CHINGGIS KHAAN CHALLENGE CUP 2017 ОЛОН УЛСЫН ТОГООЧ НАРЫН УРАЛДААН

МУЗГ-ын Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн уриан дор Улаанбаатар хотноо Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд ХХААХҮЯам, Монголын тогооч нарын нэгдсэн холбоо, Мастер тогоочдын холбоо хамтран 2017 оны 9-р сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Chinggis khaan challenge cup 2017 олон улсын тогооч нарын уралдаан, Улаанбаатарын цом 2017 Монгол тогооч нарын аварга шалгаруулах уралдаан, Мongolian culinary festival 2017 үзэсгэлэн тус тус зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дархан-Уул аймгийн тогооч мастеруудын холбоо, Дархан-Уул аймаг дахь Тогооч нарын холбооноос В.Доржбаатар, Г.Ганзул нар зохион байгуулалтын ажилд туслах үүрэгтэйгээр ажиллалаа.  “CHINGGIS KHAAN CHALLENGE CUP 2017 ОЛОН УЛСЫН ТОГООЧ НАРЫН УРАЛДААН” -ийг үргэлжлүүлэн унш

ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЗЭСГЭЛЭН, БАРТЕР ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дархан-Уул аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд /Хуучин хороолол/ Дарханд үйлдвэрлэв дэлгүүрт 2017-2018 оны хичээлийн жилтэй холбогдуулан 9-р сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд үзэсгэлэн, бартер худалдаа зохион байгуулагдаж байгаа тул үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэд та бүхэн өргөнөөр оролцохыг уриалж байна. “ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЗЭСГЭЛЭН, БАРТЕР ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.” -ийг үргэлжлүүлэн унш

МАНАЙ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО

img_4562Найрамдлаар овоглосон Дархан хотод нийтдээ 300 гаруй тогооч хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэд өнөөдөр /2016.12.09/ шинэ жилийнхээ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион явууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга урилгаар оролцож хамт олноо хошуучлан ажилласан зарим тогоочдыг Найрамдлын Дархан тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан юм. “МАНАЙ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО” -ийг үргэлжлүүлэн унш

Сүүтэй-Монгол аяныг 12-р сарын 1 хүртэл зохион байгуулна

11228933_946035968793204_3291599139522331618_oМонгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүүтэй-Монгол аяныг 12-р сарын 1 хүртэл зарласан ба аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.
ХЭАХН, МХГ-тай хамтран МЭАЦ-ийн лабораторийн явуулын лаборатори ажиллуулж, Төмөр замын өртөө /вокзал/, ОУХТөв, үйлчилгээний төвд малын гаралтай бүтээгдэхүүн худалдаалж байсан 17 иргэний мах, сүү, цагаан идээнээс дээжийг шинжилгээнд хамруулж, хууль эрхзүй, сав баглаа боодлын талаар зөвлөгөө өгч ажилласан байна. Шинжилгээгээр бруцеллёз сөрөг үзүүлэлтэй гарсан байна.
Мөн Дархан сумын сүү, цагаан идээ нийлүүлдэг 17 иргэнд хүнсний салбарын хууль эрхзүйн, сүү, сүүн бүтээгдэхүүнд хийгдэх шинжилгээ, үхрийн үүлдэр угсааг сайжруулах талаар тус газрын 3 мэргэжилтэн мэдээлэл хийсэн байна.

Хүнсний үйлдвэрүүдийн судалгааг шинэчилэн гаргалаа

Мэргэжлийн хяналтын газрын бүртгэлийн санд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэн үйлдвэрүүдийн судалгаанд үндэслэн аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 87 үйлдвэр, цехийн судалгааг 1-р улиралд шинэчилэн гаргасан байна. Үүнд: мал төхөөрөх 1, мах боловсруулах 7, бууз, баншны 16, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 11, гурилын 6, талх-гурилан бүтээгдэхүүний 28, хэрчсэн гурилын 7, ургамлын тосны 1, хүнсний ногоо боловсруулах 6, савласан цэвэр усны 4 үйлдвэр хамруулсан байна.

СХХ-ийн дэргэдэх баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа

zovlolСХХ-ийн дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн хурал 2014.10.27-ны өдөр хуралдаж, 24 аж ахуйн нэгж байгууллагын тохирлын үнэлгээнд санал хэлэлцлээ. Хурлаар 14 байгууллагад нь тохирлын гэрчилгээ олгохоор, 10 байгууллагад үүрэг өгөн хойшлуулахаар шийдвэрлэж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, хууль, журам мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллаа. Зөвлөлд: Аймгийн Засаг даргын орлогч Баянмөнх, Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, СХХ-ийн дарга И.Алтанцэцэг, СХХ-ийн шинжээч Д.Болортуяа, Б.Баярбаатар, ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, ХЭАХН-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа. “СХХ-ийн дэргэдэх баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа” -ийг үргэлжлүүлэн унш

Шарын гол суманд сургалт зохион байгууллаа.

surgalt hynsШарын гол суманд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Цэцгэн бууз, Арвижих, Шарын гол Уурхайн гуанз, 2-р сургууль, 6-р сургууль, 14-р цэцэрлэг, 17-р цэцэрлэг, Цэлмэг цэцэрлэг, Гэр цэцэрлэг, Сувилал зэрэг ЕБС, СӨБ-ын байгууллагын тогооч нар, нийт 14 хүнд сургалтыг 2014 оны 11-р сарын 08-ны өдөр ХЭАХНийгэмлэг зохион байгууллаа. Сургалтаар ДЭМБ-аас ирүүлсэн хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдварт өвчинөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэн, ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, СХХ-ийн шинжээч Д.Болортуяа, ШУТИС-ын ахлах багш Лхагвадолгор, ХЭАХН-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү, Шарын гол сумын мэргэжилтэн Ариунаа нар хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, хоолноос гаралтай өвчлөлийг бууруулах, “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хоолны газрын нийлтэг журам, Эрүүл ахуйн стандарт”-ын талаар хууль эрхзүйн мэдлэгийг олголоо.

ҮХААЯамны ажлын хэсэг манай аймагт ажиллаа.

ted zuragҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Отгонболор, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Т.Энхтүвшин, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор хариуцсан мэргэжилтэн М.Цэрэндорж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаа, ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2014 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаа. “ҮХААЯамны ажлын хэсэг манай аймагт ажиллаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Хоол үйлдвэрлэгчдэд сургалт зохион байгууллаа.

zurag togoochТөмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын хоол үйлдвэрлэгч “Номадс Хоспиталити ХХК”-ийн 22 тогооч нарт 2014 оны 10-р сарын 22-ны өдөр Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хоолны газрын нийлтэг журам, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын талаар СХХ-ийн Баталгаажуулалтын албаны дарга Д.Болортуяа, ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, Мастер тогооч В.Доржбаатар нар хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, хоолноос гаралтай өвчлөлийг бууруулах, хууль эрхзүйн мэдлэгийг олголоо.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-2014 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.

nno14“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-2014 үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хот Дүнжингарав худалдааны төвд 9-р сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дархан-Уул аймгаас Монгол алтан тос ХХК, Мон-Анх ХХК, Баян зөгий, Эрдэнэт зөгий хоршоо, Мишээл, Хамтын хүч, Гэрэлт ирээдүй зэрэг хуримтлалын бүлэг, өрхийн үйлдвэрлэгч иргэд зэрэг нийт 21 ААН, хоршоо, иргэд төмс, хүнсний ногоо, зөгийн бал, даршилсан ногоо, Сүү, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ аймаг орон нутгаа төлөөлөн идэвхитэй оролцож байна. ““НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-2014 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 36 цех ажиллаж байна.

hyns1Аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрийн 47 аж ахуйн нэгж, 36 цех, салбараар нь авч үзвэл мал төхөөрөх 1, мах боловсруулах 7, гурилын 6, талх-гурилан бүтээгдэхүүний 28, ургамлын тосны 1, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 10, ногоо боловсруулах 6, савласан цэвэр усны 4, бууз баншны 9, хэрчсэн гурилын 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Судалгааг бүтээгдэхүүний нэр, төрөл, хүчин чадал ашиглалт, ажиллагсадын тоо, байршил зэргээр гаргаж, ҮХААЯ-д хүргүүлсэн байна. “Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 36 цех ажиллаж байна.” -ийг үргэлжлүүлэн унш

Нөөцийн мах борлуулж дууслаа

hyns12“Нөөцийн махны менежмент”-ийн гэрээгээр хүн амын өвөл хаврын улирлын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх, худалдан борлуулах ажлыг “Дархан меат фүүдс” ХХК нь аймгийн Засаг даргын 2013 оны 421-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж, явцын мэдээг ҮХААЯ, АЗДТГ-т 7 хоног бүр мэдээлж, орон нутгийн телевизээр 2 удаа, байгууллагын цахим хаягаар нөөцийн махыг борлуулж буй дэлгүүрийн нэр, байршлын мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаа. Нөөцийн махны чанар, борлуулалтын явцад МХГ, ОБГ-ын УНГ, Хөндлөнгийн үнэлгээг аймгийн ХЭАХНийгэмлэг хийж, нээлттэй утас 7037-7700 ажиллуулж, хэрэглэгчийн санал асуулгыг авч, тухай бүр ажлын хэсэгт тайлагнан ажилласан байна. 7 сарын 31-ны байдлаар 1000 тн махыг 157 хүнсний дэлгүүрээр борлуулж, дууссан байна.

Хүнсний салбарт сургалт зохион байгуулав.

hyns surgalt1Үйлдвэр, газар тариалангийн хэлтэс нь Стандартчлал хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Номадс Хоспиталити” ХХК-ийн Техас, Модерн номадс рестораны 31 тогооч, мах боловсруулах үйлдвэрийн 18 ажилтан нийт 49 ажилтанд 2014.04.22-23-ны өдрүүдэд “Хүнсний тухай ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хоолны газрын нийтлэг журам, Хоолны газрын болон мах, махан бүтээгдэхүүний стандартын талаар мэдлэг олгох, мөрдүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, мэдээллээр хангаж, стандартын танилцуулга, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, хэрэглэгчдэд тавигдах шаардлагыг гарын авлага болгон олгосон байна. “Хүнсний салбарт сургалт зохион байгуулав.” -ийг үргэлжлүүлэн унш

Шарын гол суманд хоолны үзэсгэлэн гарлаа.

togooch

Дархан-Уул аймгийн Тогооч нарын холбоо, Шарын гол сумын ЗДТГазар хамтран “Тогооч нар хоолны үзэсгэлэн, өдөрлөг”-ийг 2014 оны 03-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 18 тогоочийн бүтээл гарч, бүтээгдэхүүнээ сурталчилж, амталгаа явуулсан нь Шарын гол суманд анх удаа зохион байгуулсан ажил болсон байна.
Нээлтийн арга хэмжээнд Шарын гол сумын Засаг дарга Амарсанаа, мэргэжилтэн Ариунаа, аймгийн ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, Тогооч нарын холбооны тэргүүн Ч.Зунгарай, тэргүүлэгч гишүүн Отгончимэг, нарийн бичиг З.Чулуунцэцэг, Монгол улсын мастер тогооч Г.Ганзул, В. Доржбаатар нар оролцлоо.

“Шарын гол суманд хоолны үзэсгэлэн гарлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Сургалт зохион байгуулж, мэдээллээр хангалаа.

2014.01.14-д Худалdsadsadasдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр гарсан санал хүсэлтийн дагуу 2014.02.05-д “Монгол алтан тос” ХХК-ийн 38 ажилтан, “Барилтрейд” БГБХН-ийн 13 ажилтан, “Дархан хүнс” ХК-ийн 61 ажилтан, нийт 112 хүнд сургалт зохион байгууллаа.  Сургалтаар хүнс үйлдвэрлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал”, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, дүрэм, журмыг мөрдөх, хэрэгжүүлэх чиглэлээр ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, “Стандарт мөрдүүлэх, баталгаажуулалт, үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх” талаар СХХ-ийн мэргэжилтэн Д.Болортуяа, Э.Оюун-Ундрага, “Гамшгийн удирдлага” сэдвээр ОБГ-ын ажилтан Уугнаа нар мэдээлэл хийж, гарсан санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо. “Сургалт зохион байгуулж, мэдээллээр хангалаа.” -ийг үргэлжлүүлэн унш

“Үнэр, амт…, таашаал” хоолны гэрэл зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

UntitledДархан-Уул аймгийн Тогооч нарын холбоо, Enivision studio санаачлан Ахмад, залуу үеийн тогоочид болон Монгол Улсын мастер тогооч нарын нэрийн хоол, бүтээлийг харуулсан “Үнэр, амт…, таашаал” нэртэй хоолны гэрэл зургийн үзэсгэлэнг 2014 оны 03-р сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Envision студийн захирал Нэмэхбаяр, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн дарга Ч.Цэндсүрэн, Дархан-Уул аймгийн Тогооч нарын холбооны  тэргүүн Зунгарай,  Монголын мастер тогооч нарын холбооны тэргүүн н.Буяндэлгэр, Гүн шим ХХК-ий захирал н.Эрдэнэхүү, ҮХААГ-ын дарга З.Нэргүй, Дархан сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр нар оролцлоо.Арга хэмжээнд нийт 18 тогоочийн бүтээл гарч, бүтээгдэхүүнээ сурталчилж, амталгаа явуулсан байна. Энэ арга хэмжээ нь аймагтаа төдийгүй улсын хэмжээнд анхны удаа зохион байгуулсан шинэлэг ажил болсон байна.

 

Гурил үйлдвэрлэл

gurilДархан-Уул аймагт гурил үйлдвэрлэх 12 үйлдвэр байна. Үүнээс 6 үйлдвэр нийтдээ хоногт 50,0 мян.тн буудай хадгалах багтаамжтай ангор, силос, агуулах бүхий 625 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.  2013 онд аймгийн жишсэн дундаж хүн амын жилийн хэрэгцээг 13 дахин хангах хэмжээний 129,6 мян.тн гурил үйлдвэрлэсэн ба хүчин чадал ашиглалт 30 хувьтай байна.

Барилтрейд БГБХН, Өег гурил ХХК зэрэг үйлдвэрүүд үйлдвэрлэл болон лабораторитоо сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дотоод хяналт тавих ажлыг боловсронгуй болгож, дэвшил гаргасан байна.

“2014 онд хүнсний болон үрийн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”, “2014 оны эхний хагас жилд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д гурилын үйлдвэрүүдийг хамрууллаа. ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/31 тушаалаар “Дархан таван нуур” ХХК, “Өег” ХХК нь 3,2 мян.тн дээд гурил, 5,3 мян.тн 1-р зэргийн гурил, Улаанбаатар гурил ХХК, Өег гурил ХХК, Барилтрейд БГБХН нь 57,0 мян.тн хүнсний улаанбуудай импортлохоор шийдвэрлэгдсэн байна.

“Цагаан сар-2014” энэ сарын 23-26 хооронд зохион байгуулагдана.

hadag(1)“ЦАГААН САР-2014ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ

2014 оны 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч:  Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо

Хамтран зохион байгуулагчид:

v  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

v  Дархан-Уул аймгийн ЗДТГазар ““Цагаан сар-2014” энэ сарын 23-26 хооронд зохион байгуулагдана.” -ийг үргэлжлүүлэн унш

Гурил үйлдвэрлэлт

Үйл ажиллагаа явуулж байгаа 6 гурилын үйлдвэрээс 2013.12.15-ны байдлаар мэдээ авахад улаанбуудайн үлдэгдэл 26,0 мян.тн, гурилын үлдэгдэл 6,2 мян.тн, гурил үйлдвэрлэлт 120,0 мян.тн, борлуулалт 110,0 мян.тн,  1-р гурилын дундаж үнэ 640 төг байна. “Өег гурил” ХХК, Барилтрейд БГБХН зэрэг 2 гурилын үйлдвэр Турк улсын техник, технологийг нэвтрүүлж, хүчин чадлыг 3 дахин буюу хоногт 40 тн үйлдвэрлэж байсныг 230 тн болгон нэмэгдүүлсэн байна.  Гурилын 6 үйлдвэр нийтдээ жилд 185,5 мян.тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай болж, дотоодын үйлдвэрлэлээр гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон байна.