2014.01.14-д Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр гарсан санал хүсэлтийн дагуу 2014.02.05-д “Монгол алтан тос” ХХК-ийн 38 ажилтан, “Барилтрейд” БГБХН-ийн 13 ажилтан, “Дархан хүнс” ХК-ийн 61 ажилтан, нийт 112 хүнд сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнс үйлдвэрлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал”, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, дүрэм, журмыг мөрдөх, хэрэгжүүлэх чиглэлээр ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, “Стандарт мөрдүүлэх, баталгаажуулалт, үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх” талаар СХХ-ийн мэргэжилтэн Д.Болортуяа, Э.Оюун-Ундрага, “Гамшгийн удирдлага” сэдвээр ОБГ-ын ажилтан Уугнаа нар мэдээлэл хийж, гарсан санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо. “Сургалт зохион байгуулж, мэдээллээр хангалаа.” -ийг үргэлжлүүлэн унш
Ангилал: Сургалт
“Хөрсний үржил шимийг сайжруулах арга технологи” сэдэвт сургалт боллоо
Манай орны тариалангийн талбайн хөрсөнд хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар хөрсний ялзмагт үеийн ялзмагийн агуулалт 0,9-2,5 болтлоо буурч, нийт талбайн 50,7 нь нитрат азотын агууламж хангалтгүй, 34,7-55,8 нь хөдөлгөөнт кали, фосфорын дутагдалтай, 61,4 нь хүчтэй элэгдэлд орсон нь тогтоогдсон байна. Дээрх асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх зорилгоор ҮХААЯам, ХААҮШОНТөв, Дарханы УГТЭШХүрээлэнтэй хамтран “Хөрсний үржил шимийг сайжруулах арга технологи” ““Хөрсний үржил шимийг сайжруулах арга технологи” сэдэвт сургалт боллоо” -ийг үргэлжлүүлэн унш