюу 120.9 мянган эх мал төллөж 99,8 хувь бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 0.2 хувь буюу 0.51 мянган толгой, хээлтэгч малын 0,2 хувь буюу 0,23 мянган толгой мал хорогдсон дүнтэй байна.

“Хонины ноос бэлтгэл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

DSC08543 Аймгийн Хөдөө аж ахуйн, хоршоодын холбоо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Европын холбооны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй Чехийн байгуулага (People in Need)  “Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж, ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төсөлтэй хамтран “Хонины ноос бэлтгэл” сэдэвт сургалтыг зохион байгуулан тус аймгийн 4 сумын 7 хоршооны 50 гаруй малчин хамрууллаа. Continue reading ““Хонины ноос бэлтгэл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.”

Мал аж ахуйн мэргэжилтнүүд сумдад ажиллалаа.

20140515_110826Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газрын Малын хулгай гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, Хонгор сумын МЭҮТ, Хүн эмнэлэг, Дархан сумын МЭҮТ, 3 дугаар багийн Хүн эмнэлэг, Малчин багийн Нийгмийн ажилтан нартай хамтран Хонгор сумын 2 баг мөн Дархан сумын 2,3 дугаар баг, Малчин багийн нийт 63 малчин өрхийн мал төллөлт, төл бойжилт болон ээмэгжүүлэлтийн байдалтай танилцах, ноос, арьс ширний урамшуулалд хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Эрүүл мэндийн даатгалд 93 иргэнийг хамруулж, зөвлөгөө өгч, 9 иргэний мэдээллийг туслах малчдын судалгаанд авч, 58 тэжээвэр нохойг цусны шинжилгээнд хамрууллаа.

20140516_201526

Төл бойжилтын мэдээ

2014 оны 4 дүгээр сарын 09-ны байдлаар Оны эхний хээлтэгч малын 48.7 буюу 65.1 мянган эх мал төллөж 99,8 хувь бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 0,07 хувь буюу 0.21 мянган толгой, хээлтэгч малын 0,07 хувь буюу 0,10 мянган толгой мал хорогдсон дүнтэй байна.

“Хишиг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

togooch1 3 дугаар сарын 28-нд ҮХААГ-ын ажилчид , Дархан сумын МЭҮТ, Малчин багийн төлөөлөл, DBS телевизийн сэтгүүлчидтэй хамтран Малчин багийн малчин Б.Нямдагваагийнд “Хишиг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Төрөөс мал аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, ноосны, арьс ширний урамшуулалд яаж хамрагдах болон мал эм бэлдмэл яаж хэрэглэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, бэлчээрийн асуудлаар санал солилцож, гарын авлагаар хангалаа. Мөн малчны хотонд бог малын төлийг шөвөг ярын вакцинд хамруулан, хөрзөн ховлох, мод хөрөөдөх зэрэг ажлууд хийгдлээ.

 

Сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, семинар зохион байгууллаа

3 дугаар сарын 21-нд Сумдын МЭҮТ-ийн дарга,  мал аж ахуйн үйлдвэрлэл технологи, үржлийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, семинар зохион байгууллаа. Уг уулзалтаар 2013 онд мал аж ахуйн салбарт хийгдсэн ажил, тулгамдсан асуудлууд болон  цаашид хийх ажлаа тодорхойллоо. Мөн  Арьс ширний урамшуулал олгох програмын сургалт зохион байгууллаа.

Эцэг мал худалдан авах тендер зарлагдлаа

[Дархан-Уул аймгийн Үйлдвэр, ХААГазар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Орхон суманд үржлийн хээлтүүлэгч]–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.Үнийн санал ирүүлэх хээлтүүлэгч малын  шалгуур үзүүлэлт  болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2014 оны 03 дугаар сарын 24-ний, 17 цаг]-аас өмнө [Дархан-Уул аймаг, ҮХААГазар, 2 дугаар давхар, 8 тоот өрөө, Б.Оюунтөгс,  утас 99376767, И-мейл хаяг: togsoo_6767yahoo.com  хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2014 оны 03 дугаар сарын 24]-ны өдрийн [17,00]-т нээнэ.

Дотоод давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дархан-Уул аймаг. ҮХААГазар, 99376767

Мал аж ахуйн хэлтэс. Б.Оюунтөгс

  Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна

Тендерийн талаар дэлгэрэнгүй үзэх

570 малчин өрх ноосны урамшуулалд хамрагдлаа.

Picture1 Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор тус аймгийн 570 малчин өрхөд 118,1 тн ноосонд 236,2 сая төгрөгийг Монгол банкнаас шууд малчны дансанд шилжүүлэн олголоо.
Мөн Хувь хүний орлогын албан татварыг суутгаж нийт 23,6 сая.төг-ийг сумдын ЗДТГ-ын дансанд шилжүүлж энэхүү хөрөнгийг тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дараах чиглэлээр зарцуулан ажиллахыг ҮХААЯ-аас зөвлөсний дагуу сумдад чиглэл өгөн хамтран ажиллаж байна
Үүнд:
Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
Бэлчээрийг сайжруулах, хамгаалах
Өвс тэжээлийн агуулах хашаа, саравчтай болох, засварлах гэх мэт.
Ноосны урамшууллын журам үзэх