Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцэсийн байдлаар мал бүхий 4 сум 17 багийн 2,3 мянган өрхөд бүгд 306.0 мянган толгой мал тоологдсон байна. Үүнд: 55 тэмээ, 17664 адуу, 44259 үхэр, 147063 хонь, 96973 ямаа тус тус тоологдоод байна. Өнгөрсөн онтой харьцуулж үзвэл, мал сүрэг 4925 толгой буюу 1,6 хувиар буурсан байна. Төрлөөр нь авч үзвэл тэмээ, ямааны тоо буурч адуу, үхэр, хонь 3 төрлөөр өссөн байна. 2018 оны мал тэжээвэр амьтдын тооллогоор 2 ААНБ 46 өрхөд 1135 гахай, 4 ААН 105 өрхөд 9476 шувуу үүнээс тахиа 8675 галуу 312 цацагт хяруул 128 бөднө 316 нугас 54, 5 өрхөд 24 туулай , 9 ААНБ 108 өрхөд 2376 бүл зөгий тоологдсон байна.
Тайлант онд оны эхний төллөх насны 152,9 мянган толгой эх мал төллөхөөс нийт хээлтэгчийн 78 хувьбуюу 119,3 мянган эх мал төллөж бойжилт 99,8 хувьтай байна. Оны эхнээс 1885 толгой том мал зүй бусаар хорогдсон нь нийт сүргийн 0,5 хувийг эзэлж байна.
Аймгийн Засаг даргын 2018 оны 01-А/155 тоот захирамжаар малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх, мал сүрэгт үзлэг ангилалт, хянан баталгаажуулалтыг зохион байгуулж, Хонгор, Дархан, Шарын гол сумын МЭҮТасагтай хамтран нийт 6 суурийн 1031 толгой үржлийн хээлтүүлэгчийг үзлэг, ангилалт, зоо-мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулж, Баяд үүлдрийн 129 толгой, Үзэмчин үүлдрийн 46 толгой, Керей үүлдрийн 26 толгой хуцан хурга, Өлгийн улаан омгийн 37 толгой ухныг сонгон мэргэжлийн байгууллагын хяналтад бойжуулж байна.
Малын үржлийн ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр зохиомол хээлтүүлгийн техникч ажиллаж нийт 103 толгой үнээнд хээлтүүлэг хийсэн байна.
Мөн эрчимжсэн аж ахуйн сайн туршлагыг танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр танилцах аяллыг Сэлэнгэ аймгийн Хушаат, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Төв аймгийн Баяндэлгэр сумдад төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан.
Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECIM/ төслийн хүрээнд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгч 20 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, сүүний үнэ, борлуулалт, малын үүлдэр угсаа зэрэг судалгаа мэдээллүүдийг авч сүүний фермерийн байршлуудыг тогтоосон. Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор Хонгор сумын Цайдмын худаг, Зулзагын голын худаг орчимд сүүний 2 хөргөлтийн төвийг байгуулахаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах Xanadu razor back компанийн бяруу бордох аж ахуй, Төв аймгийн Эрдэнэ сумын “МАШ” эрчимжсэн аж ахуйг түшиглэн малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэт технологийн үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.
ХХААХҮЯамнаас зарласан “Сүүний үхэр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх” төсөлд “Опрэн” ХХК, “Бамхий ”ХХК, “Энх сүрэг үнээний фермер” ХХК-иуд 55 сая төгрөгийн дэмжлэг авахаар гэрээ хийгээд байна.
ХХААХҮЯамны Мал хамгаалах сангийн зээлийг эргэн төвлөрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж хаяг нь тодорхой бус 2 иргэнийг тодруулан 6 аж ахуйн нэгжийн 29,5 сая төгрөгийг Мал хамгаалах санд төвлөрүүлэн ажиллалаа.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар:
2018-2019 онд 4 сумын 17 багийн 31 хот айл, 2589 малтай, малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 616.4 мянган толгой мал өвөлжиж хаваржихаар зохион байгуулалт хийн, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газрын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 218 дугаар тогтоол, тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж, аймгийн Засаг даргын 01-04/06,08 тоот албан даалгавруудад тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа.
Хонин толгойд шилжүүлснээр 616.4 мянган толгой малд шаардагдах 59.1 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс 80,6 хувийг буюу 46880 тонн хадлан бэлтгэж, аймгийн аюулгүйн нөөцөд 30 тонн өвс, 25 тонн малын тэжээл бэлтгэж байршуулаад байна.
Бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас Сэлэнгэ аймгийн хил залгаа 8 сумдад 361 өрхийн 62,1 мянган толгой мал өвөлжиж хаваржина.
Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газраас мал сүргийг өвөлжүүлж, хаваржуулах тооцоог нарийвчлан гаргаж “RGS” программ зураг дээр тэмдэглэн баталгаажуулан ажиллаж байна.
Тайлант онд Улсын төсвийн 18,0 сая төгрөгийн өртөг бүхий 1 худаг, орон нутгийн хөрөнгөөр 35.0 сая төгрөгийн өртөг бүхий 2 худаг, малчдын санаачлагаар 2 худаг шинээр гаргаад байна.
ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А/71-р тушаалаар баталсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу тус аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт зохион байгуулалтыг 9 үзүүлэлтээр дүгнэхэд салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалт 90,5 хувьтай байна.
Манай Био-импекс малын эмийн үйлдвэр нь Унгар улсын технологоор, чанарын өндөр шаардлага хангасан паразитын эсрэг туулга Абзол -10% , ивермектин тарилга 1%, үйлдвэрлэн малын эмч болон малчиддаа нийлүүлж байна. Үйлдвэрийн бөөний үнэ Абзол-10% 1л нь 17000 төг, Ивермектин-1%, тарилга 100гр тай 4500 төг. Та бүхнийг харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна. Борлуулалтын утас:99837381, 94442019