150 ш бага оврын тракторыг хуваариллаа.

F-250Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуйн бага оврын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Иргэний хуулийн 262 дугаар зүйл, Хүнс, хөдөө аж ахуйн /ХХАА/-н сайдын 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн А/99 дугаар тушаал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоол, Аймгийн  иргэдийн төлөөлөгчдыг хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүр нь 5.000.000  төгрөгний үнэ бүхий, анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторыг зээлээр, хүүгүй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэдэд захиалгын дарааллын дагуу олгож байна.  Худалдан авагч нь тракторын үнийг 4 жилийн хугацаанд 4 хуваан хэсэгчлэн төлөх үүргийг хүлээх юм. Аймгийн Засаг даргын батласан хуваарийн дагуу Хонгор-50, Орхон-30, Шарын гол-30, Дархан-25, аймгийн ХХААГ-15 ширхэгийг тус тус хуваарилсан болно.

Мөн энэхүү FT-250 бага оврын дугуйт тракторыг Хэнтий, Дорнодоос бусад бүх аймагт дээрх нөхцөлөөр иргэдэд худалдсан болно.

Сурталчилгаа

“Ноосны урамшуулал олгох бодлогын хэрэгжилт, үр дүн цаашидын зорилтыг танилцууллаа.

13413112_1147096958687103_2322294650490084136_nМонголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, ХХААЯамны Мал Хамгаалах Сан, Аж үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран “Ноосны урамшуулал олгох бодлогын хэрэгжилт, үр дүн цаашидын зорилт” сэдэвт сургалтыг зохион байгуулж 4 сумын малчид, хоршоод болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 20 гаруй төлөөллийг хамруулж “ЭКО НООС”-ын үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн МНБҮХолбооны шагналаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гончигсүрэн, Т.Энхтуяа, “Хонгорын бахархал” хоршоо, Хөнгөн аж үйлдвэрийн 80 жилийн ойн медалиар Хонгор сумын “Шийрийн шугуй”, Орхон сумын “Гурван сэртэн булаг”, “Мөнх арвин дэлгэрэх” хоршоод тус тус шагнагдсан байна.

Малын тэжээлийн ургамал тариаллах технологи сургалт

13412986_1147098798686919_9012629087898628092_nМонгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын ХХААБайгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны Техник туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд “Малын тэжээлийн ургамал тариаллах технологи”, Хятад улсын таримал тэжээлийн ургамал төрөл зүйл сэдэвт сертификаттай 2 өдрийн сургалт, танилцах аялалыг зохион байгуулан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 50 гаруй төлөөлөл оролцон УГТЭШХүрээлэнгийн туршилтын талбай , Шинэ орчин трейд ХХКомпаний өвлийн хүлэмж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын газар тариалангийн “Бумбат таван толгой ”ХХКомпаний үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн сургалтаар тэжээлийн үйлдвэрийн талаар Хятад Улсын мэдээлэл сонсов.

Залуу малчид уулзалт, зөвлөгөөн-2016

DSCN8385“Аймгийн Залуу малчдын уулзалт, зөвлөгөөн-2016”-г энэ оны 5 дугаар сарын 10-ны өдөр ”Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбоо” “Төрийн банк”, “ХААН банк” –тай хамтран 4 сумын 18-35 насны 40 гаруй малчдыг хамруулан зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр “Нийгмийн даатгалын хэлтэс”, “Онцгой байдлын газар”, “Цагдаагийн газар”, “Мэргэжлийн хяналтын газар”, “Хөдөлмөрийн хэлтэс”, “Дархан нэхий ХК”, Эко-ноос ХХКомпаниуд малчдад холбоотой хууль эрх зүйн мэдээллийг танилцуулж, гарын авлага, зөвлөмж боловсруулан тараалаа. “Төрөөс, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Сайн малчин дунд хугацааны үндэсний хөтөлбөр”, “Мал эмнэлгийн үйлчилгээ”, “Газар тариалангийн шинэчилсэн хууль”, “Малчдын хоршооны талаар”, “Ахуйн хэрэглээний сав баглаа боодол аюулгүй байдал”, “Ноос, арьс, ширний анхан шатны тордолт”-ын чиглэлээр өргөн хүрээтэй мэдээ, мэдээлэлээр хангаж, ажилласан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил боллоо.
Хүнс, хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн технологийн зөвлөмжүүдийг малчдад хүргэж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Мөн ХААН, Төрийн банкууд малчдын зээлтэй холбогдолтой мэдээлэл, Нийгмийн даатгалын хэлтэс нь эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шинэчлэсэн хуулиар мэдээллийг тус тус хийж, малчдад газар дээр нь үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Хэлэлцүүлэг зохион байгууллаа.

mal emnelegМал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн МХГ, Онцгой байдлын газар, ХХААГ, сумдын МЭҮТасаг, МЭҮнэгжүүдийн 20 гаруй хүн  оролцов.   Хэлэлцүүлгээр мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн байгууллагуудын  гүйцэтгэх үүрэг, хариу арга хэмжээг зохион байгуулах болон мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины бэлтгэн нийлүүлэлт, хангамж, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Хийгдсэн мэдээлэлийн дагуу асуулт, санал гарч , хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгтгэж  аймаг, сумдын ИХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлэхээр боллоо.

Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургууд.

“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургуудаас.
13009655_222956431400130_577712825_o
“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдааны зургууд.” -ийг үргэлжлүүлэн унш

“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.

13010079_222956064733500_756045004_oХаврын тариалалтын өмнө зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.
Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуй нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник, бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм.  ““Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Төлийн мэдээ

12974399_1107158002680999_1330476659927803637_nДархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны 4 дугаар сарын 06-ны байдлаар Оны эхний 138,9 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 36 хувь буюу 49627 мянган эх мал төллөж 99,8 хувь бойжиж байна. Сумдаар авч үзвэл: Дархан сум 8368 толгой, Хонгор сум 27301 толгой, Орхон сум 8424 толгой, Шарын гол сум 5557 толгой төл бойжиж байна.
Том малын зүй бусын хорогдол 0,2 хувь буюу 498 толгой, хээлтэгч малын 0,08 хувь буюу 121 толгой мал хорогдсон дүнтэй байна.

“Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.

20160325_101425Аймгийн ИТХТ-ийн 2014 оны 27 дугаар тогтоолын хүрээнд “Хаврын нийтийн цэвэрлэгээ”-ний ажлыг 2016.03.25-ний өдөр тус газрын 11 ажилтан өөрийн байгууллагын ойр орчмын 50 м2 газрын хог цэвэрлэлээ. Мөн хуваарийн дагуу Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хийгдсэн цэвэрлэгээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

““Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа

IMG_2512Аймгийн малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар аймгийн мал эмнэлгийн салбарын 2015 оны ажлыг дүгнэж,цаашид анхаарах асуудлуудын талаар тус газрын МЭХэлтсийн дарга Х.Хавсамет бусад холбогдох мэргэжилтнүүд  мэдээлэл хийж, санал солилцлоо.  Мөн 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Шарын гол сумын МЭҮТасаг, МЭҮН-ээс 1-р байрт Хонгор сумын Арвин сүрэг үржих ХХК, 2-р байрт Шарын гол сумын Урд-Эх ХХК, 3-р байрт Орхон сумын Шар эх сүрэг ХХК-иудад өргөмжлөл гардууллаа. Уулзалтын төсгөлд 2016 онд хамтран ажиллах гэрээг  сумдын МЭҮТ, МЭҮН-үүдтэй байгууллаа. “Малын эмч нарыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа” -ийг үргэлжлүүлэн унш

Малчдад өгөх хандивыг хүлээж авлаа.

Хөдөлмөрийн са20160218_151724йдын 2016 оны 02 сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслах үйл ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн нийт 93 багш, ажилтан, ажилчид, 28 ангийн 430 оюутан, сурагчдын 513550 төгрөг, Уул Уурхай Эрчим Хүчний политехник коллежийн багш, ажилтан, ажилчид, суралцагч нар 320900 төгрөг , малын элгэвч, нэмнээ 70 ш, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутан, сурагчдаас нэмнээ 56 ш, элгэвч 117 ш, бээлий 78 ш, хивэг 24 шуудайг хандивласныг хүлээж авлаа. Энэхүү хандивыг нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа малчдад хүргэх ажлыг зохион байгуулна.  “Малчдад өгөх хандивыг хүлээж авлаа.” -ийг үргэлжлүүлэн унш

Шилдэгүүдэд шагнал гардууллаа.

12687820_1065081896888610_6848007443186965626_nМанай аймгаас хөхөгчин Хонин жилийн “Улсын сайн малчин” , “Улсын тэргүүний тариаланч” тус тус 2, “Улсын тэргүүний фермер” тодорч. Эдгээр иргэддээ энэ сарын 6-ны өдөр ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс ХХААЯ-ны шагналыг гардуулж, аймгийн ИТХ, АЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн, “Залуучууд” театрын уран бүтээлчид морин хуурын эгшиг, уртын дуугаар мялаалга өргөлөө. “Шилдэгүүдэд шагнал гардууллаа.” -ийг үргэлжлүүлэн унш

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн А/67. тоот тушаалаар батлав.

 
ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
 
1.      Тодорхойлолт: Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2.      Үүсгэгч: Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Цэцгийн вирус нь тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй байдаг.

“ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР” -ийг үргэлжлүүлэн унш

“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 28-31 ӨДРҮҮДЭД БОЛНО.

Сар шинийн баярf8f93dedacfbd46doriginalыг угтсан “ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Залуучууд театрын байранд энэ сарын 28,29,30,31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дөрөв хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, Дархан нэрийн брэнд бараа, бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.

“ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.

“ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ

2016оны 01 дүгээр сарын 28-аас 31-ны өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдана. ““ЦАГААН САР-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 28-31 ӨДРҮҮДЭД БОЛНО.” -ийг үргэлжлүүлэн унш

МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

zovlomj nyyrМанай малчид мал маллагааны арвин баялаг туршлагатай, амьдралын хат, малч ухааны бяд суусан хүмүүс билээ. Сүүлийн жилүүдэд малчид нэлээд залуужиж мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүний нөөцийн чадавхи сайжирч байгааг тэмдэглэж байна. Цагийн хатууг гэтлэн давахад тань чин сэтгэлийн дэм болгон эрдэмтэн мэргэжилтүүд, туршлагатай ахмад ажилтан, малчидтай хамтран бэлтгэсэн энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Нэг. Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар

а.Эрүүл мэндийн талаар
• Хүн бүр өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарах;
• Цаг агаарын бэрхшээл, отор нүүдлийн үед дулаан хувцаслаж осгох, хөлдөхөөс сэргийлэх; “МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ” -ийг үргэлжлүүлэн унш

МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2016.01.04/

Дархан-Уул аймгийн өвөлжилт цаг уурын мэдээ бүх сумдын нутгаар цасан бүрхүүлтэй шөнөдөө -22-26 хэм, өдөртөө -13-22 хэм хүйтэн байлаа. Цасан бүрхүүл тогтсоны улмаас цасны зузаан 1-10 см нягт нь 0,02-0,26 гр/см3 байна.
Өвөлжилт цаг агаар харьцангуй дулаавтар байгаа боловч үе үе цасан шуурга шуурч цаашид шөнөдөө хүйтний эрч чангарч байна.
Одоогийн байдлаар зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрсэн гэх мэдээлэл сумдаас ирүүлээгүй байна. Малчинд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 30 хувийг хэрэглэсэн байна.
“МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2016.01.04/” -ийг үргэлжлүүлэн унш

Худгийн тооллогыг зохион байгууллаа.

10294972_1040517582678375_7105548256119533912_o2000 оноос хойш тус аймагт Улсын төсөв, орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сан, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр барьж байгуулах, сэргээн засварласан инженерийн хийцтэй бэлчээрийн зориулалттай худгуудын ашиглалтгүй байгаа худгийг орон нутгийн өмчлөлөөс чөлөөлөх тухай ХХААЯ-ны чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын 2015 оны А/335 дугаар захирамжаар худгийн тооллого хийх ажлын хэсэг томилогдсон болно. Уг ажлын хэсэгт аймгийн орон нутгийн өмчийн алба, Аудитын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГазар, 4 сумын Засаг дарга нар томилогдон ажиллалаа. Тооллогоор орон нутагт байгаа худгуудыг эзэмшүүлэх, ашиглалт хамгаалалтыг сайжуурлах, ажиллахгүй байгаа болон эдвэрсэн худгуудыг орон нутгийн өмчөөс чөлөөлөх ажлыг зохион байгууллан ажиллаж газар дээр нь үзэж танилцан зургаар баталгаажуулж сумдад заавар, чиглэл зөвлөмжийг өглөө. Тооллогын дүнгээр Хонгор сум 47, Орхон сум 18, Шарын гол 17, Дархан сум 30 нийт 112 худгийг тооллогод хамруулснаас  нийт 13 худгийг орон нутгийн өмчөөс чөлөөлөх санал ирүүлсэн байна. Сумдаар авч үзвэл Хонгор сум 5, Орхон сум 1, Шарын гол 5, Дархан сум 2 худгийг орон нутгийн өмчөөс чөлөөлүүлэх санал тус тус ирүүлсэн байна. Үүний дагуу ажлын хэсэг хуралдаад Шарын гол сумын 5 худгийн 1 худгийг шүүх, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, Дархан сумын 2 худгийг сэргээн засварлах худгийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Урьдчилсан дүнгээр 36.2 мянган толгойгоор буурсан байна.

11222175_956641034417409_424734967877192330_nҮндэсний статистикийн газраас жил бүр зохион байгуулдаг мал тооллого 12 дугаар сарын 07-ноос орон даяар нэгэн зэрэг эхлэн 17-ны өдөр дууссан.

Аймгийн хяналтын тооллогыг засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд явуулсан юм. Манай улсын эдийн засгийн гол салбаруудын нэг мал аж ахуйн салбарт малын тоо толгой өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт, бүтээгдэхүүний хэмжээг тооцох, МАА-н салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг энэхүү тооллогын үр дүнгээс гарган авдаг.

Манай аймагт урьдчилсан дүнгээр нийт 288.0 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс 73 тэмээ, 14.7 мянган адуу, 46.9 мянган үхэр, 143.6 мянган хонь, 82.7 мянган ямаа тоологджээ. Энэ нь 2014 оны мал тооллогын дүнтэй харьцуулбал энэ онд аймгийн мал 11.2 хувиар буюу 36.2 мянган толгойгоор буурсан тоо мэдээлэл гарсан байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/…/2014-04-08-…/498-2015-12-24-06-11-20

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” батлагдлаа.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбоотойгоор ХХААЯ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХААИС хамтран “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг дахин боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлууллаа.
Тогтоолыг харах: http://legalinfo.mn/annex/details/6968?lawid=11485