Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж, махны экспортыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран улс руу халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах 1 тонныг 3000 ам.доллараар тооцож, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран 4000 тонн буюу 250 мянган хонины мах экспортлох гэрээ байгуулсан. “МАХНЫ ЭКСПОРТ-ДАРХАН-УУЛ АЙМАГТ” -ийг үргэлжлүүлэн унш
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Тус аймгийн Хонгор суманд гарсан хонины цэцэг өвчний голомтыг цомхтгох ажлын хүрээнд цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгыг 2 дахь удаагаа зохион байгуулж ажиллаа. Эхний удаа Хонгор сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа 541 өрхийн 93979 толгой малыг тарилгад хамрууллаа. Хоёр дахь удаа Дархан, Орхон, Шарын гол сумдын өвөл вакцинд хамрагдаагүй хонинд цэцэг өвчнөөс сэргийлэх өргөн вакцинжуулалтыг зохион байгуулснаар 292 өрхийн 44600 толгой малыг хамруулсан байна. Цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгад өссөн дүнгээр 138579 толгой малыг хамруулж ОХУ-д үйлдвэрлэсэн 140,0 мянган тун вакцин зарцууллаа. Энэ ажилд ХХААГ, сумдын МЭҮТасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийн 22 малын эмч 60 гаруй туслах ажилтан дайчлагдан ажиллаж богино хугацаанд аймгийн нийт хонин сүргийг урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулсан байна. Дээрх арга хэмжээнд сумдын Засаг дарга нарын нөөц сангаас зөвхөн шатахууны зардалд 2,6 сая төгрөг зарцуулсан дүнтэй байна. Өвөл таригдсан 93,9 мянган толгой малын тарилгын үйлчилгээний хөлс болох 14096,5 мянган төгрөгийн МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас авч, орон нутгийн нэгжүүдэд санхүүжилтийг нь бүрэн олголоо. “МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ” -ийг үргэлжлүүлэн унш
“БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЯ” АЯН НЭГДЛЭЭ
Дархан Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон Байгаль орчноо хайрлая аяныг байгууллагынхаа хэмжээнд зохион байгуулж 2017 оны 07 дугаар сарын 27–ны өдөр 200,000 төгрөгийг тус албанд шаардлагатай байгаа багаж хэрэгсэл аваарай хэмээн Онцгой байдлын газарт гардуулан өглөө. Болзошгүй гамшигт хариу үйлдэл үзүүлэхээр чин сэтгэлээсээ тусалж хамтран ажилладаг тус хамт олонд Онцгой байдлын албаны зүгээс талархал гардуулан баярласнаа илэрхийллээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АВАРГА ОЁДОЛЧИД ТОДОРЛОО
“Уран үйлчин” Улсын уралдааны Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анхны жилдээ 2017 оны 05-р сарын 28-ны өдөр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-тай хамтран ХХААГ–ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.
Оёдолчин үйлчин нарын үйл ажиллагааг сурталчлах, үнэлэмжийг дээшлүүлэх, орон нутгийн болон дотоод гадаадын зах зээлд таниулах, сор бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн ХОХБХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, ХХААГ–ын дарга О.Чимэдцэрэн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй нийт 40 гаруй оёдолчид оролцсоноос тэмцээнд 28 үйлчин бүртгүүлж авьяасаа сорилоо.
Уралдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 3, 4 саруудад мэдээллийг хүргэн бүртгэж, урьдчилан цамц оёх даалгавар, тэмцээний үеэр монгол дээлний товч шилбэ хадах уралдаан болж нийт оролцогчдоос аймгийн “Аварга уран үйлчин”-ээр оёдолчин Э.Сэлэнгэ шалгарч ZUKI маркийн оёдлын машин 500,0 мянган төгрөг, “Тэргүүн аварга”-аар оёдолчин Б.Солонго шалгарч ZUKI маркийн оёдлын машин 300,0 мянган төгрөг, “Дэд аварга”-аар оёдолчин Г.Оюунгэрэл шалгарч ZUKI маркийн оёдлын машин 100,0 мянган төгрөгөөр тус тус шагнагдлаа.
ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ, ЖИМС, ЖИМСГЭНЭ ТАРИАЛАЛТ СУРГАЛТ
Хаврын тариалалтын ажил эхлэж байгаатай холбогдуулан “Таримал тэжээлийн ургамал, жимс, жимсгэнэ тариалалт” сэдэвт сургалтыг УГТХүрээлэнтэй хамтран зохион байгуулж 30 гаруй иргэн, малчид, фермерүүдийг хамрууллаа. Уг сургалтад Д.Оюунгэрэл, Доктор Ph УГТХ-ийн жимс, чимэглэлийн ургамлын секторын эрхлэгч, Э.Дорлигсүрэн, Докторант УГТХ-ийн таримал ургамлын генетик нөөцийн секторын ЭШАжилтан нар “Малын тэжээлийн ургамал тариалах технологи, ганд тэсвэртэй ургамлууд”, “Жимс, жимсгэнэ тариалах технологи, нутагшсан сортууд” сэдвүүдээр хичээл заалаа. Мөн тус газраас МАА-н салбарт ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх, хуванцар сав баглаа боодлын тэмдэг, тэмдэглэгээний чиглэлээр мэдээлэл сурталчилгаа явуулж, санал солилцож, гарын авлага материал олголоо.
ХИШИГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд ХХААГ-ын ажилчид , Шарын гол сумын ЗДТГ-тай хамтран тус сумын малчны хотонд “Хишиг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Төрөөс мал аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, малын эм, бэлдмэлийг хэрхэн хэрэглэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцолоо.
Мөн хонь хариулах, хашаа, хорооны өтөг бууцыг зөөж цэвэрлэх, 130 гаруй хурга, ишгэнд шөвөг ярын вакцин хийж, түлээ, мод хагалах, усанд явах зэрэг малчин хүний нэг өдрийн ажлыг хийлээ.
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН БОЛЛОО.
“Хүнс, хөдөө аж ахуйн газар” нь 2016 онд “Тариаланчдын улсын” зөвлөгөөнийг ХХААЯ-тай хамтран аймагтаа амжилттай зохион байгуулж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компанийн төлөөллийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнд техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа танилцуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах худалдан борлуулах ажлыг зохион байгууллаа. “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН БОЛЛОО.” -ийг үргэлжлүүлэн унш
АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРТ САНАЛ АВЧ БАЙНА.
Гахай, шувуу, зөгий аймгийн дэд хөтөлбөрүүдэд 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал санал авч байна.
Гахайн аж ахуй дэд хөтөлбөрийн төслийг харах бол энд дарна уу.
Шувуу дэд хөтөлбөрийн төслийг харах бол энд дарна уу.
Зөгий дэд хөтөлбөрийн төслийг харах бол энд дарна уу.
Санал авах хаяг: Дархан сум, 8-р баг, Нарантолгой, Хүнс, хөдөө аж ахуйн газар
Утас:70373636
И-мейл: Baasan741741@yahoo.com
ЦАГААН САР-2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой “Цагаан Сар-2017” үзэсгэлэн худалдааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүд буюу 5 хоногийн хугацаанд зохион байгуулахаар боллоо.
Бүртгэл 2017 оны 1 дүгээр сарын 11 нд эхэлнэ.
Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГазар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймаг дахь ХАҮТ хамтран зохион байгуулна.
ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
Цэцэг өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулж, хяналтын постуудыг татан буулгажээ. Хонгор суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний голомтыг нэмэгдээгүй байна. Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн вакцинжуулсан байна. Түүнээс хойш тандалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзан үзээд хяналтын постуудыг 1 дүгээр сарын сарын 03-ний өдөр татан буулгасан. “ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.” -ийг үргэлжлүүлэн унш
МАНАЙ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО
Найрамдлаар овоглосон Дархан хотод нийтдээ 300 гаруй тогооч хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэд өнөөдөр /2016.12.09/ шинэ жилийнхээ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион явууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга урилгаар оролцож хамт олноо хошуучлан ажилласан зарим тогоочдыг Найрамдлын Дархан тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан юм. “МАНАЙ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО” -ийг үргэлжлүүлэн унш
БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 07 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 09 өдөр аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгавар гарчээ. Тус албан даалгаврыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.6 заалт. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.8, 4.5.9, 4.5.10, 4.5.12 дугаар заалтуудыг тус тус үндэслэн даалгах нь: “БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 07 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА” -ийг үргэлжлүүлэн унш
МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.
Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох,зорилготой.
Энэ жилийн тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилнэ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”өнөөдөр /2016.12.07/ эхэллээ. “МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.” -ийг үргэлжлүүлэн унш
“МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС – ХЭРЭГЛЭГЧДЭД” ЗӨВЛӨГӨӨН, ХУДАЛДАА-ҮЙЛЧИЛГЭЭ-БАРТЕР АРГА ХЭМЖЭЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэл, малчдаас тавьсан санал хүсэлтийн дагуу мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт, малчдын орлогыг нэмэгдүүлэх, дундын зуучлалгүй хэрэглэгчдэд хүргэх зорилгоор аймгийн хэмжээнд “Малчид, үйлвэрлэгчдээс- хэрэглэгчдэд” худалдаа, үйлчилгээ, зөвлөгөөн бүхий нэгдсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. ““МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС – ХЭРЭГЛЭГЧДЭД” ЗӨВЛӨГӨӨН, ХУДАЛДАА-ҮЙЛЧИЛГЭЭ-БАРТЕР АРГА ХЭМЖЭЭ” -ийг үргэлжлүүлэн унш
ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар, Дархан сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай байгууллагын ажилтнууд байгууллагынхаа ойр орчмын 50м газрын цасыг цэвэрлэж, явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.
“МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС – ХЭРЭГЛЭГЧДЭД” ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Цаг үеийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор хөдөөгийн сумуудад ажлын хэсэг ойрын өдрүүдэд ажиллаж байна. Энэ хугацаанд малчдын зүгээс төрийн байгууллагуудад хандаж тавьж байгаа хүсэлтүүдийн дийлэнх нь МАА-н салбарын бүтээгдэхүүн мах борлуулах хүсэлтийг олонтоо тавьсантай холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд “Залуучууд” театрын урд талбайд махны гарал үүслийн гэрчилгээтэй, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах, цагаан идээг худалдан борлуулах, нөгөө талаас иргэддээ хямд үнэтэй мах, цагаан идээг худалдан авах бололцоог хангах зорилгоор “Малчдаас хэрэглэгчдэд” худалдааг зохион байгуулах тул малчид, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Анхаарах гол зүйл бол зөвхөн Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумын малчдын бэлтгэсэн мах, сүү, цагаан идээг борлуулах болно. Мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор өнөөдөр /2016.11.20/ аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор, Шарын гол суманд ажилласан юм. “ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА” -ийг үргэлжлүүлэн унш
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН УРИАЛГА “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”
Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг хэлэлцэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 82.8 хувьтай хангагдсан байна.
Гэвч энэ оны 10,11 дүгээр сард манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, улмаар хүйтний эрч эрс чангарч одоогийн байдлаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байдалд орсон нь нийт аймгуудын 70 гаруй хувийг эзлэж байна.
Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байна.
Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг монголын ард түмэндээ уриалж байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.
Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ний Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ний Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан сумын 5 сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид хамрагдлаа.
Сургалтын зорилго нь :
1. Сүү үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг хамруулан технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх.
2. Сүү үйлдвэрлэгч нарын түвшинд үр ашиг тооцох, түүний зохион байгуулалтын менежмент, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг дэмжих замаар сүү үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.
3. Сүүний фермийн бүтээмж, сүүний чанар, боловсруулалтыг сайжруулснаар сүүний импортыг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр дадлага, сургалт зохион байгуулагдлаа.
Зохимол хээлтүүлгийн сургалт зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Орхон суманд ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулсан Сэлэнгэ-үржлийн цөм сүргийн аж ахуй түшиглэн нарийн, нарийвтар ноост хонины үр авах, үр үйлдвэрлэх үзүүлэх сургалтад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Зохимол хээлтүүлгийн давуу тал:
1. Шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагддаг. “Зохимол хээлтүүлгийн сургалт зохион байгуулагдлаа.” -ийг үргэлжлүүлэн унш