“Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгын газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот, Аймгийн Засаг даргын 03 дугаар “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. “2015 ОНЫ МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТ ХАВАРЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ” -ийг үргэлжлүүлэн унш
Ангилал: Мал үржил
Зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тус газрын сургалтын танхимд “МАЛЫН ГЕНЕТИК ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨХ” сургалт, хэлэлцүүлгийг ХХААЯамны Малын удмын сангийн үндэсний төв, Глабол коммунитес ОУБ-тай хамтран зохион байгуулж, 4 сумын 20 гаруй малчид, фермерийг хамруулж, мал аж ахуйг эрчимжүүлэх шаардлага, хэрэгцээ, малын нөхөн үржихүйн биологи, биотехнологийн дэвшлийг ашиглан малын генетик чадавхийг сайжруулах болон ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа явуулж, санал солицож, онол арга зүйн удирдлагаар хангаж ажиллаа. Хэлэлцүүлгээс гарсан малчдын саналыг ХХААЯамны Малын удмын сангийн үндэсний төвд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Онлайн програмын сургалт зохион байгууллаа.
Цэвэр эрлийз малаа тооллоо.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/151 тоот тушаалын дагуу ҮХААЯ-ны ажлын хэсэг, ҮХААГ-ын МААХ, сумдын МЭҮТ-ийн мал зүйч нартай хамтран үүлдэр, омгийн мал тооллогоор 23 үүлдэр, омгийн 83,8 мянган толгой малыг хамрууллаа.
Малын үндэсний бүртгэл мэдээллийн систем хяналтын програмын сургалт зохион байгуулагдлаа.
МЭҮГ, Интерактив ХХК хамтран зохион байгуулсан Малын үндэсний бүртгэл мэдээллийн систем хяналтын програмын 3 хоног сургалтанд тус газрын малын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хамрагдлаа. Мөн сумдын МЭҮТ-ын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнгүүдэд онлайн сургалтыг зохион байгуулан, ээмэгжүүлсэн нийт малаа бүртгэхээр төлөвлөөд байна.
Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн малыг тоолно.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/151 тоот тушаалын дагуу ҮХААЯ-ны ажлын хэсэг адууны үүлдэр, омгийн тооллого явуулах талаар тус газар дээр Орхон, Сэлэнгэ аймгийн ҮХААГ-ын мэргэжилтэнгүүд, аймгийн уяачдын холбооны төлөөлөл оролцлоо. Цаашид адуу, үхэр, хонь, ямааны үүлдэр, омгийн тооллогыг 4 суманд зохион байгуулж эхлээд байгаа тул малчин, мал бүхий иргэд цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн малаа бүрэн хамруулна уу.
Өсвөр хээлтүүлэгчээр сонгон, үржүүлэх ажил эхлэлээ
Мэргэжлийн хяналтын газар, ҮХААГ-ын Мал аж ахуйн хэлтэс, Хонгор сумын МЭҮТ, Цээл Хонгор ХХК мал үржлийн нэгж хамтран 10 малчин өрхөөс 122 толгой Баяд, Үзэмчин, Керей, Барга үүлдрийн хуц, Эрчмийн хар, Баяндэлгэрийн улаан ухна өсвөр хээлтүүлэгчээр сонгон, үржүүлэх ажлын эхлүүллээ.
Төл бойжилтын мэдээ
2014 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар Оны эхний хээлтэгч малын 70.7 буюу 94.8 мянган эх мал төллөж 99,8 хувь бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 0,08 хувь буюу 0.27 мянган толгой, хээлтэгч малын 0,08 хувь буюу 0,10 мянган толгой мал хорогдсон дүнтэй байна