СУМДЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГУУД МОТОЦИКЛТОЙ БОЛЛОО.

Дархан-Уул аймгийн ХХААГ-аас өнөөдөр 4-н сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 12 мэргэжилтэн, сумдын хувийн хэвшлийн мал эмнэлэг нэгжийн захирлуудыг хамруулсан уулзалт, сургалтыг зохион явууллаа. Уулзалтаар цаг үеийн болон тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж Шүлхий, цэцэг өвчний талаар мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр ХХААХҮЯ-наас Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлыг дэмжих зорилгоор Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMAHA” маркийн мотоциклыг сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт гардуулан өгсөн юм.  Малын цэцэг, шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн нийт мал сүрэгт урьдчилан сэргийлэх үзлэг тандалт хийх ажлыг 2017 оны 08 дугаар сарын 26-наас эхлүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

Advertisements

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Тус аймгийн Хонгор суманд гарсан хонины цэцэг өвчний голомтыг цомхтгох ажлын хүрээнд цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгыг 2 дахь удаагаа зохион байгуулж ажиллаа. Эхний удаа  Хонгор сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа 541 өрхийн 93979 толгой малыг тарилгад хамрууллаа. Хоёр дахь удаа Дархан, Орхон, Шарын гол сумдын өвөл вакцинд хамрагдаагүй хонинд цэцэг өвчнөөс сэргийлэх өргөн вакцинжуулалтыг зохион байгуулснаар 292 өрхийн 44600 толгой малыг хамруулсан байна. Цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгад өссөн дүнгээр 138579 толгой малыг хамруулж ОХУ-д үйлдвэрлэсэн 140,0 мянган тун вакцин зарцууллаа. Энэ ажилд ХХААГ, сумдын МЭҮТасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийн 22 малын эмч 60 гаруй туслах ажилтан дайчлагдан ажиллаж богино хугацаанд аймгийн нийт хонин сүргийг урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулсан байна. Дээрх арга хэмжээнд сумдын Засаг дарга нарын нөөц сангаас зөвхөн шатахууны зардалд 2,6 сая төгрөг зарцуулсан дүнтэй байна. Өвөл таригдсан 93,9 мянган толгой малын тарилгын үйлчилгээний хөлс болох 14096,5 мянган төгрөгийн МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас авч, орон нутгийн нэгжүүдэд санхүүжилтийг нь бүрэн олголоо. Continue reading “МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ”

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

15823504_619526494918662_5425091070585944933_nЦэцэг өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулж, хяналтын постуудыг татан буулгажээ. Хонгор суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний голомтыг нэмэгдээгүй байна. Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн вакцинжуулсан байна. Түүнээс хойш тандалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзан үзээд хяналтын постуудыг 1 дүгээр сарын сарын 03-ний өдөр татан буулгасан. Continue reading “ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.”

БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 07 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

b506ea4e9dcdf0609cf7aef919d8db841474504176_230Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 09 өдөр аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгавар гарчээ. Тус албан даалгаврыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.6 заалт. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.8, 4.5.9, 4.5.10, 4.5.12 дугаар заалтуудыг тус тус үндэслэн даалгах нь: Continue reading “БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 07 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА”

Хэлэлцүүлэг зохион байгууллаа.

mal emnelegМал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн МХГ, Онцгой байдлын газар, ХХААГ, сумдын МЭҮТасаг, МЭҮнэгжүүдийн 20 гаруй хүн  оролцов.   Хэлэлцүүлгээр мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн байгууллагуудын  гүйцэтгэх үүрэг, хариу арга хэмжээг зохион байгуулах болон мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины бэлтгэн нийлүүлэлт, хангамж, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Хийгдсэн мэдээлэлийн дагуу асуулт, санал гарч , хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгтгэж  аймаг, сумдын ИХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлэхээр боллоо.

Малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа

IMG_2512Аймгийн малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар аймгийн мал эмнэлгийн салбарын 2015 оны ажлыг дүгнэж,цаашид анхаарах асуудлуудын талаар тус газрын МЭХэлтсийн дарга Х.Хавсамет бусад холбогдох мэргэжилтнүүд  мэдээлэл хийж, санал солилцлоо.  Мөн 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Шарын гол сумын МЭҮТасаг, МЭҮН-ээс 1-р байрт Хонгор сумын Арвин сүрэг үржих ХХК, 2-р байрт Шарын гол сумын Урд-Эх ХХК, 3-р байрт Орхон сумын Шар эх сүрэг ХХК-иудад өргөмжлөл гардууллаа. Уулзалтын төсгөлд 2016 онд хамтран ажиллах гэрээг  сумдын МЭҮТ, МЭҮН-үүдтэй байгууллаа. Continue reading “Малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа”

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн А/67. тоот тушаалаар батлав.

 
ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
 
1.      Тодорхойлолт: Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2.      Үүсгэгч: Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Цэцгийн вирус нь тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй байдаг.

Continue reading “ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР”

МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

zovlomj nyyrМанай малчид мал маллагааны арвин баялаг туршлагатай, амьдралын хат, малч ухааны бяд суусан хүмүүс билээ. Сүүлийн жилүүдэд малчид нэлээд залуужиж мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүний нөөцийн чадавхи сайжирч байгааг тэмдэглэж байна. Цагийн хатууг гэтлэн давахад тань чин сэтгэлийн дэм болгон эрдэмтэн мэргэжилтүүд, туршлагатай ахмад ажилтан, малчидтай хамтран бэлтгэсэн энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Нэг. Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар

а.Эрүүл мэндийн талаар
• Хүн бүр өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарах;
• Цаг агаарын бэрхшээл, отор нүүдлийн үед дулаан хувцаслаж осгох, хөлдөхөөс сэргийлэх; Continue reading “МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ”

Шүлхий өвчний тандалт шинжилгээг зохион байгуулав.

shijМалын гоц халдварт шүлхий өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах, төвийн бүсийн аймгуудыг тухайн өвчнөөс эрүүлийг нотлох зорилготой тандалт шинжилгээг холбогдох удирдамж зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Тандалт хийх ажлын 2 хэсэг байгуулж 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.  Тандалт хийх явцад тухайн суманд ажил үйлчилгээ эрхэлж байгаа хувийн мал эмнэлэгийн нэгжүүдийн малын эмч нарыг татан оролцууллаа.Тандалт хийх ажлыг баг нь тандалтын талаар тухайн сумын Засаг дарга нарт ажлаа танилцуулж сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнг тандалтын ажилд хамт авч явсан болно.
Тандах ажлыг удирдамжийн дагуу сум тус бүрээс дээж авахаар гарахдаа сумын төвийн байршлыг тогтоон, сумын төвөөс хамгийн алслагдсан багийн төвийг сонгон эпидемиологийн нэгж гэж авч үзэн эхлэх цэгийг тэмдэглэж 2 тийш эсрэг зүгт тааралдсан малчин өрхөөс эхлэн дээжүүдийг цуглуулан авлаа.
Сонгогдсон сум болох Хонгор, Орхон, Дархан сумдын 60 өрх айлын үхэр, хонь, ямааны нийт 1200 цусны дээж авлаа. Үүнд: үнээ-270, тугал-270, хонь-180, хурга-172, ямаа-158, ишиг-150 толгой малыг хамрууллаа.
Айл өрхөд шинжилгээнд авсан дээжийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөлөө. Мөн газар зүйн байршлын солбицолыг GPS багажын заалтаар айл өрх бүрээр тогтоон тэмдэглэж авсан.
Тандалтад хамруулсан өрхүүдийн өрхийн эзний нэр, байгаа газар нутгийн нэр, малын зүс, хүйс, нас, ээмэгний дугаар, авсан цусны дээжийн дугаар бүхий бүртгэлийг хөтөлж байв.
IDEXX-NSP оношлуурын арга зүйн зааварын дагуу ЭЛИЗА урвалыг тавиж үр дүнг тайлангийн хамт УМЭАЦТЛ-д хүргүүллээ.

Тандалт хийж, дээж цуглуулах ажлыг зохион байгуулав.

gahaiДархан-Уул аймгийн аж ахуй нэгж, иргэдийн гахайд тандалт хийж, дээж цуглуулан гахайд зонхилон тохиолддог гоц болон архаг халдварт өвчнүүдийн лабораторид суурилсан шинжилгээг хийх, халдвартын түвшинг тогтоох, аж ахуйн эрхлэлт биоаюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулах, халдварт өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг боловсруулах, шинэчлэх зорилгоор УМЭАЦТЛ-той шинжилгээний дээж цуглуулах ажлын гэрээ байгуулан ажиллалаа. Шинжилгээний дээж цуглуулах ажлын гэрээний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ажлын хэсэг 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, дээж авахдаа гахайн тоо болон гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн тоог харгалзан үзэж Дархан, Хонгор, Орхон сумдыг сонгон авлаа. Тандах шинжилгээнд зориулан өгөгдсөн тооны дагуу санамсаргүй сонголтын аргаар дээжүүдийг цуглуулав. Сонгон авсан Дархан, Хонгор, Орхон сумдын 12 гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн гахайг шинжилгээнд хамруулав. Шинжилгээнд нийтдээ 90 гахайн цусны дээжийг цуглууллаа.
Гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн шинжилгээнд авсан дээжийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөж, мал амьтны өвчний тандах, оношлох тархвар зүйн судалгааг авлаа.
Цуглуулсан дээжүүдийн ийлдсийг ялган ийлдсийн цодонг дугаарлан, ийлдсүүдийг УМЭАЦТЛ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг итгэмжлэв

12171006_897657693659348_2024145660_o Мал эмнэлгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан Тус газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу сорилт гүйцэтгүүлэхээр 3 жилийн хугацаатай Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны А/199 тушаалаар итгэмжлэв. Ингэснээр тус лаборатори нь 67 нэр төрлийн шинжилгээг албан ёсоор хийх эрхээ 3 жилээр сунгууллаа. Одоогоор шүлхийн тандалт шинжилгээг хийж байна.

Итгэмжлэлийн хүрээг харах

38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэлд хамрууллаа

zurag byrt“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд малын бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах ажлыг сумдын МЭҮТасагтай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Аймгийн хэмжээгээр нийт 72,6 мянган толгой мал ээмэгжүүлэхээс 79 хувь буюу 45 мянган толгой үхэр, 84 хувь буюу 13 мянган толгой бог мал ээмэгжүүлэн 38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэл мэдээллийн системийн хяналтын офлайн, онлайн программд бүртгээд байна. Малын бүртгэлийн чиглэлээр ХХААЯамтай хамтран жил болгон сургалт зохион байгуулан сумдын бүртгэл мэдээллийн мэргэжилтнүүдийг хамруулан ажиллаж байна. Continue reading “38,6 мянган толгой малыг үндэсний бүртгэлд хамрууллаа”

Сумдад зөвлөмж хүргүүллээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдан уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мялзан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулахдаа анхаарвал зохих зөвлөмж боловсруулж сумдад хүргүүллээ. Энэхүү зөвлөмжийн хүрээнд гахайтай айл өрхийн бүх гахайд урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт хийж, урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдсан эсэхийг шалган тарилга хийгдээгүй бүх гахайг нэмж вакцинжуулахад шаардагдах вакцины захиалга авч, үзлэг хийхээр боллоо.

Зөвлөмжтэй танилцах

6 нэр төрлийн тарилгад нийт 201,4 мянган толгой малыг хамрууллаа.

20140120_105927copyМал амьтдын халдварт өвчнөөс сэргийлэх 6 нэр төрлийн /боом, сахуу, дуут хавдар, цусан халдвар, гахайн цусан халдвар, гахайн мялзан вакцин / тарилгад өссөн дүнгээр 201,4 мянган толгой малыг хамрууллаа. Вакцинд хамрагдсан эсэхэд сумдын МЭҮТ, МХГ, ҮХААГазрын МЭХэлтэс хяналт тавьж ажиллаж байна. Явц, үр дүнгийн мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаж байна. Малын өвөлжөө хашааны ариутгал халдваргүйтгэлд нийтдээ 1360 өрхийн 2460 өвөлжөө, хаваржаа, өтөг бууц, хашаа саравч, малын тоног хэрэгсэл нийт 206,0 мянган метр квадрат талбайд хийсэн дүнтэй байна.Паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтанд өссөн дүнгээр 680,4 мянган толгой малыг хамруулсан байна. Continue reading “6 нэр төрлийн тарилгад нийт 201,4 мянган толгой малыг хамрууллаа.”

Мал аж ахуйн мэргэжилтнүүд сумдад ажиллалаа.

20140515_110826Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газрын Малын хулгай гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, Хонгор сумын МЭҮТ, Хүн эмнэлэг, Дархан сумын МЭҮТ, 3 дугаар багийн Хүн эмнэлэг, Малчин багийн Нийгмийн ажилтан нартай хамтран Хонгор сумын 2 баг мөн Дархан сумын 2,3 дугаар баг, Малчин багийн нийт 63 малчин өрхийн мал төллөлт, төл бойжилт болон ээмэгжүүлэлтийн байдалтай танилцах, ноос, арьс ширний урамшуулалд хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Эрүүл мэндийн даатгалд 93 иргэнийг хамруулж, зөвлөгөө өгч, 9 иргэний мэдээллийг туслах малчдын судалгаанд авч, 58 тэжээвэр нохойг цусны шинжилгээнд хамрууллаа.

20140516_201526

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑