“Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.

13010079_222956064733500_756045004_oХаврын тариалалтын өмнө зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа тариаланчдын анхаарлыг татлаа.
Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуй нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник, бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм. Эдгээрийн дундаас Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Өөрөө явагч хор шүршигч онцгой байлаа. Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа үзэсгэлэнтэй танилцахдаа энэхүү төхөөрөмжийг мөн онцолж байсан юм.
Энэхүү өөрөө явагч хор шүршигч нь 174 морины хүчин бүхий САТ хөдөлгүүртэй, нэг удаагийн цэнэглэлтээр 30.5 га газарт хор цацах чадалтай юм байна. Мөн 1 га-д 1.89 литр түлш зарцуулж, ижил төрлийн хор цацагчдаас илүү өргөн талбайд хор цацдагаараа онцлогтой аж.Тус төхөөрөмжийг газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ, Дархан аймгуудад ашиглаж эхэлсэн байна.
Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдсан дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүд нь манай орны газар тариалангийн нутгийн хөрс, уур амьсгалд тохирсоны зэрэгцээ олон улсын стандартад нийцсэнээрээ онцлогтой юм.
ХХААЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хийц, ажиллагаатай, ашиглалтын зардал бага гаргадаг, найдвартай ажиллагааны төвшин өндөртөй, байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Газар тариалангийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулж, хөнгөлөлттэй зээлээр авах боломжийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд олгосноор энэхүү үзэсгэлэн, худалдаа нь онцлогтой байлаа.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн яам

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s