Мах, махан бүтээгдэхүүний сургалт зохион байгуулагдлаа.

mah surgaltҮХААЯ-ны ХҮБХЗГ, Монголын махны холбоо, Дархан меат фүүдс ХХК хамтран “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийх, үйл ажиллагаанд хяналт, удирдлагын тогтолцоо, зохистой дадал нэвтрүүлэх тухай үзүүлэх сургалт”-ыг УБ, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 29 мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн захирал, технологич нарт 12 цагийн сургалтыг зохион байгуулан, сертификат олгож, нийт 290 ширхэг 10 төрлийн номыг  гарын авлагаар олгосон байна.

Сурталчилгаа

Нөөцийн мах 1-р сарын 15-наас худалдаанд гарна.

darga Дархан меат фүүдс ХХК нь 2014 оны хаврын улиралд орон нутагт нөөцийн 1000 тн мах (үхэр 300 тн, хонь 400 тн, ямаа 300 тн) ыг нийлүүлэх гэрээ хийсэн ба нөөцийн мах бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Аймгийн Засаг даргын 2013  оны 421 дүгээр захирамжаар байгуулагдсан нөөцийн махны худалдааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдан  сумдад худалдах нөөцийн махны хуваарь, хугацааг шийдвэрлэж, орон нутгийн телевизээр мэдээлэл хийлээ. Үхрийн 1kг ястай махны жижиглэнгийн үнэ 5950, үхрийн 1кг шулсан махны жижиглэнгийн үнэ 8500, хонины 1kг ястай махны жижиглэнгийн үнэ 5750 ямааны 1kг ястай махны жижиглэнгийн үнэ 4900 төг, ямааны 1кг шулсан махны жижиглэнгийн үнэ 6500 төгрөгөөс дээшгүй байхаар ҮХААЯ-наас тогтоосон байна.

Сумдад хуваарилсан нөөцийн мах-ны хуваарийг эндээс харна уу.

“Хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр эрүүл ахуйн анхан болон дунд шат”сургалт зохион байгуулагдана.

DSC06511Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэгтэй хамтран “Хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр эрүүл ахуйн анхан болон дунд шат”сургалтыг 10 сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Сургалтанд хүнсний мэргэжилтэн, чанарын менежер, тогооч, хүнсний технологич, хүнсний аюулгүй байдлын холбогдох ажилтнуудыг хамруулна.

Хамрагдахыг хүссэн этгээд сургалтын төлбөр 60000 мян.төг-ийг ХАБХТНийгэмлэгийн ХАС банкны 50 000 10427 тоот дансанд тушаана уу.
Хамруулах хүний нэр, утас, албан тушаалыг доорх утсаар бүртгүүлнэ үү.

ХАБХТНийгэмлэгийн тэргүүн- н.Жамбалмаа 99026774, 91911049
Дархан ХХААЖДҮГ-ийн хүнсний мэргэжилтэн Г.Тунгалаг 99394132